Monthly Archives: March 2015

March, 2015

  • 2 March

    Л.Эрхэмбаярын маш нууц гэрээг дэлгэв

    Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс бүрдсэн хэсэг нөхөд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Чингэсний учир нь тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг өрсөлдөгч улстөрийн хүчинтэйгээ “маш нууц” гэсэн таван заалт, 20 зүйл бүхий гэрээ байгуулсныг юуны түрүүнд дуулгасан юм. Тиймээс энэхүү гэрээнийхээ дагуу төрийн албаны наймааг гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Эрхэмбаяр аж. Түүнчлэн …

  • 2 March

    Найз залуугаасаа салсан Николь Шерзингерийн зоригтой зураг авалтууд

    Дуучин Николь  Шерзингер долоон жил болзсон найз залуугаасаа энэ сарын эхээр салаад байгаа билээ. Түүний найз залуу асан Формула-1 авто уралдааны аварга Льюис Хамилтон Никольтой гэрлэх бодолгүй байдгийг тэр мэдээд багагүй сэтгэлээр унасан талаарх мэдээлэл дэгдэж байсан юм.  Тэгвэл өөртэй нь гэрлэх бодолгүй найз залуугаасаа салж, ганц бие болсон Николь Шерзингер зоригтой, тачаангуй зураг авалтад оролцсон байна.

  • 2 March

    Хайрын дуутай “болзоо” -нд урьж байна

    Нэгэн үе “Дахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт”, “Гуравхан жил” зэрэг хит дуугаараа залуусын сонсох дуртай дууны жагсаалтанд тэргүүлж явсан өдгөө ч фэнүүд нь шинэ уран бүтээлийг нь хүлээж суудаг дуучин бол С.Бичүү. Хайр, энэрэлийн дуугаар сонсогч түмнээ баясгадаг түүний анхны бие даасан тоглолт тун удахгүй болж удаан хүлээсэн фэнүүдээ баярлуулах нь ээ. “Будаггүй уруулын амт” тоглолтоо гуравдугаар сарын …

  • 2 March

    Яруу найрагч Б.Ойдов Сүхийн талбай дээр улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх дурсамжийг сэргээв

    Жил бүрийн 3-р сарын нэгэн бол эх орончдын өдөр. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн, өөр бусад иргэний хөдөлгөөнүүд хамтраад Жанжин Сүхийн талбайд томоохон цуглаан зохион байгуулсан юм. “Ноён уулыг хамгаалах” нэрийн дор явагдсан уг цуглаан нь урьд өмнөх жагсаал цуглаануудаас юугаараа онцлог байсан бэ гэвэл урлаг, соёлын одод ирж ая дуугаа өргөсөнд байлаа. Түүнчлэн энэхүү улс …

  • 2 March

    Б.Сэр-Од Токиогийн марафоноос хүрэл медаль хүртлээ

    Японы Токио хотноо ням гаригт буюу гуравдугаар сарын 1-нд болсон “Lake Biwa Marathon” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт оров. Италийн тамирчны хувьд манай тамирчнаас 8 секундийн өмнө буюу 2.11.10 цагийн амжилтаар барианд оржээ. Японы тамирчдаас дөрвөн тамирчин топ аравт багтсан бөгөөд тэд 4-5, 8-10-р …

  • 2 March

    Эмэгтэй хүн бүрийн заавал унших номнууд

    “Ном бол халаасанд багтдаг цэцэрлэгт хүрээлэн юм” гэсэн Хятад хэлц бий. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан уран зураг гурваас илүү хүний сэтгэлзүйд гайхалтай нөлөөлж чадах зүйл гэж үгүй гэлцдэг. Энэхүү жагсаалтад сонгодог зохиол, хүний хөгжил, түүх, танин мэдэхүйн сэдэвтэй зэрэг төрөл жанрын номнуудыг багтаасан байгаа. Дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номнуудад тооцогддог сонгодог бүтээлүүдийг юун түрүүнд нэрлэх …

  • 2 March

    Монголын авто замчин залуучуудын II их чуулган болж өндөрлөлөө

    Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо нь 2013 оны 01 сарын 21-нд анхдугаар чуулганаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш авто замчин залуучуудынхаа язгуур эрх ашгийг хамгаалах, салбарын хөгжил авто замчин залуучуудын оролцоо, манлайллыг хангах, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн зорилгоо хэрэгжүүлж, гишүүнчлэлээ өргөжүүлэн үр бүтээмжтэй ажиллажээ. Холбооны үйл ажиллагааны дүрмийн дагуу өнгөрөгч 2 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа нийт гишүүд, авто …

  • 2 March

    Хятадад газар хөдлөлтийн улмаас 20 хүн гэмтжээ

    Өчигдар Хятадын баруун өмнөдийн Юньнань мужид 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүс бүгд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд амь насанд хүрэхээр хүнд гэмтэл аваагүй аж. Энэхүү газар хөдлөлийн төв нь Мьянма хилийн ойролцоо байдаг Линьцан хотын Цанъюань-Васк дүүрэгт байрлажээ. Бүс нутгийн засаг захиргаа гамшигт өртсөн оршин суугчдад гурван мянга гаруй майхан, хоёр мянган хөнжил …

  • 2 March

    Ниргэсэн хойно нь хашгирдаг хүүхдийн байгууллага тайлангаа хэзээ тавих вэ

    Хүүхдийн төлөө Үндэсний газар гэх сүржин нэртэй даржин лоозонтой газар өнгөрсөн хугацаанд юу хийв. Шинэ жил баяр ёслолоор сүлд модны наадам зохион байгуулж, хэдэн хүүхдийг шагнаад өнгөрдгөө “лут” сурталчилдгийг мэдэх болохоор хүүхдийн эрх хамгааллаар юу хийж байгаа талаар тайланг нь албаны цахим хуудаснаас нь хайгаад олсонгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр 4 настай охины амиа алдсан хэрэгт “ЭМГЭНЭЛ” илэрхийлээд өнгөрөв. …

  • 2 March

    Онц хүнд хэргийг шийдвэрлэжээ

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзан булгийн өндөр гэх газар 2014 оны 09 дүгээр сарын 09-ний оройн 22 цагийн орчимд Ж гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А-тай маргалдан зодолдож улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж санаатай алсан үйлдэлд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийн прокурор, хяналтын прокуророос зэрэгцэн хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн …

  • 2 March

    Энэ сард эрчим хүчний хязгаарлалт хийгдэх газрууд

    Дулааны улиралд хийгддэг засварын ажил энэ сараас эхэлнэ. Тиймээс энэ сард хийгдэх засварын үеэр эрчим хүч түр таслах хуваарийг хүргэж байна гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. Сар өдөр Дүүргийн нэр Засвар хийх цаг Засварт хамрагдах объектууд 2/III Сүхбаатар 10.30-16.00 5-р хороо 51, 40, 24-р байр, ОБЕГазар, ОБЕГ-ын харьяа гамшиг судлалын хүрээлэн,1-р цэцэрлэг, Нийслэлийн   прокурорын газар, Нийслэлийн Хүрээ амаржих …

  • 2 March

    Норвеги улсад заан хүүхэд төрсөн үү?

    Сая сая Хинди үндэстэн Норвегийн хаа сайгүй амьдарч байдаг. Саяхан нэгэн хачирхалтай зүйл болсон нь Хинди хосоос хагас заан, хагас хүн дүрстэй хүүхэд төржээ. Үүнийг Хинду үндэстэнүүд Ганеша бурханы хувилгаан дүр хэмээн маш их билэгшээж байгаа юм. Хэдийгээр хосууд маань хүүхдээ нууцлахыг оролдсон ч аль хэдийн хүүхдийн зураг бичлэг интернет ертөнцөөр тархсан байна. Б.Нарангэрэл

  • 2 March

    Гэрчээр оролцсон иргэдийг дарамталж худал мэдүүлэг аван хэрэгтэн болгожээ

    Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс шүүх засаглал, цагдаа, хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлаар Хуулийн хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа талаар ард иргэдэд бодитой баримт дэлгэж, гэрч оролцуулан мэдээлэл өгсөн юм. БЗД-ийн 11-р хорооны иргэд болох н.Дэлгэрцэцэг, н.Отгонцэцэг нар нь нэг хэрэгт гэрчээр оролцсон бөгөөд Налайх …

  • 2 March

    Өдөрт нэг л өндөг ид

    Өндөг хүний биед ямар нөлөө үзүүлдэг тухай олон төрлийн судалгаа хийхэд үр дүн нь бүгд сайн гарсан байдаг. Тухайлбал, 2003 онд Британийн Эрүүл мэндийн сэтгүүлээс  явуулсан судалгаанд 115 мянган насанд хүрсэн хүн оролцож, 14 жилийн турш өдөрт нэг өндөг идсэн байна. Үр дүн нь мэдээж сайн гарсан. Тэгвэл өнгөрсөн онд европын хоол тэжээлийн сэтгүүлээс явуулсан судалгаанд 30 эрүүл чийрэг эрэгтэйг …