Лениний музейн барилга төрийн өмч болохыг эцэслэн шийдвэрлэлээ

55f6026bbd1f7f17be5b1f6532624a4e8f6eff2fӨнөөдөр ССАЖЯам болон ТӨХ хамтран В.И.Лениний музейн барилга Төрийн өмч болохыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. Уг хэргийг эргэн сануулбал:

Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  689 дүгээр тогтоолоор “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол В.И.Лениний музейн барилгыг /Хуучин нэрээр/ өмчлөгч нь төр болохыг тогтоож, уг барилгыг Монгол Ардын Намын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх”-ээр шийдвэрлэсэн.

Харин хариуцагч тал болох Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандан дээрх шийдвэрүүдийг дахин хянуулахаар гомдол гаргаад байсан юм.

 Уг гомдолыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хянаж үзээд:

“БНМАУ-ын Улсын нэгдсэн төсвийн зарлагын 1981-1986 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний “Соёл, урлаг, радио нэвтрүүлэг” гэсэн хэрэгт В.И.Лениний музейн төсөв, зарлагыг тусгайлан, харин Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны төсөв, зарлагад уг музейтэй холбогдсон мэдээлэл тусгагдаагүй… зөвхөн уг барилгыг тухайн үед МАХН-ын ашиглалтад шилжүүлсэн үйл баримтууд авагдсан болохыг дээрх тогтоолд дурдсан.

            Ийнхүү шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан, энэ барилгын өмчлөгч нь “Төр” болохыг тогтоох болсон үндэслэлээ дээрх тогтоолд тодорхой тэмдэглэсэн,  музейн зориулалттай байсан барилгын өмчлөгч нь ТӨР болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна гэж үзээд уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээр дүгнэлт гаргахгүй гэж эцэслэн шийдвэрлэснээ энэ сарын 11-ний өдрийн 6-558 тоотоор мэдэгдсэнээр Лениний музейн барилгын өмчлөгч ТӨР болохыг  эцэслэн шийдвэрлэлээ.  Ийнхүү Төрийн өмчийн хороо шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейн барилгыг хүлээж аван, төрийн өмчид бүртгэн авах бөгөөд  Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэх юм.

  Харин балансаас балансад шилжүүлсний дараа ажлын хэсэг байгуулагдан  засварын ажил хийж Үлэг гүрвэлийн музейг оруулна.

Лениний музейн барилгы өмчлөлтэй холбогдох хэргийн цаг хугацааны товчоон

1.          1997 онд анхан шатны шүүхийн шийдвэрээр төрийн өмч мөн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хариуцагч талын өмч мөн гэсэн шийдвэр байсан.

2.          МУ-ын ЗГ-ын 2013-01-12-ны өдрийн Үлэг гүрвэлийн музей байгуулах тухай 11 дүгээр тогтоол.

3.          2013-01-22-нд ССАЖЯам Үндэсний архивын газар луу хандсан.

4.          2013-02-24-нд Үндэсний архивын газар, Үндэсний номын сан, Монгол банкнаас ирүүлсэн материалууд.

5.          2013-03-01-нд ССАЖЯамнаас ТӨХ-нд шинээр илэрсэн материалыг хүргүүлсэн.

6.          2013-03-13-нд ТӨХ нь Нийслэлийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар хүсэлтээ гаргасан. Хариуцагч тал болох МАН-ын хүсэлтээр 2 удаа хойшлуулж Нийслэлийн шүүх 2013-04-10-нд шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоож анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

7.          Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг 2013-06-12-ны өдрийн 869 дүгээр шийдвэрээр Лениний музейн барилга төрийн өмч мөн болохыг тогтоосон. Энэ шатанд МАН-ын хойшлуулах хүсэлтээр 5 удаа шүүх хурал зарлагдсан.

8.          2013-07-04-нд МАН Нийслэлийн шүүхэд давж заалдсан.

9.          2013-08-09-нд Нийслэлийн шүүх хэргийг хянан хэлэлцээд Лениний музейн барилга төрийн өмч мөн болох тухай 645 дугаар магадлал гаргасан. Энэ шатанд МАН 2 удаа хойшлуулах хүсэлт гаргасан.

10.         2013-09-11-нд МАН Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан.

11.       2013-11-21-нд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 689 дүгээр тогтоолоор Лениний музейн барилга төрийн өмч мөн болохыг тогтоосон. МАН-ын хүсэлтээр 1 удаа шүүх хурал хойшилсон.

12.       2014-02-06-нд хэргийн хариуцагч тал болох МАН нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргасан.

13.       2014-03-11-нд Ерөнхий шүүгч МАН-ын гомдолд 6-558 албан тоотоор хариу өгснөөр дуусч байна.

/Нийт 11 удаа шүүх хурал хариуцагч талын хүсэлтээр хойшилсон/

Лениний музейн хэрэг дээр тусламж дэмжлэг үзүүлсэн байгууллага, хувь хүмүүс:

1.          1974-1980 онд Соёлын яамны Барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байсан Батчулуун. /Лениний музейн барилгыг хариуцаж бариулж байсан/

2.          Үндэсний архивын газар, Монгол банк, Үндэсний номын сан, Соёл, урлаг хөгжүүлэх сан, Монгол кино үйлдвэр

3.          З.Сүхбаатар захиралтай Монгол өмгөөлөгч хууль зүйн фирм.

Лениний музейн үзмэртэй холбоотой тайлбар

1.          2013-01-12-нд Үлэг гүрвэлийн музей байгуулах тухай ЗГ-ын 11 дүгээр тогтоол гарсан.

2.          ССАЖ-ын сайд болон ТӨХ-ны даргын хамтарсан тушаалаар үзмэр хүлээн авах ажлын хэсэг байгуулагдсан.

3.          2013-02-06, 2013-03-05, 2013-03-12-нд 3 удаа МАН-д Лениний музейн үзмэрийг хүлээлгэж өгөх, хамтран ажиллах талаар хүсэлт гаргасан боловч үзмэрийг хүлээлгэж өгөөгүй.

4.          2013-03-19-нд ЦЕГ-т Лениний музейн үзмэр алга болсон эсэхийг шалгуулахаар хандсан.

5.          Улсын мөрдөн байцаах газар энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Бид тухайн үеийн архив, баримтат киноноос 4900 гаруй ширхэг үзмэр байсан тухай баримтыг гаргаж өгсөн.

6.          Лениний музейн Үзмэрийн бүртгэлийн ерөнхий дэвтэр, болон архив нь олдохгүй байгаа.

7.          Энэ үзмэрүүд дунд улсын төсвийн зардлаар бүтээгдсэн соёлын хосгүй үнэт өв болох Марзан Шаравын 90 ам метр зээгт наамал, Ленинград хотод бүтээсэн 60 тн жинтэй хүрэл цутгамал, Ардын зураач Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг, Ардын зураач Амгалан, Гүрдорж нарын уран зураг, хайчилбар зэрэг олон сайхан соёлын өвүүд одоог хүртэл олдохгүй байгаа бөгөөд хариуцагч тал болох МАН дээрх соёлын өв, архивын материалыг шатсан гэдэг тайлбарыг гаргаснаар уг хэрэг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл байгаа боловч ССАЖЯаманд Цагдаагийн байгууллагаас албан ёсоор хариу одоог болтол ирүүлээгүй байна.

http://mcst.gov.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …