Yearly Archives: 2014

December, 2014

  • 24 December

    Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгөв. Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль …

  • 24 December

    Гавьяат цолтон 52-оор нэмэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад …

  • 24 December

    “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт болов

    Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн төрийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, …

  • 24 December

    Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж уриалга гаргалаа. Үүнд: Аж ахуй нэгж байгууллагууд: Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн …

  • 24 December

    Жирэмсний хугацаа тодорхойлох

    Жирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долоо хоног, эх барихын 10 сар үргэлжилнэ. Жирэмсний хугацааг тодорхойлох : 1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр 2.   Ураг анх хөдөлсөн хугацаагаар 3.    Үр гадагшилснаар  баримжаалах 4.     Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар 5.    Бодит үзлэгийн  үр дүн: А. Хүйсний хонхор Б.Умайн ёроол В. Хэвлийн тойрог Г.Умайн ёроолын өндөр Д. Ургийн …

  • 24 December

    Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын “Сүлд модны баяр” болно

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборт болно. Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг …

  • 24 December

    Дархлаа дэмжих хүнс

    Дархлал суларч, бие тэнхээ тань нэмэгдэл тэжээл, амин дэм шаардах болсон бол та дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ түлхүү хэрэглээд үзээрэй. Үр дүнг нь мэдрэх болно. Сармис: Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорны гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцөрийн эсрэг гайхалтай үйлчилгээ  юм. …

  • 24 December

    Шинэ жилийн баярын өдөр нийтийн тээвэр 01:00 цаг хүртэл үйлчилнэ

    Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр болжээ. Ингэхдээ Ленин клубын А зогсоолд 5,  Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12, Хас банкны С зогсоолд 6 автобус байрлах аж.  А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, …

  • 24 December

    54 гудамжны уулзварт 200 мэдээллийн тэмдэг байрлууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдгийг байрлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр монгол, англи хэлээр цагаанаар бичиж байрлуулсан байна. Энэ нь хотын өнгө төрхийг сайжруулахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож …

  • 24 December

    Угаалгын өрөөний шалны 3D загвар /фото/

    Хүмүүс угаалгын өрөөнийхөө ханын пелтаны загвар дизайнд анхаарлаа хандуулдаг байсан бол одооноос эхлэн ханын пелтанд биш харин шалны загварт дизайнерууд анхаарлаа хандуулж эхлэжээ. Таны угаалгын өрөөний шал бодит мэт далайн ёроол, дельфин загас, далайн давалгаат эрэг мэт байвал ямар вэ?

  • 24 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох нь зөв үү гэдэг асуудлаар Хөдөлмөрийн сайд байр сууриа илэрхийлнэ: Утас:  91915340 09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын XXII ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны …

  • 24 December

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн

    Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай …

  • 24 December

    Цагаан морь өдөр

    Аргын тооллын 12 сарын 25-ны пүрэв гараг, билгийн тооллын  өвлийн дунд сарын  шинийн 4- ны бархасбадь гараг,  нэг цагаан мэнгэтэй, үл тохирох барилдлагатай, төмөр суудалтай, булаагч одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:46 цагт мандан, 17:05  цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай …

  • 24 December

    Театраа орхиж, амрагаа үдсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг айлд “толгой хоргодов”

    Анхны амьдралдаа алдаж бяцхан хүүгээ тэврээд хоцорсон жүжигчин Б.Эрдэнэцэцэг залуу насаа театрын тайзан дээр өнгөрүүлж, уран бүтээлээс өөр юуг ч бодохгүй явсан гэдэг. Кино, жүжгийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн царайлаг бүсгүй тухайн үед цөөнгүй хэдэн эротик дүрд тоглоод авсан удаатай. Нүцгэн авахуулсан зураг нь хүртэл хэвлэлээр дэлгэгдэхэд тоогоогүй тэрбээр өөрийн зохиосон дууны шүлэг, жүжгийн зохиолоо бодит амьдрал …

  • 24 December

    Татсан тамхиа унтраалгүй хаяснаас болж угаартжээ

    Баянзүрх дүүргийн IV хороо “Американ дэнж” хотхонд гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ нойлын өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтаад гал гаргаж, өөрөө угаартсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн …