2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Томуу, томуу төст өвчин, албан: 2015 оны 3 дугаар сарын 9-нөөс 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 168.671 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.223 (5.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.3%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 3.9%-иар бага, 10,000 хүн амд 33.4 тохиолдол бүртгэгдсэн нь …
Monthly Archives: March 2015
March, 2015
-
20 March
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар БНЧУ-д айлчиллаа
Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетрын урилгаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетр болон Сенатын танхимын Тамгын газрын дарга …
-
20 March
Вьетнам улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэйг онцоллоо. Учир нь, ирэх сард Монгол Улсад зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хурал нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн Вьетнамд экспортлох …
-
20 March
Нарны энергиэр ажилладаг хөвөгч байшин
Сүүлийн жилүүдэд хаягдал материалыг дахин ашиглаж, эд зүйлс хийх нь элбэг болсон билээ. Байгаль орчинд ээлтэй, нарны эрчим хүчийг хуримтлуулан дотоод хэрэгцээгээ хангах боломжтой, хаягдал материал ашиглан хийсэн хөвөгч байшин барьжээ. Италийн Гианкарло Зима гэх архитекторын бүтээл болох уг байшин нь дотроо гал тогоо, амралтын хэсэг, ор буйдан зэрэг хүний хэрэглээнд бүрэн нийцэхүйц тавилгатай, дотоод цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг дээвэр …
-
20 March
Нүхжилт арилгах маск гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ?
Хэрэгтэй зүйлс: 1 ээс 2 ширхэг өндөгний цагаан 1 хоолны халбага зөгийн бал Ашиглах заавар: -Халуун шүршүүрээс гарч ирээд энэхүү маскыг түрхвэл илүү үр дүнтэй учир нь энэ үед нүүрний нүх маш сайн нээгдэж онгойсон байдаг. Цэвэр аяганд өндөгний цагаан болон зөгийн балаа холиод сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэн дээрээ 15-20 минут тавьж өгнө. Бага зэрэг таталдаад ирэх үед …
-
20 March
Брэндон Кидвэллийн сэтгэхүйн зураг
“Миний хүүхдүүд мэргэн ухаантай. Тэдэнд амьдрал сургамж сургаалиа харамгүй хайрлаж байгаа” 1. Алдаа, харууслыг зүрх сэтгэлээр мэдэрч айж байгаа хүмүүст зориулсан зураг 2. Та эр зоригийг олохын тулд эхлээд өөрийн айдсаа олох хэрэгтэй 3. Заримдаа бид нэг зүйлээс маш их айдаг. Учир нь бид түүнийг ойлгож мэдээгүй учираас 4. Үнэнийг олохын тулд та эхлээд харанхуй руу орох хэрэгтэй болно. 5. …
-
20 March
Оюутнууд бөөгийн хэрэгслээ зүүж явж багш нараа айлгадаг
Бөө мөргөлийн ёс, төр шашны заагийн асуудлаар “Дархад судлалын дээдэс хайрхад академи” ТББ, “Тэнгэр шүтээн, ногоон дэлхий” ТББ-аас хамтран өнөөдөр МҮОНРТ-д хэвлэлийн бага хурал хийлээ. Бөө бол бусад шашнаас хамгийн түрүүнд дэлгэрсэн. Гэсэн хэдий ч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр бөө мөргөлийг цоо шинэ уламжлалт бус зан үйл, этгээд хачин, хор хорлолтой худлаа зүйл хэмээн бусад шашнууд үгүйсгэж ёс …
-
20 March
Бямба гаригийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалж байна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. …
-
20 March
Ангарагаас дэлхийг, дэлхийгээс ангарагыг авсан зураг
Энэ гайхамшигтай зураг нь Ангарагаас дэлхийг, Дэлхийг Ангарагаас харсан харьцуулалт зураг юм. Зургыг зурагчин Билл Дандорф авсан байна. Ангараг нь Нарны аймгийн 4 дэхь гариг ба 2 дахь хамгийн жижиг гариг юм. Дэлхийгээс 225.300.000 км зайд оршино. Мөн Дэлхийд харагддаг таван гаригийн нэг нь юм. Зүүн талын зураг нь ангараг гариг, баруун талын зураг дэлхий.
-
20 March
Д.Басандорж: Усны бодлогын асуудлыг төр тоохгүй байна
Монголын байгаль орчны иргэний зөвлөл/МБОИЗ/, Монголын усны түншлэл ТББ-аас хамтран “Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага”-ын талаар өнөөдөр МҮОНРТ-д мэдээлэл хийлээ. МБИОЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Басандорж, МБИОЗ-ын иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн нар алт эрдэнэс биш ус хамгийн үнэт эрдэнэ гэдгийг дахин дахин онцлоод усны талаар төр засгаас бодитой, дорвитой ажил хийхгүй байгаа талара шүүмжлэв. “Дэлхийн усны өдрийг жил бүрийн …
-
19 March
Турсанаас болж гэр бүлийн амьдралаа сүйрүүлэх дөхөж байна
23 настай англи бүсгүй Кристина Майлз турахын тулд маш их хичээжээ. Тэрээр 110 кг-аас 53 кг болтлоо турж чаджээ. Санасандаа хүрч гоолиг сайхан биетэй болж чадсан ч өдгөө түүнд хувцсаа тайлах нь аймшигт тамлал мэт санагддаг болжээ. Учир нь турсанаас үүдсэн илүүдэл арьс нь унжиж биеэр нь нэг “хөглөрч” байдаг гэнэ. Одоо тэрээр тарган байснаасаа илүүтэйгээр нөхрөөсөө ичих болж. Нөхөр нь …
-
19 March
Шинэ орон сууцны үзэсгэлэн яармаг болж байна
Энэ сарын 22-ныг дуустал Улсын их дэлгүүрийн 2 дугаар давхарт Шинэ байрны үзэсгэлэн яармаг болж байна. Тус үзэсгэлэнд зочилсноор хотын гадна болон дотор баригдаж буй орон сууцны барилгууд, шинээр ашиглалтанд орсон барилга, хотхонуудын мэдээлэл танилцуулгыг авах боломжтой юм байна. Мөн Америк Канадын хамгийн сүүлийн үеийн технологоор барьж байгуулдаг амьны орон сууцны Dream House Компаниас барилга байгууламждаа ашигладаг бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээс бодитоор …
-
19 March
Louis Vuitton-ны загварын шоуны гол трэнд-“дөрвөлжин цүнх” /фото/
Louis Vuitton-ны 2015 оны загварын шоу 3 сарын 13-нд Парис хотод болж өнгөрлөө.Шоуны гол коллекц нь дөрвөлжин хэлбэртэй хайрцган цүнх байсан юм. Загварын шоуны арга хэмжээнд Мишель Уильямс, Jennifer Connelly, Alicia Vikander, Catherine Deneuve нарын алдартнууд хүрэлцэн ирж оролцлоо. Тус загварын шоуны гол коллекц болсон цүнхний загваруудаас танилцуулъя. Д.Тэргэл
-
19 March
Нийтийн тээврийн жолоочид сахилга хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатай байна
2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 274 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий ч согтууруулах ундааны …
-
19 March
Дэлхийн аз жаргалын өдөрт зориулан “Мэндчилгээ” дэвшүүллээ
Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр. Энэ өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан мэндчилгээ дэвшүүллээ.