Кино сонирхогч үзэгч залуучуудын дунд нэлээд хугацааны турш хүлээлт үүсгээд байсан Монголын хамгийн анхны 3D аймшгийн кино болох “Зоорь” киноны нээлт маргааш 16:30 цагаас Тэнгис кино болох гэж байна. Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийсэн уг киноны гол дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон юм. Харин киноны дууг залуу …
Yearly Archives: 2014
January, 2014
-
21 January
Баянзүрхчүүд 286.8 тн хог цэвэрлэлээ
Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баярыг хоггүй угтаж, иргэдийн ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийсэн байна. Дүүргийн 28 хорооны 946аж ахуйн нэгж байгууллагын 5865, ерөнхий боловсролын 10 сургуулийн 414, 7их дээд сургуулийн224, 9 цэцэрлэгийн 157, 67СӨХ-ийн 553 хүн, 91 төрийн байгууллагын 1400 албан хаагч цэвэрлэгээнд …
-
21 January
600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина
Тэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн 600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Тус уурхай нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах бөгөөд Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц болох юм. Станцыг нэг тэрбум 35 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулахаар тооцсон. Гэсэн ч энэ мөнгө бага нэмэгдэх магадлалтайг “Могул Пауэр” компаниас мэдээлсэн байна. Станц барих хөрөнгө оруулалтыг …
-
21 January
Өнөөдөр тэврэх өдөр
Өнөөдөр буюу энэ сарын 21-нд Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д (National Hugging Day) гэж нэрлэн тэмдэглэж иржээ. Тэврэлтээр сэтгэлийн дулаарлаа мэдэрдэг гэх бөгөөд таныг тэврэх гэсэн хүмүүс аюулгүй байдал, тав тух, хайр сэтгэлийн мэдрэмжийг хүсч байна гэж сэтгэл зүйчид ярьдаг аж. Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно …
-
21 January
Малчид даатгалаа нөхөн тооцуулах боломжтой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон нэр бүхий 25 гишүүн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Хуульд тусгаснаар, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, малчин иргэдэд тэтгэврийн даагалын …
-
21 January
Цөмийн зэвсгээс ангид байх тогтоолыг хэлэлцлээ
УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн зэвсгэс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улс “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамбоейн тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын гишүүн орнуудтай, ялангуяа цөмийн зэвсэгтэй таван улстай нягт хамтран ажиллаж иржээ. …
-
21 January
Охин биеэ өндөр үнэд хүргэсэн охид
1. Кати Коблерсон: 2004 онд 24 настай Кати Коблерсон хэмээх эмэгтэй өөрийн охин биеийг “ebay” цахим худалдаагаар дамжуулан 100 мянган доллараар худалджээ. 2. Роси Рейд: 2004 онд 18 настай Роси Рейд хэмээх Лондонд амьдардаг охин өөрийн охин биеийг дуудлага худалдаанд оруулж 44 настай эрд 8400 паундаар заржээ. 3. Грейсила Ятако: 2005 онд 18 настай Грейсила Ятако хэмээх Перу модель “ээжийнхээ …
-
21 January
Тамхинаас гарах энгийн аргууд
Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна. Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, …
-
21 January
Ж.Эрдэнэбат: АН Говь-Алтайн алт, хүдрийн ордод санаархвал МАН зүгээр хараад суухгүй
Өнгөрсөн ням гарагт Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль болж, нийт 17 суудлын төлөө АН, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшин өрсөлдөж, АН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ийнхүү өнгөрсөн 20 гаруй жил МАН ээлж солиогүй ялалт байгуулж, час улаан байсан Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд АН 17 суудал авч анх удаа цэв цэнхэр болов. …
-
21 January
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Лихтенштейний Вант улсад ажлын айлчлал хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант улсад 2014 оны нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Лихтенштейний Эрхэм дээд Ван хоёрдугаар Ханс-Адам, Угсаа залгамжлагч Эрхэм дээд Хунтайж Алойс, Ерөнхий сайд Адриан Хаслер, Гадаад харилцаа, Боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов. Лихтенштейний Вант улс нь Европын банк, …
-
21 January
“Шилдэг залуу 50 улс төрч” шалгаруулах төсөл хэрэгжинэ
Төслийн удирдамж Зорилго: Монгол улсын нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн тодруулж, олон нийтэд үр дүнтэйгээр таниулан сурталчлахад энэхүү төслийн зорилго оршино. Зохион байгуулагчид: Сонгуулийн Менежментийн Төв Монголын тэргүүлэгч сайт – Zaluu.com Туршлага: “Сонгуулийн менежментийн төв” ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгаа, сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг мэргэжлийн байгууллага юм. …
-
21 January
Нийслэлийн өсвөрийн шатарчид аваргаа шалгаруулхаар өрсөлдөж байна
2014 оны өвсөрийн шатарчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 1 сарын 18-23-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 23 болон 45-р сургуулиудад үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнийг НИТХ-ын даргын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоо, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран зохион байгуулж байгаа юм. 1 сарын 18-20-ны өдрүүдэд 45 сургуульд 8 нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болсон бол 23-р сургуульд 9-10 …
-
21 January
Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр 240 хүүхдийн ортой барилга барина
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-р цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоосон тул уг барилгыг буулган шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ортой барилга барихаар болсон. Цэцэрлэгийн барилга барихад 2.1 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн А/1110 дугаар захирамжийн дагуу 2014 онд …
-
21 January
Америкчууд Солонгос иргэдийг түргэн хоолны газраас хөөжээ
Өнгөрсөн 1 сарын 2-ны өдөр АНУ-ын Нью Иорк хотын төвд байх нэгэн Mc Donald’s түргэн хоолны газар , тус газар хооллон кофе ууж хоорондоо юм ярьж байсан 6 Солонгос өндөр настанг, дэндүү олон цагаар ширээ эзлэн суулаа хэмээн цагдаа дуудан хөөн гаргасан явдал болжээ. Эдгээр 6 Солонгос өндөр настан нь Америк улсад цагаачлан очсон Солонгос үндэстнүүд бөгөөд тэд хөөгдөж гарсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл