Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАН, МАХН оролцохоо албан ёсоор СЕХ-нд мэдэгдэж, нэр дэвшигчээ тодруулаад байгаа. АН-аас ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар нэр дэвшинэ. Намууд сонгуулийн штабаа байгуулсан байна. Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабыг намын дарга Н.Алтанхуяг удирдаж, сурталчилгаа, PR-ийг намын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь хариуцан ажиллахаар болсон байна. МАН-аас нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнийн …
Yearly Archives: 2013
May, 2013
-
16 May
Өвөрхангайнхан жагсаал зохион байгуулжээ
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар бусад өрсөлдөгчидөөсөө өндөр санал авсан ч мөнгө тараасан, бага насны хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан нэрээр тэднийг тангараг өргүүлэхээс татгалцаж, улмаар АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөсөн. Өнгөрсөн долоо хоногт Д.Зоригтыг тангараг өргөсөнтэй холбоотойгоор Өвөрхангай аймагт жагсаал зохион байгуулагдсан байна. МАН-ын нэр дэвшигчидийг дэмжсэн 19 сумын төлөөлөл нийт 500 …
-
16 May
Шинэ Яармаг хорооллын ундны усны төслийн явцтай танилцана
Яармагт баригдах Шинэ Яармаг хорооллын ундны усны төслийн явцтай нийслэлийн удирдлагууд өнөөдөр 14:00 цагт танилцана. Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Буяндалай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал хорооллын ундны усны төслийн явц ямар байгаатай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудтай саналаа хуваалцах юм. Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт “ Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих …
-
16 May
Өвөрхангайчуудыг хууль мэдэхгүй хэмээн доромжилж байна гэв
Өвөрхангай аймагт “Сонголтоо хамгаалах эсэргүүцлийн цуглаан” зохион байгуулагдсан тухай бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Өврийн сайхан хангайд биднийг энэ сарын 15-ны өглөө очиход зуны дэлгэр цаг ийм байдаг гэмээр цаг агаар нь тогтуун сайхан байлаа. Цуглаан үдийн 15:00 цагт эхлэх үед тэнгэр хуйсагнаж шороогоор шуурч, салхи ширүүсч байв. Гэсэн ч аймгийн төв талбайд өөрсдийн үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэхээр иргэд цугласаар байсан …
-
16 May
Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 05 сарын 15-нд “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай” А/479 тоот захирамж гаргалаа. Захирамжаар “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус Техникийншаардлага” MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг …
-
16 May
“Academy Awards 2013”-ын шилдгүүд
Өчигдөр УДЭТ-ын алтан тайзнаа Монголын кино урлагийн шилдэгүүд тодорлоо. Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас гурав дахь удаагаа зохион байгуулж буй тус наадмын шилдгүүдийг танилцуулж байна. “Аравт” УСК Шилдэг найруулагч- Д.Золбаяр Шилдэг туслах эмэгтэй дүр- Д.Ганцэцэг Шилдэг зураглаач- Г.Баттулга Шилдэг зураглаач- Ж.Цог СТА Шилдэг хөгжим- Б.Чинбат СТА “Дүүлэн нис” УСК Шилдэг эмэгтэй гол дүр- А.Мөнгөнзул/ Номингэрэлийн дүрээр/ Шилдэг эффект- Ш.Тансаг Шилдэг …
-
16 May
МОНГОЛ УЛС ДАЯАР JCB КАРТЫГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЛОО
Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Харин өнөөдрөөс эхлэн Монголын бүх арилжааны банкууд нэгэн зэрэг уг картыг хүлээн авах боломжийг бий болгох төслийг ХХБ хэрэгжүүлж, JCB International болон Монголбанктай хамтран ажиллах гэрээнд 2013 оны 5-р сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний …
-
16 May
Жоли дахин мэс засалд орно
Саяхан хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд хоёр хөхөө тайруулсан алдарт жүжигчин Анжелина Жоли дахин мэс засалд орох тухай “People” сэтгүүлд бичжээ. Учир нь тэрээр өндгөвчний хорт хавдар тусах эрсдэл 50 хувьтай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс өндгөвчөөч мөн авахуулж магадгүй гэнэ. Эмч нар түүний эл өвчлөлүүдийг удамшлын өвчтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Хэрэв Жоли өндгөвчөө авахуулбал хорт хавдаар …
-
16 May
Дунд сургуулийн багш нарыг магистр зэрэгтэй болгоно
“Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр хурлыг зохион байгуулагч МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. -“Багш боловсролын шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс олон улсынх болж өргөжсөн байна. Тэгэхээр онцлох зүйл их байгаа байх? -Боловсролын салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, багш боловсролын шинэчлэлд хувь …
-
16 May
Ерөнхийлөгчийн ивээл дор “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ЕрөнхийлөгчийнТамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулган нь 2011 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дор болсон “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” үндэсний чуулганы үргэлжлэл болж байгаа …
-
16 May
Ерөнхий сайд “Чингис” бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы хуралдаан 09:00 цагт эхлэнэ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэнэ. Үдээс хойш хойш 14:00 цагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэл хийнэ. “Чингис” бондын зарцуулалтын асуудлаар МАН-ын зүгээс асуулга тавиад буй юм. Т.Түвшин Ugluu.mn
-
16 May
“ICT-EXPO 2013” технологийн үзэсгэлэн нээгдлээ
Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ойн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг” уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэнг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Үзэсгэлэн ирэх 21-нийг дуустал гарах бөгөөд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. “ICT-EXPO-2013” үзэсгэлэнд Олон улсын байгууллагууд, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж …
-
16 May
8-р сарын 30-ыг хүртэлх халуун усны хязгаарлалтын хуваарь
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх их засварыг энэ сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хийхээр болсон. Энэ ажлын халуун усны хязгаарлалтыг дараах хуваарийн дагуу нутаг дэвсгэрээр ангилан хийх юм байна. № Засвар, өргөтгөл шинэчлэлт хийх магистраль шугамын нэр Огноо ОСНААУГ-ын харъяа ОНӨААТҮГ-н нэр Хэрэглэгчийн нэрс УБДС ХК-ний их засвар хөрөнгө оруулалтаар хийх засвар, шинэчлэлтийнажил хийх үеэр хэрэгцээний …
-
16 May
Н.Энхбаярын эрин
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны зургаадугаар сарын 24-нөөс, 2009 оны зургаадугаар сарын 18-ныг хүртэл Монгол Төрийн жолоог атгажээ. Ер нь бол МАХН-ын дарга тэрээр Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр есөн жил ажиллаж үзсэн цорын ганц улстөрч билээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хуучнаар ЗХУ-д төлөх ёстой 11.4 тэрбум шилжих рублийн өрийг тэглэж нэрийнхээ өмнө насаараа дурсагдах …
-
16 May
Улаанбаатарт 21 хэм дулаан
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус,Увс болон Их нууруудын хотгороор 13-18 градус, говийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл