Monthly Archives: March 2015

March, 2015

  • 19 March

    Монгол хамгийн шилдэг нь

    Сингапурт болж буй Авьяаслаг Азичууд тэмцээний хагас шигшээ шатанд шалгарсан Хөсөгтөн хамтлагийн бичлэгийг хүргэе. эх сурвалж: undesten.mn

  • 19 March

    Монголын анхдагчид хуралдана

    “Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбоо”-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 3 сарын 20-нд буюу өнөөдөр Хаан Банкны төв байранд Монгол Улсын анхдагч оюунлаг хүчний их хурал болох талаар мэдээлэл өгсөн юм. Тус хурлаар Монголын анхдагч нарыг үндсэн хуульд оруулах, 2015-2019 онд ажиллах Бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийг сонгох  гэсэн 2 асуудлыг хэлэлцэх гэнэ. Хуралд Монголын бүх анхдагч нар цуглах аж. …

  • 19 March

    Авьяаслаг Америкчууд шоуны хөтлөгч Ник Каннон шинэ найз охинтой боллоо

    Мариан Керри болон Ник Каннон нарын зургаан жилийн гэрлэлт энэ оны эхээр дуусгавар болсон билээ. Салаад удаагүй байгаа хэдий ч Ник Каннон шинэ хайр дурлалын романс үүсгэж эхэлсэн байна. Тэрбээр загвар өмсөгч, фото модель Жессика Вайттай болзож эхлээд байна. Авьяаслаг Америкчууд шоуны хөтлөгч маань өөрийн шинэ хайрын романсыг түр нууцлаад байгаа бөгөөд учир нь тэдний салалт эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа аж. …

  • 19 March

    Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2015 онд шинэчлэгдэнэ

    Барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийг үр дүнтэй хөгжүүлэх асуудлаар санал солилцох гурван талт уүлзалт ярилцлага МҮЭХ-нд боллоо. Уулзалт ярилцлагын зорилго нь барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар талууд хоорондоо харилцан санал солилцох, цаашид хамтран явуулах ажлаа тодорхойлох юм. МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Оюунтунгалаг: “Хөдөлмөрийн яамнаас Салбарын цалингийн …

  • 19 March

    Рианнагийн тухай баримтат кино хийнэ

    Америкийн продюссер Петер Бэрг Барбадосийн гүнж Рианнагийн талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна.       Энэхүү кинонд дуучны алдарт хүрсэн замнал, түүний амьдралын хүнд бэрх үеийг харуулах  бөгөөд  уг кино бусад хөгжмийн кинонуудаас огт өөр арга барилаар бүтэх нь. Рианнагийн 2012 онд тоглосон “Battleship” киноноос илүү  “тэсрэлт” хийж чадахуйц сонирхолтой бүтээл болохоор төлөвлөж байгаа ба найруулагч Петер Бергийн хувьд …

  • 19 March

    Гэр бүлийн зориулалттай газрын дэд бүтцийг хувийн хэвшлийнхэнтэй шийдвэрлэхээр төлөвлөж байна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Иргэнд өмчлүүлэх 52 байршлын нийгмийн дэд бүтцийн газрын тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай …

  • 19 March

    Гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтөд Гадна сурталчилгааны төлбөрийг 3 зэрэглэлд хувааж тогтоох, дүүргийн Засаг даргын орлогч, олон нийтийн төлөөллийг “Зөвлөл”-ийн бүтцэд нэмж оруулах, журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийн тодорхой болгох, сурталчилгааны байгууламжид сурталчилгаа байрлуулаагүй үед нийгмийн …

  • 19 March

    Хүрэл медаль хүртсэн Монголын хоккейчид арабуудтай зодолдов

    Азийн хоккейн холбооноос зохион байгуулсан “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо болж байгаа билээ. Монголын шигшээ баг Арабын нэгдсэн Эмиратын багтай тоглож байхад талбайн шүүгч илт буруу шүүжээ. Үүнээс болж хоёр багийн тамирчдын дунд зодоон гарсан байна. Хоккейчдын  цохиураа өргөөд л бие бие рүүгээ дайрдаг зан монголчуудад ч арабуудад ч байдаг аж.  Ажиглагчдын хэлж буйгаар  шүүгч алдаа гаргаж буруу шүүсэн нь …

  • 19 March

    Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

    Ухаалаг гар утас дэлхий дахинд хүчээ авч өдөр ирэх тусам сайжрахын хэрээр үнэ нь ч мөн адил өссөөр байгаа. Хүмүүс энэхүү шинэ техник технологийг хэрэглэж өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй байх болжээ. Учир нь өсвөр насны нэгэн охин дэлхийг байлдан дагуулж буй “Apple” брэндийн “IPhone4″ утастай болохын тулд онгон биеэ үнэлжээ. Энэ тухай “Biznewschina” мэдээлсэн бөгөөд охин Twitter-ийн …

  • 19 March

    Засгийн газрын Х байр 6,7 тэрбумаар зарагджээ

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 90, 111 дүгээр тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ Энэхүү дуудлагын худалдааг өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Дуудлагын худалдаанд 3 оролцогч оролцсоноос хамгийн өндөр …

  • 19 March

    Нар хиртэлтийн тухай сонин

    Өнөөдөр болох нар  хиртэлт нь сүүлийн 60 жилд болж байгаа хамгийн бүтэн хиртэлт юм байна. Энэхүү ер бусын үзэгдэл  Хойд Африк, Европ, мөн Оросын баруун хэсэгт тод ажиглагдах юм байна. Оросын Мурманскд  нарны хиртэлтийг хамгийн тод ажиглаж болох бөгөөд тэнд сар нарны бараг 90%-ийг нь хааж байгааг харж болох аж.  ОХУ-ын сансар судлаачид тусгай онгоцоор  100 гаруй эрдэмтдийн багтайгаар  хойд …

  • 19 March

    Архидан согтуурахтай тэмцэж байна

    Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 411 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 297 супермаркет, 1904 хүсний дэлгүүр, 198 баар, шөнийн клуб, 491 ресторан, зоогийн газар, 424 кароаке, 429 кафе, паб зэрэг бүртгэлтэйгээр нийт 3743 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны 427 гэмт …

  • 19 March

    Өнөөдөр тог тасрах газрууд

    Баянзүрх 10.30-17.30 20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн амны хэрэглэгчид 10.30-17.30 20-р хороо 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Гачууртын тамгын газар,  Гачуурт эрүүл мэндийн төв, МЦХК  Гачуурт салбар, тэр орчмын хэрэглэгчид. Сонгино-хайрхан 10.00-12.00 Партизаны баруун хэсгийн хэрэглэгчид 14.00-16.00 Партизаны нарийн, Сургууль, Цэцэрлэг, Захиргаа, Хаан банк, Төрийн банк, Хоршоолол, Соёлын төв, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид 10.30-18.00 2, 3, 4-р хороо …

  • 19 March

     Т.Алтансүх: МЗХ-г А.Мөнхбат улс төрийн дарангуйллын шинжтэй байгууллага болгочихлоо

    Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Т.Алтансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. – Танай аймгийн залуучуудын холбооны чуулган сая болж өндөрлөлөө. Ямар үр дүн гарав? – Өмнөговь аймгийн залуучуудын холбоо албан ёсоор чуулган зарлаагүй. Аймгийн засаг дарга Б.Бадраагийн 2015 оны 3-р сарын 3-ны өдөр Монголын залуучуудын холбоонд гаргасан хүсэлтийн дагуу манай холбооны чуулганыг Монгол залуучуудын холбооны төв удидлагаас 3-р сарын 11-ний өдөр …