Monthly Archives: March 2014

March, 2014

  • 20 March

    Хил, гааль дээр шаарддаг бичиг баримтыг гурав дахин цөөлжээ

    Шинэчлэлийн Засгийн газраас тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх зорилгоор хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөн өчигдөр болов. Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн ес нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 …

  • 20 March

    “Оюутолгойн” үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна

    “Оюутолгойн” гүний уурхайн хөрөнгө оруулалт хойшлогдож байгаагаас үүдэж үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа талаар “Рио Тинто” компани санхүүгийн тайландаа дурдсан байна. Үүнээс 1.1 тэрбум ам.доллар нь тус компанийн үнэлгээнд хамаарч байгаа бол 3.6 тэрбум ам.доллар нь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэрэгт ногдох үнэ цэнийн бууралт юм байна. Үүнээс гадна “Оюутолгойн” гүний уурхайн бүтээн байгуулалтын …

  • 20 March

    Хүзүүний ясны шохойжилт толгой өвдөх бас нэг шалтгаан болдог

    28 настай, Жоны толгой нь таллаж өвдөн, мөн толгой нь эргэн өвддөг байсан бөгөөд сүүлийн үед улам ихээр өвддөг болсноор эмнэлэгт үзүүлжээ. Эмч түүнд мэдрэлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу тэрээр холбогдох шинжилгээ өгч, хариуг сонсоход хүзүүнд өөрчлөлт орсноос толгой өвддөг “Хүзүүний шохойжилтийн үүдэлтэй толгой өвдөлт” гэж оношилжээ. Бодсоноос ч илүү олон хүн Жон шиг хүзүүндээ өөрчлөлт орсноос …

  • 20 March

    Агаарын бохирдлыг бууруулахад 100 тэрбум төгрөг зарцуулаад байна

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас мэдээллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдэд 68 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух тараасан бол гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цахилгааны хөнгөлөлтөд нийт 60 …

  • 20 March

    Иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийг үүрэгдэв

      Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УБ таун, Визард тауны орчмын бохир усны шугам, насос станцын ашиглалтын байдлыг хэлэлцэн үүрэг өгсний дагуу холбогдох газруудаас шат дараалсан арга хэмжээг авч эхэлсэн байна. Бохир усны шугам, насос станцын ашиглалтын байдалтай танилцахад мэргэжлийн бус ашиглагч байгууллага хариуцлагагүйгээсээ хүндрэлтэй байдал үүсгэсэн, бохир усны насос станц нь ажиллахгүй, …

  • 20 March

    Ордуудын сул тал

    ХОНЬ (21/III – 20/IV) Махбодь: Гал Эзэн гариг: Марс Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй. Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу Төмөрлөг: Ган, төмөр Сайн өдрүүд: Мягмар, Ням Муу өдрүүд: Баасан, Бямба Азын тоо: 4, 7, 9, 11 болон …

  • 20 March

    Манай улс PnP технологийн 3 ширхэг сансарын хиймэл дагуултай болно

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.19/ Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. “Сансар дахь бидний мөрөөдөл” нэртэй нэгэн төслийг хэрэгжүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сансарын хиймэл дагуул бүтээх хамгийн сүүлийн үеийн Plug and Play /PnP/технологид түшиглэсэн сургалт, судалгааны үйл ажиллагаанд монголын өсвөр үе, оюутан залуусыг хамруулах …

  • 20 March

    Тээврийн хэрэгсэлийн албан татвар хураалт эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр,   автозам ашигласны төлбөр хураах ажлыг  2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг …

  • 20 March

    Цөмийн технологи дэлхийн хөгжлийн түлхүүр болсоор…

    Дэлхий нийтийн цөмийн технологийн хэрэглээ жил ирэх тусам өсөж байна. Цөмийн Цөмийн энергийн газар өнөөдөр “Цөмийн технологи-дэлхий ертөнц” сэдэвт семинарыг хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион явууллаа. Уг семинарт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Мон атом” ХХК, “Арева монгол кожеговь” компанийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Монгол Улсад цөмийн технологийг олон …

  • 20 March

    НДЕГ-ын дарга Ц.Уртнасантай 3500 иргэн утсаар холбогджээ

    Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь  нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр  3500 гаруй  иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа. Ирж байгаа асуултын дийлэнх нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байна.  Нийгмийн даатгалын …

  • 20 March

    Цаг агаар

    2014 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Бүх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. …

  • 20 March

    “СПОРТ ХӨГЖИЛ-ЭНХТАЙВАН” сэдэвт эссэ, зохион бичлэг, зургийн уралдаан зарлалаа

    УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА УРАЛДААНД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙГ 2014 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН 18 ЦАГ ХҮРТЭЛ ССАЖЯ-НЫ БАЙРАНД ХҮЛЭЭН АВНА. УРАЛДААНД ИРҮҮЛСЭН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ХҮНИЙ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ ЗЭРЭГ ХОЛБОГДОХ БИЧИГ БАРИМТЫГ ҮНДЭСЛЭН ХҮЛЭЭЖ АВНА.

  • 20 March

    Украины Засгийн газар флотын захирагчийг суллахыг Крымээс шаардаж байна

    Крымыг ОХУ-д нэгтгэх гэрээг Оросын Үндсэн хуулийн цэц дэмжиж, Төрийн Думаар батлуулахаар өргөн барих үйл явц Москвад өрнөж байх зуур хойг дээр эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Крым дэх Украины хоёр ч цэргийн баазын төв штаб Оросыг дэмжигч хүчнийхэнд эзлэгдэж, усан флотын захирагч нь барьцаалагджээ. Мөн штабын дээр Оросын далбааг мандуулсан байна. Украины Засгийн газар флотын захирагчийг суллахыг Крымээс шаардаж, …

  • 20 March

    Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ (3-р сарын 19)

    Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 50 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний …

  • 20 March

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГҮНИЙ ХУДАГ БАЙГУУЛНА

    Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд зундаа хур бороо бага, өвөлдөө цас ороогүйн улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангатаж, энэ өвөл Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 26 янгир хорогдсон байна. Аймгийн Байгаль орчны  газраас эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьснаар Дун-Юань ХХК  аргаль янгирын амьдардаг …