Monthly Archives: January 2014

January, 2014

  • 28 January

    “SK” компанийн орлого огцом нэмэгджээ

    Санах ойн чип үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг “SK Hynix” компанийн дөрөвдүгээр улирлын ашиг шинжээчдийн таамгаас өндөр гарсан байна. Өнгөрсөн 12 дугаар сарын эцэс хүртэлх гурван сарын хугацаанд тус компанийн ашиг өмнөх оны мөн үеэс 4.5 дахин нэмэгдэж, 788.8 тэрбум вон буюу 731 сая ам.долларт хүрсэн нь эдийн засагчдын таамгаас 44 хувиар давсан үзүүлэлт боллоо. Ийнхүү “SK Hynix”-ийн ашгийн хэмжээ огцом …

  • 28 January

    76-ийн утасны төлбөрт жилд 109сая төгрөг төсвөөс төлдөг

    УИХ-ын гишүүдийн үүрэн телефон утасны төлбөр болон хот доторх унах машины хэрэглээг УИХ 2008 оны тавдугаар сарын 6-ны 28 дугаар тогтоолоор шинэчлэн баталжээ. Тогтоолын 1.4-т -УИХ-ын дэд даргад 200 мянган төгрөг, /3 дэд дарга/ -Байнгын хорооны даргад 140 мянган төгрөг /6 байнгын хороо/ -Намын бүлгийн ахлагчид 140 мянган төгрөг /3 намын бүлэг/ -Гишүүдэд тус бүр 120 мянган төгрөг /64 х …

  • 28 January

    Цэцэрлэг бариулах газраа чөлөөлсөн иргэдэд 320 саяын нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга  тус газрын байршилд өртсөн иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор …

  • 28 January

    Сансар огторгуй, од эрхэсийн сүрлэг сайхан зургууд

    Шанаган хорхойн галактик /Tadpole Galaxy/ “Махны дэгээ” галактик /Meathook Galaxy/ Кентавр А /Centaurs A/ Моринтолгой хэмээх мананцар /Horsehead Nebula/ Үзгэн манацар /Pencil Nebula/ Адаг чуулганы мананцар /Andromeda Galaxy/ – Манай Сүүн зам галактиктай хамгийн ойрхон галактик Мессьегийн 66 спираль галактик /The Messier 66 Spiral Galaxy/ Тэмээн аалз манацар /The Tarantula Nebula/ Хоёр галактик хоорондоо мөргөлдөж байгаа нь /Two Colliding Galaxies/

  • 28 January

    Улстөрийн намууд хамтран ажиллах тунхаг бичигийг үзэглэв

    АН-ын дарга М.Энхболдын санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд улс төрийн намуудын дарга нарын анхдугаар уулзалтыг хийж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон, харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлсэн санамж бичгийг байгуулсан. Тэгвэл Улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар өнөөдөр уг санамж бичгээ бататгаж, тодорхой асуудлуудыг тусгасан тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Улс төрийн намуудын удирдлагын ээлжит уулзалтаар …

  • 28 January

    ЗАЛУУЧУУДАА НЭГДЭЖ БҮТЭЭЦГЭЭЕ

    Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран 2014 оны бүтээн байгуулалтын салбаруудад залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулан, чиглүүлэх сургалтанд хамруулан ажиллуулхаар бүртгэлийн ажил 21 аймаг, 9 дүүрэгт явагдаж байна. Эдгээр залуучуудад барилга байгууламж, авто зам, төмөр зам, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй ажилтай, орлоготой боломж нээгдэж байгаа …

  • 28 January

    Хөдөлгөөнөөр калори шатааж турцгаая

    Миний хувьд фитнесс-т яваад сарын хугацааг үдэх гэж байна. Гүйлтийн зам дээр тасралтгүй 30 минут гүйхэд  дээд тал нь 270 калори хасдаг. Энэ нь дөнгөж  жижиг sneakers-тэй л дүйцнэ. Бидний өдөр тутам иддэг гурилан бүтээгдэхүүн үүнээс их 337 калори агуулагддаг.  Ингэж  “Замбараагүй” идэж дууссаны  дараа гэнэт  л турна хэмээн бомож ирдэг. Тэгвэл охид бүсгүйчүүддээ зориулан долоо хоногт 3000 калори шатааж, …

  • 28 January

    Жагсаалын удирдагч Б.Бат-Эрдэнэ

    Монгой жилийн онцлох гурван жагсаал Аливаа зүйлийг хийхэд учир холбогдол байнга байдаг. НАМЗХ гэж нэгэн байгууллага намын харьяа хэмээн Монголчуудад харагддаг. Гэвч энэ бол залуусын сэтгэл зүрхээ зориулсан нэгдэл. Өнгөрсөн оны сүүлээр 76 асуудал 76 биелэлт нэхэж жагсаал хийж байсныг мэдэх юм байна. Олон үг нуршаад яах вэ улиран одож буй Могой жилийн онцлох 3 жагсаалыг нэрлэе. 1. Сандал барьсан хэсэг …

  • 28 January

    Яам, агентлагийн дэргэдэх сангууд “маш нууц” байна

    Төсвийн хөрөнгөнөөс санхүүждэг Засгийн газрын тусгай сангуудаас гадна яам, агентлагийн дэргэд нууцлаг гэж болохоор сангууд байна. Эдгээр сангийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, зарцуулалтын тухай мэдээлэл хаана ч алга. Жишээлбэл Гаалийн ерөнхий газрын дэргэд Гаалийн хөгжлийн сан гэж байдаг, бизнес эрхлэгчид гаальтай холбоотой зарим төлбөр хураамжийг түүнд тушаадаг тухай ярих нь бий. Энэ талаар хайж үзэхэд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. …

  • 28 January

    Үргүйдлийн 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг

     Хүүхэд гаргах боломжтой нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолддог түгээмэл өвчин буюу эмгэг бол үргүйдэл юм. Үргүйдэл гэдэг нь дор хаяж нэг жилийн хугацаанд ямар нэгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн тогтмол харилцаанд байсан боловч жирэмсэн болохгүй байгаа тохиолдлыг авч үздэг. Нийт гэрлэсэн хосуудын 10-15% нь үргүйдлийн асуудалтай байдаг бөгөөд үүний 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс харин үлдсэн 70% нь …

  • 28 January

    НАМОХ-ны удирдах зөвлөл хуралдана

    Монгол Улсын ирээдүйн шилдэг боловсон хүчин, улс орны ирээдүйг тодорхойлогчид болох МАН-ын дэргэдэх хамгийн отгон байгууллага НАМОХ-ны удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас хуралдаж чуулганыхаа товыг гаргах гэж байна. Өнгөрөгч хугацааны алдаа оноондоо дүгнэлт хийж, дотоодын шинэчлэлийг эхлүүлээд байгаа МАН-ын шинэчлэлийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм. Тус байгууллагын Бага хурал энэ сарын 23-ны өдөр хуралдаж, улмаар чуулганаа зарлан хуралдуулах товыг Удирдах …

  • 28 January

    Монгол охидыг Сайпан арал руу худалдаалах гэж байсан Америк иргэнийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл /Maanao Patrick Earl/ гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, УМБГ-тай  хамтран энэ сарны 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс  сэжигтэн АНУ-ын …