Monthly Archives: March 2015

March, 2015

  • 18 March

    Майли Патрик хоёр салаагүй

    Саяхан цуурхал дэгдээд байсан Патрик Майли хоёр салсан гэх мэдээлэл худлаа болох нь батлагдлаа. Учир нь Майли тэр бүсгүйг мэддэг байсан байжээ. Зүгээр нэг мэддэгээр ч зогсохгүй тэд маш сайн найзууд гэнэ.  Үдэшлэг дээр байсан тэр бүсгүйг Натали гэдэг бөгөөд тэдэнтэй жил гаруйн хугацаанд найзалж байгаа гэнэ. Майли ням гаригт орсон инээдмийн шоун дээр хэлэхдээ “Тэр бол бидний сайн найз. …

  • 18 March

    УИХ-ын дарга З.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна. 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр. Ням гараг УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг …

  • 18 March

    2500 ажлын байр шинээр бий болно

    НИТХ-аас өнгөрсөн онд “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ онд уг хөтөлбөрийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 142 хороонд байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын бичил бизнесийн төслийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулна    Өнөөдрийн байдлаар 123 Хадгаламж зээлийн хоршоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаагаас 100  хоршоо Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 22 хоршоо санхүүгийн үйлчилгээ …

  • 18 March

    Никитон хамтлаг “Үүлэн үст”-ээр бут ниргэлээ /фото/

    “Монгол цэргийн баяр”-ын өдөр Никитон хамтлаг “Үүлэн үст” тоглолтоороо бут ниргэлээ. Вип суудалны тасалбар 1 сая төгрөг бол энгийн тасалбар 100 мянган төгрөгөөр худалдаалагджээ. 20 гаруй жил Монголын урлагт өөрийн томоохон орон зайг эзлэн уран бүтээлээ туурвиж яваа Никитоны “Үүлэн үст” тоглолтын гэрэл зургуудаас хүргэе.    

  • 18 March

    Өчигдөр 148 согтуу жолооч журамлагджээ

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Согтуу” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байна. Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр буюу 3 сарын 18-ны өдөр ажлын өдөр энэ тоо 2 дахин нэмэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ард талд найз нөхөд, хамт …

  • 18 March

    Баян Базараа Д.Ариунцэцэгт өндөр хамгаалалтанд тоглолт үзүүлэв

    Өчигдөр болж өнгөрсөн “Никитон” хамтлагийн тоглолтонд Ард түмний мисс Д.Ариунцэцэг, баян Р.Базараагийн хамт ирсэн юм. Тэднийг дотноссон талаар сүүлийн хоёр сарын турш хэвлэлээр гарсан мэдээлэл ийнхүү нотлогдов. Хэн хэнийх нь хувьд хариуцлагатай эхлүүлсэн ээлжит учрал тул тэд олны нүднээс ихэд жийрхэн байсан. Шкаф шиг хамгаалагчдаар хүрээлүүлэн тоглолтонд ирсэн тэд нэг ч хэвлэлд зургаа гаргахгүй гэж шийдсэн бололтой, тэрэндээ ч хүрлээ. …

  • 18 March

    Ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэв

    Он гарсаар ам.долларын ханш байнгын өсөлттэй гарч, өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төв дээр ам.долларыг 1987 төгрөгөөр авч, 1992 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1977-1982 төгрөгөөр авч, 1993-1995 төгрөгөөр худалдаж байгаа юм. Сонирхуулахад валютын ханшийн нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн хугацаанд төгрөгийн ханш45 хувиар унаад байгаа юм.

  • 18 March

    Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Г.Буяндорж тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Улсын бүртгэлд огт байдаггүй “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийг иргэн С.Билэгтэд зарсан компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хууль бус шийдвэр гаргуулсан учир гэм буруутайд тооцон  2,3 жилийн хорих ял оноосон байдаг юм. …

  • 18 March

    Чингэлтэй дүүргээс “Тусгаар тогтнолын цом”-ыг 15 хүнд өгөв

    Дүүргийн Засаг даргын А/136 тоот захирамжаар Тусгаар тогтнолын талбай дахь Гэрэлт хөшөөний тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст Засаг даргын Хүндэтгэлийн цом гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 3-р сарын 18-нд дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар оролцов. Тусгаар …

  • 18 March

    “Биет бус эд хөрөнгийн үнэлгээ” сэдэвт сургалт боллоо

    Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Биет бус эд хөрөнгийн үнэлгээ” сэдэвт сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан байна. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Тээвэр, Нийслэл, Дүүргийн I, II прокурорын газрын 20 хяналтын прокурор хамрагдаж, биет бус эд хөрөнгө, түүний ангилал, үнэлгээ, тайлан гаргах талаар мэдэээлэл авчээ. Оролцогчдоос авсан …

  • 18 March

    Жүжигчин Батшука цаснаар хэнтэй “болзов”

    Auro” фильм “Учрал” уран сайхны кино бүтээж буй. Эмгэнэлт хайрын түүхийг өгүүлэх уг дэлгэцийн бүтээлд Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Батушка буюу Т.Баттулга нар тоглосон юм. Найруулагчаар Б.Чингүүн ажиллажээ. Гол дүрийн жүжигчид саяхны нэгэн өдөр орсон цаснаар болзоод авчээ. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 18 March

    Бүсгүйчүүдийн цаг төлөвлөлтийн нууц жор

    Өглөө хичнээн ч эрт босоод бүсгүйчүүд бид нүүрээ будах, үс зүсээ янзалж гоёж гоодох, гэрийнхэндээ өглөөний цайг нь бэлдэж өгөх гэх мэт өдөр тутмын амьдралд зайлшгүй биелүүлэх ёстой хэдий ч төдийлөн хэрэгцээгүй зүйлд цаг заваа зарцуулах нь их байдаг. Заримдаа таньд хоногийн 24 цаг ажил амьдралаа зохицуулахад хангалтгүй санагддаг уу? Магадгүй дээрх асуултанд та “тийм” гэсэн хариултыг өгсөн бол бүсгүй …

  • 18 March

    Монгол цэргийн баярыг тохиолдуулан цагдаагийн зарим албан хаагчдыг шагналаа

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн баярын өдрийг тохиолдуулан хууль зүйн салбарт амжилт бүтээл гарган, үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдыг төрийн дээд шагналаар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор УБ хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Чойжанцангийн Болдбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дугаржавын Майсүрэн, УБ хотын ЦГ-ын ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Чойжилын Ганболд нарыг …