Monthly Archives: January 2014

January, 2014

  • 27 January

    “Алсын удирдлага” УСК-ны Европ дахь нээлт өнөөдөр болно

       Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” уран сайхны киноны Европ дахь нээлт өнөөдөр болно. Найруулагч С.Бямбын энэ уран бүтээл одоогийн байдлаар олон улсын дөрвөн кино наадамд оролцох урилга хүлээн аваад байгаа юм билээ. Роттердамд болдог олон улсын кино наадамд “Алсын удирдлага” оролцож байгаа бөгөөд …

  • 27 January

    Дөрвөн аймгийн оношилгооны төв шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

    Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулж байна. Тоног төхөөрөмж болон аймгуудын нэгдсэн оношилгооны төвийн засварын ажилд Ерөнхий сайдын багцын хөрөнгийн тэн хагасыг, тодруулбал 25 тэрбум 977 сая төгрөг зарцуулсан юм. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад ийм төв байгуулж байна. Эдгээрээс эхний ээлжинд оношилгоонытөвийн байраа бэлэн …

  • 27 January

    Хорих ангиудын мах, махан бүтээгдэхүүнийг ангилан, савлах цех бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийг түшиглэн  “Газар ивээл” УТҮГазарт хариуцуулан хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэх цехийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан билээ. …

  • 27 January

    Австри Улсын компани Баянгол дүүргийн 113-р сургуулийн хажууд гүүрэн гарц барих хүсэлт тавьжээ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Австри Улсын  “Waagner biro” компанийн Индонези Улс дахь салбарын Ерөнхий захирал Даниел Бенесийг хүлээн авч уулзлаа. “Waagner biro” компани нь барилга, зам, гүүрийн томоохон бүтээн байгуулалт, төслийг хэрэгжүүлдэг, олон жилийн туршлагатай компани бөгөөд Монгол Улсад “Жэй Кэй Си” ХХК-тай хамтран ажилладаг байна. Уулзалтын үеэр “Waagner biro” компанийн Индонези Улс дахь салбарын Ерөнхий захирал Даниел Бенес “Манай …

  • 27 January

    Намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай

    УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, …

  • 27 January

    Шар нохой өдөр

    Билгийн тооллын 26. Есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, …

  • 27 January

    Улаанбаатарт 13 хэм хүйтэн

    2014 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө …

  • 26 January

    Танин мэдэхүй: Эртний Грекийн философич Сократ

    СОКРАТ /Socrates, МЭӨ 470-399/ Намтар: Өнөөгийн системтэй шинжлэх ухааны мэдлэгийг үндэслэгч, Сонгодог философийн анхны төлөөлөгч тэрээр уран барималч, зураач эцэг Сопрониск, эх баригч ээж Пайнарэтийн  хүү болон  МЭӨ 470 оны үед Афинд төржээ.  Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон ажиглаж ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж, олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг …

  • 26 January

    Секст эерэг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

    Сахил хүртсэн хүмүүс сонгино хэрэглэдэггүй Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс ажиглалт туршилт хийж, сэрэл өдөөгч хоол хүнсний талаар арвин их туршлага хуримтлуулжээ. Ард түмэн бүрт энэ талаар өөр өөрсдийн жор бий. Харин орчин үед хоол судлаачид нарийн шинжилгээ хийсний эцэст тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний өнгө, амт, үнэр, химийн найрлага нь сэрэл өдөөдөг болохыг нэгэнт тогтоосон байна. Өндөг: Өндөг бол …

  • 26 January

    Сэтгэлд хоногшсон дуу: Журавли буюу Тогоруун цуваа /түүх+орчуулга+видео/

    Амьтай бүхэн амьдралын төлөөх тэмцэл дунд орших юм. Хүмүүс амьдрах хүрээгээ тэлэх, хувийн орон зайгаа уудам болгох гэж биенээ хүртэл хөнөөхөд хүрэх юм. Улс орон бүхэн геополитикийн бодлого явуулдаг нь ердөө л орон зайн тэмцэл. Үүнээс үзэхэд уудам орон зай нь уужим байхын үндэс мэт. Бид их азтай хүмүүс. Зөвхөн надад ноогдох орон зай дэлхийн ямар ч баян чинээлэг орны …

  • 26 January

    Аяны шувууд яагаад V хэлбэрээр нисдэг вэ?

     Зөвхөн галуу бус, цахлай, хотон шувууд зэрэг усны том шувууд ч сүрэглэн нисэхдээ “V” хэлбэр үүсгэдэг. Энэ талаар тодорхой бус ч, маш олон төрлийн үзэл бодол бий. Бид эдгээрээс илүү түгээмэл 2 үзлийг нь та бүхэнд хүргэе. Эхнийх нь, сүрэг “V” хэлбэр үүсгэн нисдэг  нь  энерги хэмнэх зорилготой гэж үздэг. Хамгийн түрүүнд хошуучлан нисч буй шувуу өөдөөс нь ирэх салхи, …

  • 26 January

    Таны хэрхэн унтдагаар дамжуулан зан чанарыг чинь тодорхойлж болно

    Англид хийсэн нэгэн судалгаагаар хүн хэрхэн унтдаг нь түүний зан чанарыг илтгэн харуулдаг болохыг тогтоожээ.  Судлаачид судалгаанд оролцсон хүмүүсээс өөрийнх нь зан чанарыг тодорхойлуулан, орондоо ихэвчлэн яаж унтдагийг нь асуусан байна. Эцэст нь зан аашаар төстэй хүмүүс унтахдаа хүртэл адил байдгийг тодорхойлжээ. Судлаачид нь энэхүү дүгнэлтийг туйлын үнэн бодит зүйл хэмээн хүлээн авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь судалгаанд оролцож буй …

  • 26 January

    Дэлхийн хамгийн өвөрмөц 9 гудамж

    1. Морокко- Цэнхэр гудам 2. Хятадын хаалттай гудам 3. Испани- Өнгийн гайхамшигт гудам 4. Португал- Шүхрэн гудам 5. Нидерланд- Хагархай чулуун гудам 6. Канарын арлууд- Ла Оротава дахь шидэт хивсэн гудам 7. Шинэ Зеланд- Веркорин дахь Геометрийн гудам 8. Португал- лисабон Ягаан гудам 9. Лондон- Зөвхөн баруун гарын дүрэмт гудам

  • 26 January

    Витамины дутагдлуудын үед биед илэрх шинж тэмдэг

     Аминдэм-Д: Голдуу бага насны хүүхдүүд өвчилдөг. Эхэн үед хүүхэд нойр хөхөндөө муудаж, хүүхэд их цочиромтгой болдог. Хүүхдийн шүд ургах нь удааширч, яс нь зөөлрөн үе мөчний химтэй урт яснууд нь муруйдаг. Насанд хүрэгчдэд амархан сулдамхай болж, шүдний паалан өнгөө алдаж харлан улмаар суларна. Яс сийрэгжсэнээс хугарч гэмтэх нь амархан болдог. Загасны тос, түрс, үхрийн хэл, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгө, …