Yearly Archives: 2014

March, 2014

  • 14 March

    2014 оны тариалалтанд нөөцөлсөн үрэнд хяналт шалгалт хийв

    Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, МХЕГ-аас ирүүлсэн 2014 оны 01 сарын 22-ны 01/10 тоот нэгдсэн удирдамж, МХГ-ын даргын баталсан 21-02/012/18 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Хүнсний тухай”, “Улсын нөөцийн тухай” зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөрдөлтийн байдал, хүнсний ногооны үр, хүнсний болон үрийн буудайг …

  • 14 March

    Чингэлтэй дүүрэг: Халамж үйлчилгээ шаардлагатай иргэддээ тэтгэмж олголоо

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, нэн ядуу иргэдийн өргөдөл хүсэлтийг үндэслэн амьжиргааны түвшин доогуур 108  иргэнд тэтгэмж олголоо. http://www.chingeltei.gov.mn

  • 14 March

    Манай улсад одоогоор 63 мянган тонн ураны нөөц илрээд байна

    “Мон-Атом” ТӨК одоогийн байдлаар Дундговь аймгаас нийт 12 ураны ордод хайгуулж хийж, нөөц тогтоогоод байгаа ба хамгийн сүүлд Дорнод аймгийн Гурванбулагийн ураны ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусч байгаа гэнэ. Ордуудад хайгуул бүрэн хийж дууссаны дараа олборлолтыг хэзээнээс эхлүүлэхийг шийдвэрлэх юм байна. “Мон-Атом” компанийн одоогийн илрүүлээд байгаа ураны нөөцийн хэмжээ 63 мянган тонн ч хайгуул хийх орд ийнхүү нэмэгдсээр …

  • 14 March

    Эмэгтэйчүүдийн бэлгийн хавьтагчдын тоо хоёр дахин өссөн байна

    Сүүлийн хориод  жилд эмэгтэйчүүдийн бэлгийн хавьтагчдын тоо хоёр дахин өссөн хэмээн Английн судлаачид баталжээ.  Хэдийгээр сексийн хувьсгал аль тэртээх 1960 онд болоод өнгөрсөн ч эмэгтэйчүүд бэлгийн амьдралын эрх чөлөөг улам бүр мэдрэх болж. 16-44 насны хоорондын  эмэгтэй хүн 1991 онд 3.7 хүнтэй хавьтсан байдаг бол 1990 онд энэ тоо 6.5 болж өссөн байна. Харин одоо үед эмэгтэй хүн 16-44 насандаа …

  • 14 March

    “Хүүхдийн тусламжийн утас” төсөл хэрэгжүүлнэ

    Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпорац, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Хүүхдийн тусламжийн утас нь мэдээллийн технологийг ашиглан хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж , хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн , холбон зуучилдаг, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг …

  • 14 March

    Царайлаг эрчүүд албан тушаал амархан дэвшдэг

    Хөөрхөн төрөх нь зөвхөн эмэгтэй хүнд бус эрчүүдэд ч ашигтай гэнэ. Харвардын их сургуулийн судлаачдын дүгнэлтээр царайлаг эрчүүд бизнесийн салбарт ялангуяа хөрөнгө оруулагчдыг татах, үнэт цаасны зах зээлээс мөнгө босгох зэрэг бизнесд бүр хөөрхөн бизнес-хатагтай нараас ч илүү их амжилт олдог нь тогтоогджээ.  Хэрвээ царайлаг эр хүн хөөрхөн хүүхэн хоёр хөрөнгө босгох ажилд зэрэг ороход эрэгтэй тал нь мөнгөтэй баячуудыг …

  • 14 March

    Таны заавал үзэх түүхэн 40 зураг

    Англи, Прам Газ түгээгч эмэгтэй 1938 он Чарли Чаплин 27 настайдаа 1916 он Эрх чөлөөний хөшөөний нүүр 1885 он Циркийн усны үхэр 1924 он   Анхны сум нэвтэрдэггүй хантаазны туршилт 1923 он Энни Эдисон Тайялор, Нигерээс хамгийн анх баррел авчирсан эмэгтэй 1901 он Амьтантай хамт эмчилгээ хийсэн тохиолдол 1956 он Орон сууцан дахь хүүхдээ салхилуулж байгаа нь 1937 он Калифорни …

  • 14 March

    Б.Эрдэнэбаатар эхнэрээ дөрөөгөөр зодож алжээ

    Улсын Дээд шүүх эхнэрээ хоёр цаг гаруй эмээлийн даруулга сураар ороолгож онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Булган аймгийн харьяат Б.Эрдэнэбаатард холбогдох хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хэт нэг талыг барьсан, чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, хохирогчын хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарласан хэмээн мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ аймшигт хэрэг өнгөрсөн зуны наадмын дараахан Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Хужиртын …

  • 14 March

    Үглээ эхнэр нөхрийнхөө дархлааг бууруулдаг

    Хувийн болон гэр бүлийн амьдралын таагүй уур амьсгал эрүүл мэндэд нөлөөлдөгийг хэн ч үгүйсгэхгүй байх. Огайо мужийн Их сургуулийн судлаачид үглээ яншаа эхнэр нөхрийнхөө биеийн дархлааг аажмаар сулруулж бууруулан гэмтээдэг болохыг тогтоожээ. Судалгаагаар хүмүүс ажлаасаа илүүтэйгээр гэр бүлийн хүрээний хэрүүл маргаан асуудалд их стресстдэг гэнэ. “Ар тал” нь асуудалтай болмогц хүн ажлаасаа иүүтэйгээр зовж шаналдаг. Эхнэрийнх нь үглэх янших байнгийн …

  • 14 March

    УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхав

     УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.14/ БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхав. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцлоодМонгол Улстай ойр дотно хамтран ажилладагт баяртай байдгаа илэрхийллээ. УИХ-ын дарга З.Энхболд …

  • 14 March

    Малчин залуусаа хятад мотоциклоос татгалзуулах дорвитой ажлууд хийнэ

     Сүүлийн үед хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болж, эд насандаа явж байгаа залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байгаа бөгөөд бүр гамшгийн хэмжээнд очсон гэж хэлж болно. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, энэ байдлыг цэгцлэх арга замыг олохын тулд олон ажлууд хийгдэж байгаа ч яг нүдэнд үзэгдэж, гарт баригдах, үр дүнд хүрсэн ажил …

  • 14 March

    Цахилгааны төлбөрөө интернэтээр төлөх боломжтой боллоо

    Цахилгааны төлбөр тооцоо хийх, үлдэгдэл шалгах зэрэг үйлчилгээ онлайн болжээ. Ийнхүү онлайн систем рүү нэвтэрснээр хэрэглэгч өдөр, шөнө хэдийд ч цахилгааны төлбөрөө төлж, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын бичилтийг хянах, заалтаа илгээж, хэрэгтэй зөвлөмжүүдээ авч болох ажээ. Энэхүү системийн хувьд хэрэглэхэд тун энгийн, хялбар бөгөөд хэрхэн ашиглах талаар видео зааварчилгаа ч бий болсон байна. Хэрэглэгчид www.tog.mn-нд хандан …

  • 14 March

    Хонконгод 7 хоногийн турш “Монголын соёлын өдрүүд” болно

     Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 18-наас эхлэн долоо хоногийн турш “Монголын өдрүүд” үйл ажиллагааг Хонконгод зохион байгуулахаар болжээ. Энэ тухай “Дэлхий” ассоциацын тэргүүн Ч.Дэлгэрцэцэг “Монголын өдрүүд”-ийг зохион байгуулах нь улсаа сурталчлан таниулах, мэдээ мэдээлэл өгөх болон хоёр улсын соёл, боловсрол, аялал жуулчлал …

  • 14 March

    1800 оны үеийн хачирхалтай, өндөр цалинтай 5 ажил

    Харх баригч Мөс бэлтгэгч  Гэрэл солигч Цаг зарлагч. Өглөөнөөс орой хүртэл цаг тутамд айлуудын цонх цохиж цаг хэд болж байгааг мэдэгдэнэ. Боулингийн гахай өрөгч хүүхдүүд