Monthly Archives: March 2015

March, 2015

  • 2 March

    “WI-FI” эрчүүдийг үргүй болгодог

    Орчин үед хүн бүр ухаалаг гар утастай болж, тэр хэрээр интернэт орчны хамрах хүрээ тэлж хүүхэд болон өсвөр насныхан гар утаснаас салахаа больсон нь эрдэмтдийн санааг зовоосоор байгаа билээ. Монголд нийслэлийн төв гудамжууд, тэр дундаа олон хүний хөл болсон Чингисийн талбай, их сургуулийн гудамжинд үнэгүй “Wi-Fi”-тай болж, автобус тэр дундаа хүний тайван сууж хооллох ёстой ресторан хүртэл “Wi-Fi”-тай болсон. Гудамж, …

  • 2 March

    Түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/163 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан VCH380001886 арлын дугаартай, Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 680 533 төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт …

  • 2 March

    Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160  дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн …

  • 2 March

    Зарим хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375  төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг …

  • 2 March

    Өнөөдөр шар бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 13. Ангараг гараг. Үнэг одтой,  5 шар  мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр Морь, нохой жилтнээ …

  • 2 March

    Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

    Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар 12-17 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх …

  • 2 March

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт “Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” Зөвлөлдөх уулзалт “Монгол-Японы төв”-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна. 09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх …

  • 2 March

    Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

    Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал БЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй. Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие …

  • 2 March

    “Сутай” хайрханыг улсын тусгай хамгаалалтад авчээ

    Эртний домогт Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон Сутай хайрхан хэмээн өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх …

  • 2 March

    “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” Үндэсний чуулган болно

    Эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван өөр насны ангиллаар зохион байгуулагдах юм. “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг …

  • 2 March

    Хүндэтгэлийн “алдаа” буюу он цагийн хэлхээс

    Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар …

  • 2 March

    Жастин Капла : Маш их баяртай байна /видео/

    “Southgobi Sands” компанийн удирдлагаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Хиларион Кажуком, Кристобал Дэвид нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал үзүүлсэн тухай зарлигыг хүлээн авснаас нэг өдрийн дараа Монгол улсын хилээр гарч явжээ. Тэд  татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр сэжиглэгдсэнээсээ хойш буюу 2012 оноос  Монгол Улсын хилээр гарах эрхгүй болоод байсан юм. Монгол эхнэр, хүүхдээ дагуулан АНУ-г зорьсон …

  • 2 March

    Парис хотод 15 урлагийн бүтээл хулгайлагджээ

    Парисын Fontainebleau-ын хамгаалалтанд байдаг БНХАУ-ын музейгээс үл таних хүмүүс урлагийн 15 бүтээлийг хулгайлсан байна. Францын Соёл урлагийн сайдын хэлснээр хулгайн хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын нэгний өглөө болсон бөгөөд хулгайчид музейд долоон минут орчим болсон байна. Музейн төлөөлөгчид хулгайлагдсан урлагийн бүтээлүүдийг үнэлж баршгүй чухал зүйлс байсан гэдгийг хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллага юу болсон талаар судалж эхэлсэн бөгөөд сэжигтэн болон …

  • 2 March

    Өвөлжөөнд байсан 15 үхэр шатжээ

    Өчигдөр нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт мэдээллийн хоёр дуудлага тус тус бүртгэгджээ. Үүнд: Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ийн амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал шатаж байна гэсэн дуудлага тус тус ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн …