Yearly Archives: 2013
November, 2013
-
29 November
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.11.29/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат өргөн барилаа. Улсын Их Хурлын Байнгын хороод нь Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд голлох чиг үүргийг гүйцэтгэж, хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бэлтгэлийг хангадаг. Гэтэл Байнгын хороодын дарга нарын сонгуульт хугацаа нь нэг жил байгаа бөгөөд …
-
29 November
Жастин Бибер 35 тайчигчтай ганцаараа зугаацжээ
Залуу од Жастин Бибер Мексик биеэ үнэлэгчтэй буудалд хоносон тухай шуугиан дэгдээд намжиж амжаагүй байтал дахиад л түүний зугаа цэнгэлтэй холбоотой нэгэн сенсаци цацагдлаа. Тэрээр дэлхийг тойрон аялаж буй “Believe” тоглолтынхоо хүрээнд Австралийн Брисбейн хотноо тоглолтоо хийжээ. Тэрээр тоглолтынхоо дараа “Bada Bing Nightspot” шөнийн клубт 35 тайчигч бүсгүйтэй ганцаархнаа шөнөжин зугаацаж үүрийн 04:30 цагийн орчимд цэнгээний газрыг орхин гарсан гэнэ. …
-
29 November
Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс 3000 гаруй кг давжээ
Уул уурхайн яам сар бүр салбарын статистик мэдээллийг гаргаж байгаа. 2013 оны эхний арван сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622,3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, нүүрсний үйлдвэрлэл 21,9 сая тонн буюу 75,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 7746 кг-ийг олборлосноор 193,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32,6 тэрбум төгрөг улсын …
-
29 November
Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өнөөдөр болно
Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн энэ сарын ээлжит барилдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын газар буюу хуучны “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болно. Шонхор олимп сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяр, уран мэхээ уралдуулан барилдана. Түрүү сард энэхүү барилдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат сумын начин Лхагвасүрэнгийн Чадраавал түрүүлсэн билээ. Энэ удаа тойргийн аймгийн харцага цол …
-
29 November
21 аймагт ТҮЦ машин байршуулна
Засгийн газрын зүгээс ТҮЦ машиныг ашиглалтад оруулаад дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ТҮЦ машины тусламжтайгаар нэг тэрбум орчим төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан бөгөөд иргэдийн зүгээс ч ачаалал багатай, цаг зав хэмнэсэн ажил болсон хэмээн хэлж байгаа аж. Тиймээс цаашид 21 аймагт бүрт тус машиныг байрлуулахаар болж, энэ ажлын эхлэл болгон ирэх сарын 3-ны өдөр Архангай аймагт суурилуулахаар …
-
29 November
Ц.Оюунгэрэл сайд: Хэнтэй суух нь чамд хамаагүй
Төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг томилохгүй байх тухай тууштай ярьж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн 30 гаруй жилд Монголын төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй 20 гаруй хүн алба хашиж байжээ. Улс орны баялагийг хяналтдаа авах, бэр, хүргэн буулгах, хатад, ноёд болгох замаар том гүрнүүд ингэж колончилдог” хэмээн жиргэжээ. Гэтэл үүний хариуд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл “Хүнийг …
-
29 November
“Skytel”-ийн тулгалт
Утасгүй интернэтийн модем нь иргэний интернэт хэрэглээнд чухал ач холбогдолтой нь дамжиггүй. Үүнд тулгуурласан үйлчилгээг үүрэн телефоны оператор компаниуд ээлж дараалан интернэт хэрэглээний модемоор дамжуулан гаргасан. Тэдний гаргаж байгаа модемууд нь анх гарч байсан үеэ бодвол өнөөдөр үнэ ханш, үйлчилгээний төрлийн хувьд илүү уян хатан шинжтэй байгаа бол харин Skytel компаниас гаргаж байгаа модем нь эсрэгээрээ, ямар ч сонголтгүй, авбал ав, …
-
29 November
Бритни Спирс: Намайг дэмждэг бүхэнд дүүгийн минь дууг худалдаж авахыг уриалж байна
Дуучин Бритни Спирсийн 21 настай дүү охин Жейми Линн Спирс “How could I want more” хэмээх кантри стилийн синглээ гаргажээ. Ердөө өнгөрсөн мягмар гаригт олон нийтэд цацсан уг дууг Бритни маш эрчимтэй сурталчилж байгаа бөгөөд дүүгийнхээ дууны талаар “Дүүгээрээ бахархаж байна. Үнэхээр сайхан дуу бас сайхан ч клип болж. Намайг дэмждэг хэн бүхэн дүүгийн минь дууг захиалж, худалдаж авахыг уриалж …
-
29 November
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа нээгдлээ
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 12 сарын 01-нийг дуустал 3 өдөр “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм. …
-
29 November
ТҮК-ийн 17 ажилтан “Хонконг, Сингапурт” аялана
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 454 үйлчлэгч, хог цуглуулалт, тээвэрлэлтэд 288 жолооч, 416 ачигч ажиллаж байна. Нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэр, цэмцгэр, хог, шороогүй байлгахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 9 дүүргийн ТҮК-ийн ажилчдын дунд 2013 оны 5-р сараас 10-р сарын хооронд …
-
29 November
III төрхийн эмч нарын буруугаас болж дөнгөж төрсөн нярай тархины саажилттай болжээ
– Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ – Цагаан халаадтай “баатруудын” балгаас эх, ня рай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох яв дал чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болов. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд III төрхтэй холбоотой таагүй мэдээлэл тасар сангүй. Тус төрөхөд амаржихаар очсон эрүүл саруул ээжүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна. Хийсвэр хагалгаагаар …
-
29 November
Өнөөдөр замын цагдаа нарт торгуулийн төхөөрөмж тараана
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнийг зохицуулж буй 400 орчим цагдаа нарт торгуулийг банкаар дамжуулан төлөх төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өгөхөөр болжээ. Төхөөрөмжийг цагдаа нарт хүлээлгэн өгөх ажиллгаа 12:30 цагт Чингисийн талбайд болох юм. Цагдаа нар хэвлэгч, уншигч төхөөрөмжид тухайн жолоочийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хурууны хээг уншуулснаар торгуулиа бэлэн бусаар төлөх боломжтой болох гэнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл