Monthly Archives: February 2014

February, 2014

  • 13 February

    Жастин Биберийн секс хүүхэлдэй

    Залуу од Жастин Биберийн секс хүүхэлдэй байдаг ажээ. Өсвөр насныханы шүтээн болсон түүнтэй хамт унтаж, хүрч үзэхийг хүсдэг олон мянган шүтэн бишрэгчид нь ‘Just-in Beaver’ хэмээх хүүхэлдэйг нь ихээр худалдаж авдаг гэнэ. Хүүхэлдэй 26 еврогийн үнэтэй ажээ.

  • 13 February

    35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар газар олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай”  А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Монголын Хүүхдийн ордны  зүүн урд талд байршуулан цахилгааны 2*16000 кВа чадалтай 35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар 0,089 га …

  • 13 February

    Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болох асуудлыг нийслэлээс дэмжинэ

    Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм.  Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад …

  • 13 February

    Аймшигтай ослууд

    Жолооч та бүхэн автомашин жолоодохдоо анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлнэ үү!

  • 13 February

    Валентинаар хайртдаа барих өглөөний цай

    Маргааш буюу 2-р сарын 14-ны өдөр Гэгээн хайрын баяр болох гэж байна. Энэ өдрийг хосууд хэн хэндээ хайраа илчлэх өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ хайраа илчилдэг билээ. Ингээд хайртдаа зориулан сэтгэл шингэсэн басхүү хялбархан өглөөний цай бэлтгэх аргыг зургаар хүргэж байна.

  • 13 February

    Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

    “European Dermatology London” хэмээх хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтэд шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явц удааширдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнд “Флавонол” ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон …

  • 13 February

    С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо хийнэ

    С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Түүний Монголд мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын 21. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Дуучин маань нэгэн ярилцлагынхаа үеэр “Төрсөн өдрөөрөө юу авмаар байна хэмээн хүмүүс асуух юм. Үзэгч фэнүүд минь тоглолтонд …

  • 13 February

    “Сувд бадмаараг” ХХК-ийн оймс Монголд үйлдвэрлэж байгаа нь үнэн болохыг тогтоолоо

    Оймс үйлдвэрлэгч “Сувд бадмаараг” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг БНХАУ-аас ихээр оруулж ирэн Монгол үйлдвэрлэв гэсэн хаягтайгаар худалдан борлуулж байгаа талаар гаргасан иргэдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох хяналт шалгалтыг хийлээ. Тус газар нь иргэдээс ирж буй гомдлыг заавал шалган барагдуулах үүргийн дагуу “Сувд бадмаараг” ХХК-ийн оймсны үйлдвэрт очин шалгалт хийхэд БНХАУ-аас оймс оруулж ирдэг нь батлагдаагүй ба …

  • 13 February

    Мөсөн баримлын олон улсын наадамд Монгол барималч түрүүлжээ

      Финланд улсын нийслэл Хельсинк хотын амьтны хүрээлэнгийн 125 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан мөсөн баримлын олон улсын наадамд дэлхийн шилдэг 30 барималч цас, мөсний гайхамшгийг үзүүлэн өрсөлдөхөд монгол барималч Д.Лхагвадорж “Самба” нэртэй бүтээлээрээ түрүүлжээ. Ан амьтныг хайрлан хамгаалах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уралдаан эдүгээ 10 дахь хавартайгаа золгож байгаа бөгөөд уран бүтээлчид 30 мянган кг …

  • 13 February

    Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ явагдаж байна

    2014 оны Залуучуудын Улсын АВАРГА шалгаруулах эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн 50, 55, 60, 66, 74 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдсан бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаан явагдах юм. ЗУАШТ нийт 3 өдөр үргэлжилж, маргааш буюу 2-р сарын 14-ны өдөр өндөрлөнө. 50 КГ 1.МАНДАЛСҮРЭН – “АЛДАРТАН” КЛУБ …

  • 13 February

    “Forever 247” тоглолт маргааш болно

    “A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан  тоглодог “Forever 247” тоглолт маргааш болох нь ээ.  “SS club”-т  маргааш 19.00 цагт уг тоглолтонд зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх юм байна. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолт ийнхүү дөрөв дэх жилдээ уянгалах гэж байна. Хайрын үдэш “Forever 247” тасалбарыг “Hi-Fi records”-ын салбараар …

  • 13 February

    Гэмтлийн эмч нар мэдээлэл өгнө

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарыг халсан талаар мэдээлэл байсан ч удирдлагууд нь үүнийг үгүйсгэж “Нэг ч хүнийг халах тушаал гараагүй байгаа” гэх товчхон хариултыг өгөөд байсан бол өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 34 эмч, ажилтныг хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлийн бага хурал зарлалаа. Оны өмнөөс эхлэн удирдлагаа эсэргүүцэн улстөржөөд …

  • 13 February

    Ники Минаж-“Lookin Ass Nigga” шинэ уран бүтээл

    Реппер Ники Минаж ирэх 3-р сарын 11-ны өдөр худалдаанд гаргах гэж буй “The Pink Print” шинэ цомогт багтсан “Lookin Ass Nigga” дууныхаа клипийг цацжээ.

  • 13 February

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнэ

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэл дэх томоохон хүнсний зах худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнийн танилцуулга. 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар. Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7320 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8280 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны …