Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийт иргэд та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж дараах зөвлөгөөг хүргэж байна. -Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх; -Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, …
Yearly Archives: 2014
January, 2014
-
21 January
Замын-Үүдэд хоригдлууд ажил хийх нэрээр охид бүсгүйчүүдийг хоргоож, дэмий сэлгүүцэж байна
Замын-Үүд дэх цемент ачиж шилжүүлэх “МЧ-3” талбайд ажиллаж буй Хархорины хорих ангийн хоригдлууд хийх ажилгүй дэмий сэлгүүцэн, охид бүсгүйчүүдийг хоргоон, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг удаа дараа гарах болжээ. Тэр ч бүү хэл тэдгээр хоригдлууд архидан согтуурч хянагчдаа ч зодог байна. Тиймээс иргэд энэ тухай засаг дарга болоод “11 11” төв гээд холбогдох байгууллагуудад мэдэгдэн хоригдлуудыг ажиллуулахыг болиулах …
-
21 January
Гэмт хэргийн өсөлтөд олон ангит киног буруутгалаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд нь гэмт хэргийн гаралт их байгааг тайлбарлах шалтгаан олжээ. Түүний үзэж байгаагаар зурагтаар дамжуулж буй олон ангит кинонууд үүний гол буруутан гэнэ. Тэрбээр “Бид энх тайвны соёлыг байгуулах болно” хэмээжээ. Түүнчлэн олон ангит кинонуудаар гол дүрийн жүжигчид хүн хөнөөж байгааг яг л баатар мэтээр үзүүлдэг гэжээ. Энэ талаар “Хэдэн сая хүн үүнийг үзэж байна …
-
21 January
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Нийслэлийн иргэний танхимд 13.00 цагаас болно. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцоно.
-
21 January
Виагратай шар айраг
Язгууртан хосууд болох Уиллиам болон Кейт нарт зориулсан “Виагратай шар айраг” үйлдвэрлэжээ. Уг шар айрагны шилэн дээр хосуудын хар зураг бүхи хуулга байх бөгөөд найрлагад нь нэг шил шар айрганд “ширхэг виагра” оржээ. Харин согтууруулах хэмжээ нь 7,5 хувь юм байна.
-
21 January
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюсд: 11.00 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тасалбарын үнэ нэмэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Татварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлан авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Байгаль орчны хуульчдын холбоо, “Сайнхүү сан” хамтран “Уул уурхайн компаниудын дарангуйлал ба цалингийн мөлжлөг” сэдвээр мэдээлэл хийнэ. Бусад: – 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны …
-
21 January
2 байршилд нэмж нийтийн бие засах газар барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” тухай А/21дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын …
-
21 January
Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 оны 1 сарын 20-нд хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, барилгын салбарт гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын …
-
21 January
Ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаантай
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 09.00-13.00 цагийн хооронд “Б” танхимд; Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах 09.00 цагаас; “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их …
-
21 January
Оюутан, сурагчидтай холбоотой онигоонууд
Хуулийн дээд сургуулийн шалгалтад, -За чи хууран мэхлэлт гэж юу байдгийг товчхон хэлнэ дээ. -Профессор оо, та намайг шалгалтад унагачихад л тэр маань болно доо. -Яагаад тэр вэ? Тайлбарлаадах? -Эрvvгийн хуульд зааснаар бол хууран мэхлэлт гэдэг чинь бусдыг юм мэдэхгvй, учир танихгvйг нь далимдуулан хохирол учруулахыг хэлдэг биз дээ. Оюутан залуу эмэгтэйчүүдийн нийтийн байр руу орж ирэв. Жижүүр авгай: – …
-
21 January
Хар луу өдөр
Билгийн тооллын 20. Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын …
-
21 January
Улаанбаатарт 10 хэм хүйтэн
2014 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болонДархадын …
-
21 January
АПУ компанийн нэрийн бүтээгдэхүүнд зөрчил илэрчээ
Цагаан сарын баяраар Монголчуудын хүнсний хэрэглээ эрс нэмэгддэг. Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагад илүү анхаарах ёстой. Харамсалтай нь Монголчуудын итгэл даасан АПУ компанийн бүтээгдэхүүнд зөрчил илэрсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Хэрэв энэ зөрчил бодитой гэдэг нь холбогдох байгуулагуудаар батлагдах юм бол АПУ нэрийн бүх төрлийн сархад, шар айрагийг бүх нийтээрээ хэрэглэхээс татгалзах шаардлагатайд хүрч магадгүй гэнэ. Ямартай …
-
21 January
Монгол дах Мүүнийхэн “PEACE AWARD 2013” ёслолын арга хэмжээ хийхээр төлөвлөжээ
Солонгосын даржин эр, асан Сон Ен Мүүний үүсгэн байгуулсан Мүүнийн шашин эдүгээ дэлхийн улс орнуудад өөрийн нөлөөгөө улам бататгахаар улайран зүтгэж байна. Тэд хүмүүсийн итгэл үнэмшлийг бага багаар өөртөө татсаар улмаар хүмүүсийг өөрсдийнхөө төлөө “үхтэл зүтгэх машин мэт” болгон “хүмүүжүүлдэг”. Мүүнийхэн шашин гэхээсээ илүүтэй Энхтайван, эв нэгдэл, ариун гэр бүл, итгэл, хайр гэсэн нэрийн дор өөрсдийнхөө бусармаг үйл ажиллагааг явуулдаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл