Monthly Archives: March 2014

March, 2014

  • 13 March

    Н.Ангирмаа “Наньжин 2014”-ийн эрх авчээ

    Кувейт улсад болж буй буудлага спортын Азийн АШТ-ий хийн урт бууны дөрвөн дасгалд манай есөн тамирчин онч сорьсоноос залуучуудын ангиллын ХБ-6 дасгалд спортын мастер Б.Баттогтох (Снайпер) VI байр эзэллээ. Охидын ХБ-4 дасгалд нийт 43 тамирчин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн “Есүхэй мэргэн” клубийн тамирчин, спортын мастер Н.Ангирмаа хүрэл медаль, З.Намдуун (ТСТ) VII байр, Сүхбаатар аймгийн “Дарьгангын мэргэн буудагч” клубийн тамирчин, спортын мастер …

  • 13 March

    3 сарын 12-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    3-р сарын 12-ны өдөр 442 тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлж, 98 жолооч гэрлэн дохио зөрчсөн байна. ЗХУТ                             үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 13 March

    П.Цагаан: Хүүхдийн паркийг булаасан нөхдүүд нүглээ наминчлах ёстой

    Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.  -Урин цаг ирчихлээ. Хүүхэд багачууд маань тоглох газаргүй хэцүүхэн байх шиг байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ? -Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэрэл гэгээтэй зүйл олон байсан боловч бараан зүйлүүд ч олон байсан. Түүний нэг нь хүүх­дийн гэх тодотголтой зүйлс рүү улайран дайрсан, увайгүй амиа хичээсэн, хүүхдийн эрх ашгийн эсрэг олон үйлдлүүд …

  • 13 March

    Энэ онд нийслэлд тавигдах унадаг дугуйн зам

    Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээндМЗХ,НЕТГ-ийн дэргэдэх “New image” клуб, “Залуу дугуйчин” клуб, Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо, “Canondale” дугуйн дэлгүүр, “Attila” дугуйн дэлгүүр, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоозэрэг нэр бүхий 9 байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан юм.“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл 2014-2016 оны …

  • 13 March

    Материал хүлээн авах хугацаа дуусахад хэдхэн хоног үлдлээ

    “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлагдаад арав гаруй хоног өнгөрлөө. Энэ хугацаанд 20 гаруй материал ирсэн бөгөөд илтгэлийг ирэх 3 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл  Хуульчдын холбооны байрны 501 тоот өрөөнд  бичгээр болон event@myf.mn цахим хаягаар авах юм байна. Уралдаан хоёр шаттай явагдаж, эхний шатанд оролцогчид материалаа өөрийн биеэр файлын хамт өгөх, шалгаруулалтын …

  • 13 March

    Өргөст хэмх байнга идэх 6 шалтгаан

    1. Ус төрөгчөөр баялаг: Та огт ус амсалгүй өдөржин өргөст хэмх идээд үзээрэй. Цангах мэдрэмж огт төрөхгүй учир нь өргөст хэмхийн 90 хувьп ус агуулагддаг тул таны усны хэрэглээг нөхөх болно. 2. Хорт бодис: Өргөст хэмх яг л хогийн шүүр шиг таны бие дэх хорт бодисыг гадагшлуулах болно. 3. Цэвэр амьсгал: Нэг зүсэм өргөст хэмхийг хэлэн дээрээ тавиад амаа хэсэг …

  • 13 March

    ОХУ-ыг “Их найм”-аас хасахыг уриалжээ

    АНУ-ын Конг­рес­сын төлөө­лөгчдийн тан­химын гишүүд Ук­райны эсрэг арга хэмжээ авч байгаа учир ОХУ-ыг “Их найм”-аас хасахыг Ца­гаан ордонд уриал­сан аж. Түүнээс гадна ОХУ-д эдийн засгийн болон визийн хориг арга хэмжээ авах санал тавьжээ. Конгрессийн ги­шүүд  уг асуудлаар са­­­нал хураасан бөгөөд 402 гишүүн  дэмжиж, долоо нь татгалзсан байна. Цагаан ордон Европын Холбооны  ор­нуудын адил ОХУ-ын өндөр албан ту­шаалт­нуудад виз, сан­хүү, худалдааны …

  • 13 March

    Хятадууд хүүхдийнхээ нүдний харааг ингэж хамгаалдаг

    Хятадууд хүүхдийнхээ нүдний харааг хамгаалахдаа маш олон аргууд хэрэглэдэг аж. Үүний нэг нь хичээлийн ширээнд нь тусгаарлагч төмөр суурилуулдаг байна. Тодруулбал, хүүхдийн хараанд муугаар нөлөөлөхгүй, хамгийн тохиромтой цэг дээр тус төмөр тээглүүрийг тогтоож өгсөн байдаг аж. Энэ нь дан ганц хараанд төдийгүй, нурууны бөгтрөөс сэргийлдэг байна. БНХАУ-ын Вухан мужийн нэгэн бага сургууль.

  • 13 March

    Нохойтойгоо гэрлэсэн эмэгтэй

    Нэгэн Британи эмэгтэй өөрийн мөрөөдлийн эр буюу нохойтойгоо хуримлажээ. Аманда Роджерс болон түүний нохой Шеба хоёрын хуримд нийт 200 зочин хүрэлцэн ирсэн бөгөөд хуримын ёслолоо Кроатиа ресторанд хийсэн байна. 46 настай Аманда энэ тухайгаа “Би түүнтэй цаашид хичнээн ч жил амьдарч болно. Хамгийн гол нь тэр намайг инээлгэж, амар тайван байдлыг мэдрүүлдэг. Би өөр ямар ч зүйлийн талаар бодохгүй байна. …

  • 13 March

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    2014 оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Жишээлбэл: Ус судлалын харуул Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг-Хатгал, ЭГ-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, …

  • 13 March

    О.Магнай, Дагваа аваргад хариу болгон Циркийн “Хувьчлалын гэрээ”-г дэлгэлээ

    ШӨХТГ-аас “Аса” циркд хийсэн шалгалтын дүнгээ олон нийтэд танилцуулж, тус байгууллагын удирдлагуудад 9 сарын хугацаатай алдаа дутагдлаа засах үүрэг өгсөн билээ. Гэтэл үүний дараахан буюу өчигдөр Д.Дагвадорж аварга хэвлэлийн хурал зарлаж, ШӨХТГ-ын дарга О.Магнайг ” Шантаачаар гарж ирчихээд, улстөржиж байна. Намайг Мэргэжлийн сумогийн Их аварга болж явахад О.Магнай юу хийж байсан юм бэ. Цирк анх тулгандаа цоггүй л байсан. Бүх зүйлийг …