Yearly Archives: 2013

December, 2013

  • 5 December

    “Монгол уран бичлэг”-ийг Дэлхийн соёлын өвд албан ёсоор бүртгэлээ

    Өчигдөр ЮНЕСКО-гийн удирдах хорооны 24 гишүүн орон “Монгол уран бичлэг”-ийг хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэн авчээ./Монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлээд байсан юм./ Тодруулбал, энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж …

  • 5 December

    Ким Кардашиан, Кени Уэст нар хуримаа Версалийн ордонд хийнэ

    Алдарт хосууд болох Ким Кардашиан, Кени Уэст нар хуримаа Францын дээдсийн хүрээнийхний зэрэг зиндааг илтгэдэг Версалийн ордонд хийхээр болжээ. Тэд хуримаа яг хэзээ хийх тов нь гараагүй байгаа ч хурим болох газраа аль хэдий нь сонгоод байгаа аж. 36 настай, зургаан сартай Норт охины эцэг реппер Кени Уэст өмнө нь нэг ч удаа гэрлэж байгаагүй тул хуримаа маш сүр дуулиантай, …

  • 5 December

    МҮЭХ-оос сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа

    МҮЭ-ийн холбооноос сонин, радио, сайт, телевиз /тус бүр/-ийн сэтгүүлчдийн дунд уралдаан зарласнаас хойш 2 сар болж байна. Уралдааны хугацаа богино, сэдэв нь энгийн, тус бүртээ шагналын сантайгаараа онцлог юм. Иймд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүр анкет бөглөөд ирүүлэхэд хангалттай. Болзол, анкет татаж авах

  • 5 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт МоАХ-ны анхдагч ахмад зүтгэлтний холбооноос “Төр засаг ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүдээ мартсан уу” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэж мэдээлэл хийнэ. Бусад:  8:30 цагаас төв болон төрөлжсөн архивуудын хамтарсан сургалт, зөвлөгөөн, хурал болох тул манайхан очиж мэдээг нь авч туслаарай. Засгийн газрын 11-р …

  • 5 December

    2014 онд зохиогдох УАШТ-үүдийн хуваарь

    Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас 2014 онд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн /УАШТ/ хуваарийг баталлаа. Ирэх жил манай улс 43 спортын төрлөөр Улсын аваргаа шалгаруулна. Мөн тухайн спортын онцлогоос шалтгаалан өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, оюутны, ахмадын гэсэн ангиллаар аваргуудыг тодруулах юм.   

  • 5 December

    УИХ-ын чуулган болон байнгын хороо хуралдана

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/: 2. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг …

  • 5 December

    Хөхөгчин могой өдөр

    Билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 3. Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, өр барагдуулах, буг дарахад сайн. …

  • 5 December

    Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

    2013 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:      Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын …

  • 4 December

    Үдшийн онигоо

    Өвгөн ГАЗ-24 машинаа чирүүлж хот дөхөж ШТС орох санаатай зам дээр гараа өргөн зогсоно. Нэг G500 зогсоод чирч дөхүүлж өгөхөөр боллоо.Өвгөн: -Хүү минь аажуу яваарай. Гэрлээрээ дохивол хурдаа хасаарай гэсэн үг шүү гэж захиж захиж суулаа. Эхний 5 км удаан явж байтал хажуугаар нь 570 сум шиг өнгөрчээ. Бензний эзэн тэссэнгүй өвгөнийг мартан араас нь гишгэв. 22-н товчооны цагдаа нүд …

  • 4 December

    Бүсгүй та охин насаа хэддүгээр сард үдсэн бэ?

    Энэтхэгийн алдарт секс цагаан толгой буюу Камасутрад аливаа бүсгүй хүн охин насаа хэддүгээр сард үдсэнээс хамаарч цаашдын амьдралд нь онц нөлөө үзүүлдэг хэмээн бичжээ. Тиймээс эл сонирхолтой зурхайг хүргэж байна.

  • 4 December

    Нийслэл дэх нөөцийн махны бүрдүүлэлт 61,5 хувьтай байна

    Өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлуулсан албаныхан нөөцийн мах хүлээн авч буй агуулахуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, мах бэлтгэгчдэд заавар зөвлөмж өглөө. Энэ сарын 25-нд худалдаалагдах ёстой “нөөцийн махны бэлтгэл хэт удаан, санхүүжилт тасарсан, дөнгөж 25 хүрэхгүй хувийг бэлтгээд байгаа” гэх мэдээлэл гараад байсан учир тус шалгалтыг хийсэн байна. Албаныхан “Баатарууд тэнгэр” …

  • 4 December

    Г.Тэмүүлэн Ой тогтоолтын дэлхийн 2 дээд амжилт тогтоожээ

    Энэ сарын нэгнээс гурваны өдрүүдэд Английн Лондон хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах XXII уралдаанд манай тамирчид амжилттай оролцож таван медаль хүртжээ. Тодруулбал, бага насны ангилалд Нийслэлийн I сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, дэлхийн хоёр дээд амжилтын эзэн болсон байна. Тус тэмцээнд дэлхийн 32 орны 130 тамирчин 10 төрлөөр өрсөлджээ. …

  • 4 December

    Тувад “Монгол киноны өдрүүд” болно

    ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо энэ сарын 11-аас 13-ны өдрүүдэд “Монгол киноны өдрүүд” болох гэж байна. Өдөрлөгөөр найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, найруулагч Б.Баярын “Би монгол хүн” баримтат кино гарах ажээ. “Сэмүүн” студийн найруулагч Б.Баярын “Би монгол хүн” кино нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршин суудаг Б.Папизан хэмээх Тува эрийн тухай өгүүлдэг бөгөөд 2012 онд Кайрт болсон кино …

  • 4 December

    Ой санамжаа сайжруулах 10 арга

    Ой санамжийг “мэдрэхүйн”, “богино хугацааны”, “урт хугацааны” гэж гурав ангилсан Фиелдинг “Ой санамжаа сайжруулах 10 аргыг” тодорхойлж байна: Ой санамжаа яаж ажилладгийг мэд. Ой санамжаа хэрхэн ажилладгийг мэдэх нь сайжруулах арга замыг олоход тань тусална. Ой ухааны ажиллахтай холбоотой хүчин зүйлс нь: ой санамж, мэдээллийг буулгах, нэгтгэх, хураах болон хадгалах явц юм. Хүн амьдрах хугацаандаа тохиолдсон зүйл, өөрөө хүссэн зүйлээ …