Monthly Archives: January 2014

January, 2014

  • 13 January

    Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байна

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлага, төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчид өнөөдөр 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагаас Төрийн ордон дахь Парламентын түүхийн хөгжлийн танхимд болох бол 13.00 цагаас УИХ-ын удирдлагууд …

  • 13 January

    Намын бүлгүүдийн хуралдаан эхэллээ

    УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг дэгийн дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх юм. Тодруулбал,   Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас …

  • 13 January

    Моцарт “Star Wars”- шилэн хундгаар тоглосон нь

    Моцартын “Star Wars” аязыг Виржиня мужийн нэгэн оршин суугч эр устай шилэн хундагаар тогложээ. Үнэхээр гайхалтай

  • 13 January

    Чадварлаг фотошопчин эр

    Пийжи буюу Патрик Торендал хэмээх чадварлаг фотошопчин энэ эр өөрийн зургийг оддын хамтаар гайхалтай сайн эвлүүлдэг гэдгээрээ алдартай нэгэн юм. Түүний ажлуудаас хүргэж байна.

  • 13 January

    “Өгөөмөр” захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж Халдвартын замтай холбоно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.  Сар шинийг угтаж ,томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай …

  • 13 January

    Гар утасны 99,9 хувийн нян устгагчтай дэлгэц бүтээжээ

    Гар утас батга , хатиг, мундас, савханцар, хоолны хордлогын нян тээгч болдог бөгөөд суултуураас 18 дахин бохир байдаг ажээ. Тэгвэл гар утасны энэ бүх бактеритай тэмцэх шинэ дэлгэцийг АНУ-ын “Corning” компани бүтээжээ. “Corning” компанийн “Gorrila” шилэн дэлгэц 100-гаас ч олон нянгаас хамгаалах чадвартай бөгөөд зохион бүтээгчид шилний бүтцэд мөнгөн усны ион давхарга үүсгэснээр бактер, мөөгөнцөр, хөгцийн өсөлтийг 99.9 хувиар хязгаарлаж …

  • 13 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – ССАЖЯ-д 10:00 цагт Үндсэн хуулийн өдөрт зориулж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг урин, Үндсэн хуулийн тухай ярилцлага хийнэ. – Энэрэл эмнэлэг нь Шинэ Анагаах Ухааны сургуулийн клиникийн бааз эмнэлгээр хамтран ажиллаж ирсэн ба тус сургуулийн оюутнуудын санаачилга, хандиваар тус эмнэлгээр үйлчлүүлэгч эмзэг бүлгийн иргэдэд хувцас ахуйн хэрэглэл, асаргаа сувилгаанд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зэргээр тусалж ирсэн. Уг санаачилгыг энэ жил сургуулийн захиргаа, …

  • 13 January

    Дуучин Л.Болдбаатар эмээл хазаартай морь бэлэглэнэ

    Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тодотгож хэлбэл, 10 гаруй жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хөл тавьж байсан залуус өнөөдөр уран бүтээлийн хувьд чанаржиж, хоолойны хувьд бяр сууж, хэдийнээ ард олны сонсохыг хүсэн хүлээдэг уран бүтээлчид болсон байна. …

  • 13 January

    Монголын хөгжмийн зохиолчдын дунд хөгжмийн бүтээлийн уралдаан зарлалаа

    ҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж Уралдааны зорилго ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжмийн   урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх , Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг олон улсад сурталчилан  таниулах зорилготойгоор бүтээлийн уралдаан явуулж байна. Уралдааны ач холбогдол Монголын хөгжмийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, бүтээн туурвих их үйлсэд дуудан …

  • 13 January

    “АЧЛАЛТ ААВ”, “АЧЛАЛТ ЭЭЖ” өргөмжлөл олгох хүндэтгэлийн арга хэмжээ

    Сар шинийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна. –Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай …

  • 13 January

    “Улаанбаатар автозамын засвар арчлалт” ТӨХК-ийг хуваахаар болов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. /2013.01.11/ Автозамын засвар, арчлалтын бүтэц, зохион байгуулалтын талаар дараах арга хэмжээг авна Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход 5700 орчим км автозамыг 2015 онд багтаан ашиглалтад оруулах юм. Зам нэмэгдэхийн хирээр өдөр тутмын засвар арчлалтыг сайжруулах, зам арчлалтын …

  • 13 January

    Улсын сайн малчин, фермер, тариаланчид тодорчээ

    Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч болон тэргүүний тариаланч хамт олныг шалгарууллаа Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй холбогдох журмын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 53 малчныг улсын сайн малчнаар, 1 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 9 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 15 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа. Улсын сайн малчид 34-78 …

  • 13 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгарлаа

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохиогдсон Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж Ням гарагийн үдээс хойш өндөрлөлөө.   Тэмцээний явцаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг толилуулж байна.    Арабын Нэгдсэн Эмират улсад саяхан болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль …

  • 13 January

    Хөх бич өдөр

    Билгийн тооллын 13. Таван шар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, …