Yearly Archives: 2013

May, 2013

  • 17 May

    ДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балет тавигдана

     Оросын алдарт зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг өнөөдөр 17:00 цагаас ДБЭТ-ынхан 50 жилийн ойнхоо хүрээнд үзэгчдийн хүртээл богох гэж байна. Гурван бүлэг, Дөрвөн үзэгдэлт тус бүжгэн жүжгийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар АЖ Б.Төмөрхуяг, Хореографи-балетмейстерээр АЖ Б.Жамьяндагва, туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.  Гол дүрүүдэд, цагаан хун Одетта болон Ротбартын охин хар хунгийн Одиллияд СТА Ч.Ганчимэг, хан хүү Зигфридэд …

  • 17 May

    Фемидом буюу Эмэгтэй бэлгэвчний давуу тал

     Фемидом буюу эмэгтэй бэлгэвч гэж юу вэ? Эмэгтэй бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ/ДОХ-оос хамгаалах зорилгоор үтрээндээ хийж хэрэглэдэг хэрэгсэл юм. Анх 1992-1993 оноос Европ, Америкт хэрэглэж эхэлсэн. Эмэгтэй бэлгэвч нь полиуретан гэдэг маш уян хатан материалаар хийгдсэн бөгөөд 17см урт, 7,8см диаметртэй, хоёр үзүүртээ том, жижиг уян цагирагтай. Жижиг буюу дотор цагираг нь бэлгэвчийг үтрээнд байрлуулахад зориүлагдсан бөгөөд том …

  • 17 May

    “Улаанбаатар такси”-ны жолооч нар үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө нэхэн хэл амаар доромжилдог

     Энэ удаагийн “Mobile news”-ээр  Бодь группийн харьяа “Улаанбаатар такси”-аар үйлчлүүлэхдээ удаа дараалан хулхидуулж, дарамтлуулж элдвээр доромжлуулсан иргэн “З” бидэнтэй холбогдож өөрт тохиолдсон үйлдлийн талаар өгсөн мэдээллийг хүргэж байна. “Би Улаанбаатар таксигаар цөөнгүй жил үйлчлүүлж ирсэн иргэн “З” гэгч байнаа. Өнгөрсөн 4 сарын үед би 1-р хорооллоос “Центруал таур” орохоор тус компанийн таксигаар үйлчлүүлэхэд тухайн таксины жолооч километрийнхээ үнийг нэмж авсан …

  • 17 May

    Тэрслүү үг 2 буюу Дарга сэтгэлгээ…

     Ардчилсан улс орнуудад аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа төрийг барих байгууллагын гишүүдийнх нь олонхын саналд тулгуурласан, тухайн шийдвэрийн буруу зөвийг хамтдаа хэлэлцдэг, түүнээс гарч болзошгүй үр дүнг нь нарийн тооцдог жамтай билээ. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ. Дарга юу гэнэ, түүнийг бусад нь үг дуугүй сахин биелүүлэх юм. Дарга нь ч үүнийгээ мэдэх тул, илтгэл яриандаа “би үүнийг ганцаараа шийдлээ, …

  • 17 May

    Барак Обама 30 жилийн зээлтэй

     АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гэргий Мишель нарын хөрөнгө 1.9-6.9 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Харин жилийн өмнө тэдний хөрөнгө 2.6-8.3 сая ам.доллараар үнэлэгдэж байсан юм. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ.  Хуульд зааснаар мэдүүлэгт хө­рөнгийг зөвхөн ойролцоо тоогоор гаргадаг аж. Хосууд хөрөнгө оруулалтын хуучинсаг арга барилыг сонгожээ. Тухайлбал Обама 515 мянган ам.долларыг “JPMorgan Chase” банкинд хадгалуулсан бол тав хүртэлх …

  • 17 May

    Тэрслүү үг 9 буюу Үлгэрт итгэх монголчууд

     Монголын нийгэмд  үүсч буй  нийгмийн ядуурлын хандлага нь газар авч  бүр сүүлдээ  “оюун санааны ядуурал”-ыг буй  болгож, энэ байдалд нь дөрөөлөн ядуу хэсгийнхнийхээ талхны мөнгийг “залилан авахад”  чиглэсэн олон арга хэмжээ явагдах болжээ. Амралтын өдөр ТV-ээ үзэж  суутал  ийм  хүмүүсийн нэг UB паласт “Хэрхэн мөнгөтэй болох”  тухай, шинжлэх ухааны бус нэгэн академийн  ерөнхийлөгч, өөрийгөө боловсролын ба анагаахын  шинжлэх ухааны доктор,  …

  • 17 May

    ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

     Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд манай улсад нийт 220 тэтгэлэг олгосон бөгөөд ОХУ-ын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Бакалаврын түвшинд байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр нийт 100 /үүнээс төмөр зам 30, цөмийн эрчим хүч 10/, анагаах ухааны чиглэлээр 10, хөдөө аж ахуйн …

  • 17 May

    421-р ангийн хүмүүжигчид гэр бүлийнхэндээ цалингаа өгнө

     Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болно. Эл өдөрлөг нь одоогийн хууль зүйн салбарын нээлттэй бодлого, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг хүмүүжигчид тэдний ар гэрийнхэнд танилцуулах, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажил, сургалтын үйл ажиллагаа тус ангид хэрхэн явагдаж буйг мэдээлэхэд чиглэгдсэн байна. Сонирхуулахад, өдөрлөгийн үеэр хүмүүжигчид тус ангид хоригдох хугацаандаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хийж авсан …

  • 17 May

    Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ иргэдийг бухимдуулж байна

     Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв”-д энэ сарын 09-нөөс 16-ны өдрийн хооронд нийт 1005 санал хүсэлт, талархал, гомдол ирсэн байна. Энэ долоо хоногт иргэд хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар түлхүү ханджээ. Улаанбаатар хотын зарим хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Дунд сургууль болон цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар ирсэн саналын дийлэнх …

  • 17 May

    Оросын зөн билэгч Фатима Хадуева “Батсүмбэр”-ийн асрамжийн газрын хөгшчүүлт туслана

     Оросын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь тэмцээнд оролцож өөийн билэг авьяасаа дэлхий нийтэд таниулсан зөн билэгтэн Фатима Хадуева Монголд тун удахгүй ирэж, буяны үйлсэд биечлэн оролцохоор болжээ. Тодруулбал, түүнийг “Их халуун сэтгэл” ТББ-ын захирал Батхүү Монголд ирүүлэхээр болсон бөгөөд эх орныхоо олон хүмүүст туслах сайн санааны үүднээс урьсан байна. Тэр дундаа Фатима Хадуева “Батсүмбэр”-ийн асрамжийн газрын хөгшчүүлт ойр …

  • 17 May

    Улаанбаатарт 11 хэм дулаан

    Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлшиж, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгтийн нутгийн зарим газраар хур тунадас орно.  Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед секунднд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн …

  • 17 May

    Хөх бич өдөр

    Билгийн тооллын найман. Хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, …

  • 17 May

    Хонхны баяртай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялаж, зугаалахыг хоригложээ

     Нийслэлийн ногоон бүсэд түймэр дэгдэх болон иргэд хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс оюутан, сурагчдын хонхны баяр болж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг зургадугаар сарын сарын 10-ныг хүртэл хориглосон байна. Учир нь он гарснаас хойш эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 85 удаагийн ой хээрийн түймэр гарч, 19.5 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал …

  • 17 May

    Ерөнхий сайд “Чингис” бондын талаар мэдээлэл хийлээ

     Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 1,5 тэрбум ам.долларын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар болон “Чингис” бондын Бодлогын зөвлөлийн шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Энэ цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал, түүний орчныг сайжруулах, агаарын …

  • 17 May

    Маргааш зуслангийн зам дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ

     Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг маргааш /05.18/ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа маргааш /05.18/ 10 цагаас Сүхбаатарын талбай дээр болно. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн …