Yearly Archives: 2014

March, 2014

  • 15 March

    7000 орчим иргэд БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг

    УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь /2014.03.14/ өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 орчим манай улсын иргэн хууль бусаар ажиллаж байна гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа …

  • 15 March

    Автобусны зарим буудлыг өөрчилнө

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300  их багтаамжийн автобус зорчдог. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас  зогсоолуудыг ээлжлэн зогсоох …

  • 15 March

    Нийслэлийн хэмжээнд нийт 181 цэцэрлэгт 2-5 насны 10,000 орчим хүүхэд хамрагддаг

    Энэ жил нийслэл хот бүх цэцэрлэгүүдийн гэрлийг ионжуулагч гэрлээр солиход зориулж 442 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар уг төсөл хөтөлбөрийг зохион байгуулж, тендер зарлаад байна. Хүүхдийг сурч, хөгжих эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх нь цэцэрлэг цөөн, нэг хүүхдэд ногдох зай талбайн хүрэлцээ муу өнөө үед чухал эрэлт хэрэгцээтэй ажил юм.   Ионжуулагч гэрэл гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй …

  • 15 March

    МОЛОР НЬ УУЦ НУРУУНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

    ШҮР БАМБАЙ БУЛЧИРХАЙ, ХООЛОЙН ӨВЧИНД ЭЭЛТЭЙ Гоёл чимэглэлд улаан, ягаан өнгөтэй шүрийг ихэвчлэн хэрэглэдэг. Азийн орнуудад шүрийг аз жаргал авчирдаг хэмээн үздэг. Манай улсын хувьд тунамал хурдаснаас үүсэлтэй цагаан өнгөтэй шүрийн бэсрэг ордыг Өмнөговиос илрүүлж нөөцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг. Шүр нь бамбай булчирхай, хоолойн өвчинг эдгээх шидтэй. ГЭДЭС ДОТОР АНАГААДАГ ХАШ ЧУЛУУ Хашийг эрт үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж …

  • 15 March

    Хийсвэр хийлгэхийн сайн ба муу талууд

    Кесерово буюу хийсвэр гэдэг нь жирэмсэн эмэгтэйн гэдэс ба савны ханыг зүсэх замаар хүүхдийг гаргаж авах мэс ажилбарыг хэлнэ. Орчин үед эмэгтэйчүүд хийсвэр хийлгэж төрөхийг эрхэмлэдэг болсон байна. Гэвч хийсвэр хагалгаа нь өөрийн сул талтай бөгөөд хүн бүрд хийдэггүй. Хийсвэрийг доорх шалтгааны улмаас гарцаагүй хийхэд хүрдэг. -Өмнө нь хийсвэр хийлгэсэн бол дахин хийнэ. -Хийсвэр хийлгэсэн эмэгтэй өөрөө төрөхийг хүсдэг. Энэ …

  • 15 March

    Ашиглалтын хугацаа нь дууссан халаалтын зуухны байгууламжийг журамлахаар төлөвлөж байна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 13-ны өдөр болж, Усан халаалтын зуухны бүртгэл, тооллого явуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүрээ зөвхөн хотын төв хэсгийг хамарч байдгаас болж, гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг хороо, захиргаа, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, эмийн сан, цагдаагийн хэсэг, цайны газар, …

  • 15 March

    “Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлэхээр болжээ

    Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпорац, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Хүүхдийн тусламжийн утас нь мэдээллийн технологийг ашиглан хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж , хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн , холбон зуучилдаг, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг …

  • 15 March

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчилж байна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньминий урилгаар тус улсын нийслэл Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайдтай зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Гаалын ерөнхий газрын дарга О.Ганбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга …

  • 15 March

    Засгийн газар ээлжит хуралдаанаараа дараах асуудлыг шийдвэрлэжээ

    Үндэсний даатгалын корпораци байгуулна  Засгийн газрын тогтоолоор баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний даатгалын корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах ажлыг Компанийн тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжийн сайдад зөвшөөрлөө. Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төслийн санал авсан. 7,3 их наяд төгрөгийн нийт өртөгтэй 888 төслийн авах …

  • 15 March

    Лениний музейн барилга төрийн өмч болохыг эцэслэн шийдвэрлэлээ

    Өнөөдөр ССАЖЯам болон ТӨХ хамтран В.И.Лениний музейн барилга Төрийн өмч болохыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. Уг хэргийг эргэн сануулбал: Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс өдөртөө секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, Яармаг Сонгины орчмоор 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч …

  • 15 March

    Хөхөгчин тахиа өдөр

    Аргын тоололын 3 сарын 15-ны бямба гараг, билгийн тоололын хаврын дунд улаагчин туулай бага сарын шинийн 14-ны санчир  гараг. 7 улаан мэнгэтэй, түлэх барилдлагатай хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран  7:12 цагт  мандан, 18:49 цагт  жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …

  • 14 March

    Цасны барсын ангаа барьж байгаа тухай нэн ховор зураг /Таны өмнө нь хэзээ ч харж байгаагүй 23 фото/

    Цасны барс буюу ирвэсийн  амжилттай ан хийж байгаа  фотог  зурагчин  Adam Riley анх удаа  фото хальснаа буулгажээ. Ан  хийж байгааг нь бүү хэл  амьдаар нь харах ч боломжгүй  болтлоо дэлхийд ховордсон энэ амьтныг Дэлхийн нэн ховор амьтны жагсаалтад оруулж, тусгайлан хамгаалсан байдаг ажээ.  Ирвэсийн  янгир барьж байгаа сэтгэл хөдлөм, нэн ховор гайхалтай зургийг та бүхэндээ толилуулья.