Monthly Archives: March 2014

March, 2014

  • 27 March

    300 өндөр настан “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн эхний ээлжийн орон сууцанд орлоо

    Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороолол дахь 300 айлын орон сууцанд журамд заасан шалгуур хангасан ахмадууд орж эхэлсэн. Энэхүү орон сууцны хамгийн сүүлийн ээлжинд орох 74 ахмад өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа. Хөтөлбөрт төр нийгмийнхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ч …

  • 27 March

    Санал асуулга явагдаж эхлэлээ

    “Ураг, удам, уламжлал холбоо” ТББ-аас санаачлан  Их эзэн Чингис хааны  мэндэлсэн морь жилийг бэлгэдэн 2014 оны морин жилийн морь сарын морь өдрийн морь цагт Их эзэн хааныхаа талбайд цуглан хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн төрийн Есөн хөлт цагаан тугандаа мөргөх   арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж  байна. Хэрвээ  энэ арга хэмжээ зохион байгуулагдвал иргэд хөдөлмөрчид та бүхэн дэмжин ирж оролцох уу гэдгийг …

  • 27 March

    Хүнсчдийн холбооны их хурал болно

    Монголын Хүнсчдийн Холбооны VI Их хурал  маргааш Blue Sky-ийн хурлын танхимд  09:00 цагт эхэлнэ. Дөрвөн жилд  нэг удаа болдог их  хурлаараа өнгөрсөн  хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх  зорилтуудаа дэвшүүлэхээс  гадна хүнсний аж үйлдвэрийн  салбарын  өнөөгийн байдал цаашдын бодлогын тухай  хэлэлцэх  юм байна. Монголын Хүнсчдийн Холбоо нь 17 аймагт салбар зөвлөлтэй бөгөөд  орон нутгаас 90 төлөөлөгч, нийслэлийн 120 …

  • 27 March

    21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, 1780.00 төгрөгийн хаалтын ханшаар 21.4 сая ам.доллар, 287.05 төгрөгийн хаалтын ханшаар 31.4 сая юань худалдлаа. Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн …

  • 27 March

    Манай улсад цус харвалт залуужжээ

    Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Харвалтын тасагтай болж, цус харвасан хүмүүст харвалтын дараах нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг болжээ. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жил бүр 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болж байна. Харин манай улсын хувьд 100 мянган хүн амд 290 хүн цус …

  • 27 March

    ЮНЕСКО-гийн шагналыг монгол эмэгтэй гардлаа

    Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ. Тэрбээр улсад 34 жил ажилласан бөгөөд 14 жил бага ангийн багш, түүнээс хойш 20 жил Боловсролын газрын Бага боловсролын …

  • 27 March

    Путиний рейтинг өсчээ

    “Levada Center” судалгааны төвийн явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар оросуудын 80 хувь нь улс орныг зөв удирдан чиглүүлж байна хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тус төвийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийг Крымын асуудалтай холбоотойгоор парламентад үг хэлснээс хойш рейтинг нь даруй найман хувиар өссөн байна. Путиний рейтинг 2008 онд хамгийн өндөр төвшиндөө буюу 85 хувьд хүрч байжээ. Өөр нэгэн судалгаагаар Оросын …

  • 27 March

    Хятад орны тухай бидний мэдэхгүй 10 баримт

    Өргөн газар нутгийг эзлэн орших Хятад орны тухай 10 баримтыг хүргэж байна. Үүнд: 1. Хятад улс бусад улс орнуудтай харьцуулахад гурав дахин илүү хүнийг цаазаар авах ял гүйцэтгэсэн байна. 2008 онд гэхэд БНХАУ-д 1718 хүнийг цаазаар авсан гэсэн тоо байдаг бөгөөд зарим шинжээчид 6,000 хүнийг цаазалсан гэж үздэг байна. Мөн цаазын ялыг гүйцэтгэхдээ дан ганц буудахаас гадан үхлийн тарилга, авто замын тусгай …

  • 27 March

    Спирт үү, Спорт уу аян орон даяар нээлтээ хийнэ

    Энэ өдөр бол Спирт үү, Спорт уу аян 2014 оны нээлтээ хийх өдөр юм. Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж  “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион …

  • 27 March

    Монголчууд 95000 орчим ургийн овог хэрэглэж байна

    Монголчууд 95000 орчим ургийн овог хэрэглэж байна. Боржигон, боржгон, боржигин овгийг хамгийн их хэрэглэж байна- 20 хувь. Тогоруутан овогтой хүмүүс Хөвсгөл аймагт 1560, Улаанбаатар хотод 227, Орхонд 123, Дарханд 62, Сэлэнгэд 54, Хэнтийд 17, Төв аймагт 12, Завханд 4, Булганд 3, Увсад 2, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд аймагт тус тус 1 байна. Д.Амар

  • 27 March

    Г.Баярсайхан: Усаа ухаалаг ашиглаж, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой

    УИХ-ын Бaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлсэн юм.    Тэрбээр нээлтийн үгэндээ “Улс хөгжихийн хэрээр бүхий л салбарт усны хэрэглээ ихсэж, тэр хэрээр усны бохирдлын асуудлыг араасаа дагуулж байна. Нийслэл хотын …

  • 27 March

    Ховор сонин нэрс

    Нэгдэл гэдэг нэртэй 5 хүн байдгаас 2 нь 82 онд төрсөн, 3 нь 50-иад онд төрсөн байна. Нацагийн Багабанди гэдэг нэртэй хүүхэд 1999 онд төрсөн, Баян-Өлгий аймагт амьдардаг. Кутузов нэртэй 1954 онд төрсөн хүн Баянгол дүүрэгт амьдардаг. Хрушев гэдэг 1955 онд төрсөн нэртэй хүн Баянхонгор аймагт амьдардаг. Варшилов гэдэг нэртэй 5 хүн 1937-1954 онд төрсөн. Жанибеков гэдэг нэртэй 2 хүн …

  • 27 March

    Индонез охидын уламжлалт хөвч хөндөлт

    Өдгөө дэлхийн цөөн хэдэн улсад буюу ихэвчлэн Ойрхи Дорнод болон Африкын 30 орчим оронд бэлэг эрхтэн зэрэмдэглэх уламжлалт зан үйл явагдсаар байна. Ялангуяа охидын бэлэг эрхтэн /хэлүү тайрах/-г тайрах ёслол Ойрхи дорнодод байсаар байгаа юм. Тэд энэ балмад үйлдлээ умайн хүзүүний хорт хавдар тусахаас сэргийлдэг гэж тайлбарладаг ч үнэн хэрэгтээ тус өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг батласан нотолгоо байхгүй байгаа юм. …

  • 27 March

    Реалити дууны тэмцээнд олныг гайхшруулсан Гэлэнмаа /видео/

    Италийн ардын дууны шоу тэмцээнд нэгэн гэлэнмаа оролцож бүхнийг ангайлгасан байна. 25 настай, Кристина Скацца хэмээх энэ бүсгүй сүмийн хоор дуу дуулдаг ажээ.