Monthly Archives: March 2014

March, 2014

  • 24 March

    Цахилгаан хангамжийн улсын II олимпиад болж өнгөрлөө

    Цахилгаан хангамжийн улсын II олимпиад 2014.03.20-21ний өдрүүдэд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэтийн Технологийн Сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус олимпиадад нийт 10 их, дээд сургуулиудын 14 багийн 40 гаруй оюутан оролцсоноос багийн дүнгээр Эрдэнэтийн ТС-ийн I баг нэгдүгээр байр, Эрдэнэтийн ТС-ийн II баг хоёрдугаар байр, ШУТИС-ийн УУИС-ийн баг гуравдугаар байр, Дархан дахь ТС-ийн I баг дөрөвдүгээр байр, Тэнгэр дээд сургуулийн баг …

  • 24 March

    “Монголын эдийн засгийн чуулган” 5 дахь жилдээ зохиогдож байна

    Монголын Эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар ярилцдаг энэ арга хэмжээ тав жилдээ зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын Эдийн засгийн чуулганыг нээхдээ “Өнгөрсөн жилийн форумаар “Монгол брэнд” сэдвийн хүрээнд ярилцаж, монгол брэнд гэж чухам юу болох талаар голчлон ярьж байсан бол өнөөдөр бид …

  • 24 March

    Чих яагаад шуугидаг вэ?

    Хүмүүс нас ахиад ирэх үесд чих нь гэнэт шуугиж зовоож байгаа тухай гомдоллож  эхэлдэг. Энэ шуугиан нь өдрийн гэрлийн дуу шиг,  алсын салхины чимээ шиг  эсвэл далайн дунд чихээ наагаад сонсоход дуулддаг чимээ шиг  байдаг. Энэ юу вэ? Физиологийн талаас нь үзэх юм бол бухимдал ба чихний ачааллаас болж энэ эрхтэний булчингууд дээд зэргээр ажилласнаас судаснууд нь хатуурдагт байгаа юм. …

  • 24 March

    БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж буй 6 цэгийн байршил

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэдийг нийслэл хотод зургаан цэгт бүртгэж  байна. Үүнд: 1. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд буюу “Москва” хорооллын зургаадугаар байрны хойд талд. 2. Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн А байранд буюу бгд 18 дугаар хороо IV хороолол “Од” кино театрын баруун урд талд. 3. Чингэлтэй дүүргийн …

  • 24 March

    Ашиг сонирхолын зөрчлийг яруу тодоор хэрэгжүүлдэг Ш.Энхбат гэгч эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаал руу тэмүүлж байна

    Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Яам, агентлаг, дүүрэг, хороо, сум, баг  гээд Ардчилсан намын  ноёлол бүрэн тогтож, МУ-н өндөр албан тушаалтны давхарга бүхэлдээ цэнхэртсэн ч хүссэн ахиц дэвшилийг авчрахгүй нь бололтой. Учир нь энэ намд төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай, бас эрүүл боловсон хүчин тун ховорджээ. Хамгийн сүүлд БСШУЯ-н стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэгч ойлголтын зөрүүтэй зүйл ярьж, сайдыг сандаргав. …

  • 24 March

    Хамгийн инээдтэй цэргийн хувцастай улс орнууд

    Грек: Хүндэт харуулын хувцас тэдний хувцаснаас гадна алхалт, ёслогоо нь хүртэл инээдтэй байдаг. Ливан: Бейрут тусгай хувцас бүхий нохойтой хамгаалалтын цэргүүд Энэтхэг: Хил хамгаалагч цэргүүд Франц: Тэнгисийн цэргүүд Фижи: Гаити: Тайланд: Тайландын долоо хоногийн өдөр бүр хамгийн чухал нь өөрийн гариг​​, тэдний бурхан, мал лус савдаг болон өөрийн өнгөтэй байдаг. Тиймээс өнгөний билэгдлийг бодолцон хүндэт харуулуудын хувцас ч мөн өөр өөрийн …

  • 24 March

    Өндөр хүмүүс намхнаасаа ухаалаг байдаг гэнэ

    Английн Эдинбургийн Их сургуулйн судлаачид хүний оюуны чадавхийг нурууны өндөртэй нь харьцуулан судлаад сонирхолтой дүгнэлт хийжээ. Тухайн хүн нь оюуны чадавхийн 70 хувийг генээрээ өвлөн авдаг бол үлдсэн хувь нь хичээл зүтгэл хөдөлмөр гэнэ. Урьд өмнө нь генийн талын судалгаанд дандаа цусан төрлийн хүмүүсийг хамруулдаг байсан бол энэ удаад хоорондоо садан төрлийн холбоогүй хүмүүсийг оролцуулжээ. 6800 гаруй хүнийг оюуны чадавхи …

  • 24 March

    Какурюү М.Анандын аав Ч.Мангалжав: Хүү маань энэ амжилтын төлөө явсан

    Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд амжилттай сайхан барилдаж  монголоос төрсөн дөрөв дахь их аварга М. Анандын аав нь эрдэмтэн багш Ч. Мангалжав гэж  хүн байдаг. Олон жил ШУТИС-д эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэж байгаа бөгөөд өдгөө эрчим хүчний сургуулийн захирлын албыг хашдаг жирийн эрдэмтэн хүн билээ. Хүүгээ Японы мэргэжлийн сумогийн их аварга болоход нь хамгийн их баярласан тэрээр барилдааны 14 …

  • 24 March

    Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө

    Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас энэ сарын 22-нд Хойд Солонгос Ганвон мужийн Вонсаны ойролцоо Зүүн хэсгийн тэнгис рүү 16 пуужин хөөргөсөн байна. Хойд Солонгос өнгөрсөн бямба гаригт Зүүн тэнгисийг чиглүүлэн 30 ширхэг пуужинг гурав хуваан харвасан тухай мэдээлжээ. Хойд Солонгосын хөөргөсөн пуужингууд 60 км орчим тусгалын зайтай, хуурай га зрын ангиллын пуужин байж бол зошгүй хэмээн таамаглаж байна. Хойд Солонгос …

  • 24 March

    Таарах эр хүнтэй учирсан эсэхийг 3 асуултаар тодорхойлж болно

    Хэрвээ бүсгүй та найз залуутайгаа тогтоосон харьцаа тань хэр зэрэг бат бөх бас хэр удаан үргэлжилэхийг мэдэхийг хүсвэл доорхи гурван асуултыг асуугаарай? -Аймшгийн кинод дуртай юу ? -Гадаад оронд ганцаараа аялж байсан уу? -Хамаг бүхнээ хаяад шинэ хүнтэй бүхнийг шинээр эхэлж чадах уу? Энгийн мэт боловч энэ гурван асуултын хариу таныхтай таарч тохирч байвал та хоёр бие биедээ тохирох төдийгүй …

  • 24 March

    Өнгөрсөн 14 хоногт иргэд, байгууллагаас 107 гомдол, санал хүсэлт иржээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 сарын 24-ний ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өглөө. Нийслэлийн цагдаагийн газар 03-р сарын 07-ний өдрөөс 03-р сарын 20-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 24659 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой …

  • 24 March

    Оюутны таеквондогийн УАШТ болно

    Монголын Оюутны Таеквондогийн холбооны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын  29, 30 –ны өдрүүдэд МҮЭСТО-ны  спорт зааланд болох гэж байна. Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС,  ХҮРЭЭ, УБДС,  зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний ялагчид БНХАУ-ын Хөх хотод зохиогдох Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах  тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Нэмэлт …

  • 24 March

    Зам, барилгын бүх мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйш

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Мобикомын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар өнөөдөр дэлхийн хамгийн анхны авто зам барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйшнийг  танилцууллаа. Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой төдийгүй хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, …