Monthly Archives: February 2014

February, 2014

  • 20 February

    Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлт 2015 онд 34.1 сая тоннд хүрнэ

    ОХУ-ын Москва хотноо болсон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлт 2015 он гэхэд 34.1 сая тонн, 2020 онд 45.1 сая тоннд тус тус хүрнэ гэж тооцоолжээ. Тооцоог гаргахдаа Төмөртэй, Баргилтын төмрийн орд болон Тавантолгойн нүүрсний ордоос тээвэрлэх бүтээгдэхүүнийг оруулснаас гадна Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн боомтоор дамжих экспортын зориулалтаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг тусгасан …

  • 20 February

    УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Хятадын Элчин сайд Ван Сяолунтай уулзжээ

    УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдад хандан Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан …

  • 20 February

    Халдварын голомтод давхардсан тоогоор 105 албан хаагч,10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна

    Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон. Мөн Сайншанд суманд шүлхийгээр мал өвчилж Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Голомтын бүсэд 12 хяналтын цэг, 47 хүн, 12 автомашинтай ажиллаж, 17595 малыг вакцинжуулж, шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулжээ. Сайншанд суманд хөл хорио тогтоосны улмаас Хамрын хийд, Хайрхан уулын чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. …

  • 20 February

    ГССҮТ-ийнхэн шинэ захирлаа хүлээн зөвшөөрчээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад таван хүн материалаа өгсөн. Тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр докторын зэрэггүй, удирдах албан тушаалд таван жилээс дээш хугацаагаар ажиллаагүй, сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй учир Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлийнхөн нэрийг нь хасаж, Ц.Энхбаяраар гарын үсэг зуруулж авчээ. Үүний дараа тус эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байсан нарийн мэргэжлийн …

  • 20 February

    Бактери сонсох зориулалттай компьютерийн чип бүтээжээ

    Колумбийн Их Сургуулийн судлаачид уг чипийг компьютер болон гар утасны системд тулгуурлан metal-oxide-semiconductor(CMOS) гэх шинэ технологи гарган авсан байна. Энэхүү технологи нь бактерийг сонсох боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Амьд болон амьгүй газар нэгэн бүлэг эсүүд бичил эсийн түвшинд харилцан ойлголцож бүхэл цогц болон өсөж байгааг судалжээ. Хүнд, микроб бактериар халдаж байгаа халдварын 60-80% нь “biofilm” буюу бүлэг эсийнх …

  • 20 February

    “Ухаалаг төр гэж судалгаанд суурилсан, үйлчлэхэд чиглэсэн, хууль дээдэлсэн, хариуцлагатай төрийг хэлнэ”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ухаалаг төр нь судалгаанд суурилсан, үйлчлэхэд чиглэсэн, хууль дээдэлсэн гэх гурван суурь зарчимд тулгуурласан байх ёстойг дурдан, энэхүү санаачилгын …

  • 20 February

    Өнөөдөр Шүүх эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөр” болно

    Байгууллагын хэмжээнд “Нээлттэй ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр гарагт Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд 09:00-15:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээ: –  Тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт …

  • 20 February

    С.Эрдэнэ сайдтай 4500 орчим иргэн холбогджээ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 11-11 төвд ажиллах үеэр 4500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандаж, мэдээлэл авлаа. Сайдад хандаж ирүүлсэн асуултын дийлэнх хувь нь тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбоотой байна. Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд  ялгаж ойлгох хэрэгтэй гэдгийг сайд санууллаа. Нийгмийн даатгалын болон …

  • 20 February

    “Монгол наадам” цогцолбор руу жуулчдыг татахад хамтран ажиллахаар боллоо

    Өнөөдөр “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын дарга О.Цоодол нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх “Монгол наадам” соёл урлаг, спорт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлын зохион байгуулалтад хамтран ажиллах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох  зэрэг чиглэлээр …

  • 20 February

    Дүүрэг, хороондоо хэрэгжих хөрөнгө оруулалтад хяналт тавих, оролцох боломж иргэдэд нээлттэй

    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2014 оныг ил тод байдлыг хангах жил болгон зарлаж, “Шилэн тендер” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын худалдан авах ажиллагаан дахь оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “Шилэн тендер ба иргэний  оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан …

  • 20 February

    Хар нохой өдөр

    Билгийн тооллын 20, Гурван хөх мэнгэтэй, Салхины эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл …

  • 20 February

    Улаанбаатарт 7 хэм хүйтэн

    2014 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус …

  • 19 February

    Дөрвөн америк хүн тутмын нэг нь дэлхий нарыг тойрдгийг мэддэггүй

    АНУ- ын Үндэсний шинжлэх ухааны сангаас нэгэн энгийн судалгааны хачирхалтай үр дүнг танилцуулжээ. Энэ талаар “TIME” сэтгүүлд нийтэлснээр, дөрвөн америк хүн тутмын нэг нь дэлхий нарыг тойрон эргэдгийг мэддэггүй болохыг тус сангийн судалгаагаар олж тогтоосон байна. Энэ нь бараг 78 сая буюу алдарт эрдэмтний эх орон болох Италийн 1632 оны үеийн хүн амаас зургаа дахин олон хүн энэхүү энгийн зүйлийг …

  • 19 February

    Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна

    Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа ганц төсөл нь Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 50 км авто замын төсөл юм. 88 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг замыг энэ онд ашиглалтад оруулах …

  • 19 February

    Хятадын нөлөө Ази Номхон далайн бүсэд нэмэгдсээр

     АНУ-ын Төрийн нарийн бич­­гийн дарга Жон Керри Ази Номхон далайн бүсийн тогтвортой байдал нь АСЕАН-ы орнуудын боловс­руулах далай тэнгисийн хуулиас шууд шалтгаалахыг хэлсэн байна. Жон Керри Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж байгаа бөгөөд Индонезийн нийс­лэлд очихдоо энэ талаар мэдэгдлээ. Тэрбээр “Хятад улс тус бүс нут­гийн тэнгис, далайд хяналтаа тогтоох гэж оролдож байгаад АНУ зовниж байна. Жишээ нь өнгөр­сөн …