Monthly Archives: March 2015

March, 2015

  • 5 March

    Унадаг дугуйтай Улаанбаатар-2015 хэлэлцүүлэг боллоо

    “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг 2013 оны арван сард боловсруулж улмаар 10 сарын 5-20 -ны хооронд нийт 26000 иргэний дунд санал асуулга явуулахад 99,7 хувь нь дэмжсэн билээ.Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж дугуйн хэрэглээг сүүлийн хоёр жилийн хугацаанд 7 дахин нэмэгдүүлжээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, …

  • 5 March

    Эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлно

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төвөөс олон улсын хөтөлбөр болох “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, байр суурийг нэмэгдүүлэх,эмэгтэйчүүдийн манлайлах чадварыг дээшлүүлэх,гэр бүл дэх эмэгтэйчүүдийн оролцоо болон гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг …

  • 5 March

    Тээврийн прокурорын газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн зам тээврийн осолд хяналт тавьж байна

    Хэвлэл, мэдээллийн “24 цаг.мн” сайтад  2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бетон хашлага мөргөж жолооч амиа алджээ” гарчигтай Баянгол дүүргийн нутаг 1 дүгээр хороо Энгельсийн гудамж Нарны гүүрийн урд замд Субару маркийн авто машины жолооч А нь бетон хашлага мөргөж жолооч өөрөө нас  барсан хэргийг  шалгаж  байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн.  Иргэн А-нь  С.Форестер маркийн 53-49 УБҮ дугаарын тээврийн хэрэгслийг …

  • 5 March

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өнөөдөр /2015.03.05/ сэтгүүлчдэд тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, 4 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай …

  • 5 March

    УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллан, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тэрээр чуулганы завсарлагааны хугацаанд хийдэг орон нутгийн томилолтоо Дундговь аймгаас эхэлж байна гээд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл хийлээ. 2014 оны намрын ээлжит чуулганаар нийт 164 хууль, 78 тогтоол баталсан. Үүнээс бие …

  • 5 March

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын эмэгтэйчүүдийн талаар илтгэл тавилаа

    Вашингтон хотод “Global Women Summit” нэрийн доор олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ гуравдугаар сарын дөрөвний өдөр боллоо. Энэ арга хэмжээнд 12 орны парламентын эмэгтэй гишүүд , АНУ ын Конгресс, Сенатын эмэгтэй гишүүд оролцож Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр ярилцлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж УИХ ын гишүүн С.Оюун, …

  • 5 March

    Тусгай зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ

    “Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийлээ. Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан …

  • 5 March

    Энэ онд 88 хороонд “Хөдөлгөөнт бирж” ажиллуулна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн Ажилтай орлоготой Улаанбаатар зорилтын хүрээнд энэ онд ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр 9  зорилтыг дэвшүүлээд байна. Өнгөрсөн оны хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 7,9 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 56,5 хувьтай байна. Иймд ажилгүйдлийн түвшинг бууруулах,  ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх үүднээс  Хөдөлмөрийн биржийн үйл …

  • 5 March

    Польш улстай батлан хамгаалах салбарт хамтарч ажиллана

    Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 03-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах …

  • 5 March

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

    Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцээд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлан гаргалаа. Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд: http://www.legalinfo.mn/law/details/10922?lawid=10922 •   Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, …

  • 4 March

    Мөсөнд авиралтын тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна

    Мөсөнд авиралтын ДАШТ-нд оролцохоор монголын тамирчид ОХУ-ыг зорилоо. Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо энэ сарын 6-8-ны хооронд болно. Энэхүү тэмцээнд Д.Батжаргал дасгалжуулагчтай эрэгтэй 2 эмэгтэй 2 нийт 4 тамирчин оролцохоор ОХУ-ын Киров хотыг зорьсон бөгөөд манай тамирчид Киров хотод очоод бэлтгэлээ базааж байна. Тэмцээн маргааш эхэлнэ. Ш.Ганчимэг

  • 4 March

    Донецкд 33 хүний цогцсыг илрүүллээ

    Украйны зүүн хэсгийн Донецк мужийн Засядько уурхайд өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд болсон дэлбэрэлтийн үеэр 33 уурхайчин амь насаа алдсаныг илрүүлжээ. Одоогоор 17 уурхайчны цогцос олдсон бөгөөд үлдсэн 16 цогцсыг хайх ажил явагдаж байгаа аж. Украйны эрх баригчид тухайн үед аврах багийнханыг Донецк бүсэд илгээжээ. Харин Украйны Ерөнхий сайд Арсений Яценюкын хэлснээр “Оросынхон аврах багийг дэлбэрэлт болсон газарт оруулаагүй байна. Уурхайн дэлбэрэлтийг …

  • 4 March

    Ховд аймагт “Нас, буяныг дэлгэрүүлэгч Цэнд-Аюуш бурхан-1080” төсөл энэ онд хэрэгжинэ

    Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр МҮОНТВ-ийн мэдээллийн төвд нас буян арвижуулах 1080 Цэнд Аюуш бурхан бүтээн босгох төслийн талаархи хэвлэлийн бага хурал боллоо. “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран Ховд аймагт энэ онд  хэрэгжүүлэх юм. Төслийн нээлтийг 2013 онд Улаанбаатар хотноо хийж …

  • 4 March

    Залуу жүдочид Хонг Конгийг зорилоо

    Жүдо бөхийн өсвөр залуучуудын баг тамирчид Хонг Конгд болох Олон Улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Жил болгон болдог энэхүү тэмцээнд монголын залуу жүдочид амжилттай оролцдог билээ. Энэ удаагийн тэмцээнд “Женко” клубын дасгалжуулагч МУ-ын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нарын удирдлаган дор эрэгтэй 7, эмэгтэй 5 нийт 12 тамирчин Могнол Улсаа төлөөлөн оролцох гэж байна. Тэмцээн …

  • 4 March

    Долоодугаар ангийн охин амиа хорложээ

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн долоодугаар ангийн сурагч охин амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.  Тэрээр хичээл дээрээ сууж байгаад багштайгаа маргалдаж муудалцан улмаар гарч яваад байшин дээрээс үсэрч амиа хорлосон байна. Байшин дээрээс үсрэхийнхээ өмнө ээж рүүгээ мессэж бичиж, “Дахиж та нартайгаа уулзахгүй. Миний амьдрал ингээд төгсгөл болж байна” гэсэн утга бүхий мессэж илгээгээд үсэрчээ. Талийгаач …