Monthly Archives: March 2015

March, 2015

  • 18 March

    Киокушинкай каратегийн тэмцээн болж өндөрлөлөө

    ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25-н жилийн ойг тохиолдуулан киокушинкай каратегийн тэмцээн болж, 12 байгууллагын 80 гаруй тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа. 70 кг-ийн жинд  Тусгай ажиллагааны газрын  Ирвэс клубын тамирчин Н.Отгонбаатар алтан медаль хүртэж,  тус клубын тамирчин  М.Энхбаяр мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн тамирчин  Ж.Ариунбаяр хүрэл медаль хүртсэн юм. 80 кг-ийн жинд  Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин  Э.Соёлтбаатар алтан медаль,  …

  • 18 March

    Бриллиант клубын бүсгүйчүүд НҮБ-д “гялалзав”

    Залуу эмэгтэйчүүдийн Бриллиант клубын талаар сонсоогүй хүн бараг үгүй болжээ. Нийгэм-цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн клуб нэг жилийн өмнө байгуулагдсанч цаг үеэ олсон, нийгмийн сайн сайхны төлөө ажлуудаараа сошиал ертөнцөд түгж,  нэг жилийн ойн баяраа бүх аймгуудын салбар клубын бүсгүйчүүдтэйгээ сар гаруйхны өмнө нижгэр тэмдэглэсэн байдаг. Үндэсний хэмжээний  зохион байгуулалттай гэж хэлж болох тус клубын бүсгүйчүүдийн …

  • 18 March

    Хүүхнүүдийн нүүр будалтын алдаанууд

    Анзааргагүй гэдэг ч эрчүүд зарим зүйлийг хэнээс ч илүү сонжсон байх нь бий. Тэгвэл тэд эмэгтэйчүүд бидний гаргасан ямар алдаанд хамгийн таагүй ханддаг бол. Овоолсон хатуу үс Эрчүүд натурал байгалаараа харагдаж буй үсэнд дуртай. Тиймээс янз бүрээр овойлгож, шовойлгон хэлбэр оруулж, тэр хэлбэрээ барихын тулд лак цацаж хатууруулсан үсэнд хүрэхээс айдаг гэнэ. Кремээ түрхэхдээ анхаар Нүүрэнд түрхсэн крем, пудр шингээгүй, …

  • 18 March

    “Жинхэнэ” Баатар

    1991 оны наймдугаар сарын 04-нд ОХУ-ын Агийн Буриадын тойрогт Цыденжапов буюу Цэдэнжавын гэр бүл хүү охин хоёр ихэр үртэй болсон ба бүстэйд нь Алдар, бүсгүйд нь Арюна буюу Ариунаа хэмээх нэр өгчээ. Алдар хүү өсөн торниж төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж эрийн цээнд хүрэн 2009 онд цэргийн албанд татагдсан байна. Улмаар Номхон далайн флотын харьяа Фокино хот дахь тэнгисийн …

  • 18 March

    УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав. ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн …

  • 18 March

    Ховд аймаг: 9 алдартан аавуудыг шалгаруулжээ

    2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн “Эрчүүдийн холбоо”-ноос 9 алдартан аавуудыг шалгаруулж, шагналаа. “Эрчүүдийн холбоо” нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон 9 алдартан аавуудыг шалгаруулан, алдаршуулдаг билээ. 2004 оноос хойш нийт 1118 алдартан аавуудыг шалгаруулж, шагнаж урамшуулжээ. 9 алдартан аавын шагналыг …

  • 18 March

    Байнгын хорооны гишүүд телевизүүдийн үйл ажиллагаатай танилцав

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар  Монголын телевизүүдийн холбооноос ирүүлсэн өргөдлийн дагуу МҮОНТелевиз, Eagle телевиз, TV5 телевизийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзлаа. Монголын телевизүүдийн холбооноос 2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн өргөдөлд телевизийн салбарыг бие даасан салбар, аж ахуйн нэгжийн хувиар үзэж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд үйл ажиллагаатай биечлэн танилцана уу гэжээ. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд …

  • 18 March

    Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын Хүүхдийн ордны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар боллоо. Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулах болсонтой холбогдуулан 109 хүний шинэчилсэн бүтэц хүний …

  • 18 March

    Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна гэж лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоох ёстой гэлээ. Энэ уулзалтад …

  • 18 March

    Ерөнхий сайд илгээлт хүргүүллээ

    “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Батсайхан оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээлтийг уншиж, гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх үйлсэд амь бие үл хайрлан …

  • 18 March

    Цэргийн дээд цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол …

  • 18 March

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09 цагт УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ТҮҮНИЙ ЭЕРЭГ БА СӨРӨГ ҮР ДАГАВРУУД” сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлэг болно. Болох газар: Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны Хатантуул урлагийн зааланд, Утас: 7000-0002, 9520-1874 09 цагт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан олон улсын эрдэмтдийн чуулга уулзалт ШУТИС-ийн хурлын танхимд болно.  Утас: 88054811 10.00 цагт Барилга, Уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар гурван талт уулзалт …

  • 18 March

    Бар жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 29. Буд гараг. Хөх морь өдөр, 7 улаан мэнгэтэй хөх Морь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран  7 цаг 05 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа …

  • 18 March

    Улаанбаатарт 0 градус дулаан байна

    Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, Говийн бүс …

  • 18 March

    Спортын шинэ номнууд худалдаанд гарлаа

     Монсудар хэвлэлийн газраас албан ёсны орчуулгатайгаар Сэр Алекс Фергусон “Миний намтар”, “Спорт ном”-ыг орчуулан уншигчдын хүртээл боллоо. “Миний намтар” ном нь Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг олон түмнээс хүртсэн Алекс Фергусоны сэтгэл хөдлөм түүхийн талаар гарах юм байна. Ховорхон ур чадвартай менежер болохын хувьд Сэр Алекс нь Райн Гиггс, Рой Кин, Эрик Кантона ба …