Monthly Archives: March 2015

March, 2015

  • 18 March

    Хүүхдийнхээ насанд тааруулан давсны хоногийн хэрэглээг зохицуулцгаая

    Жил бүрийн Дэлхийн давсны 7 хоногийн үйл ажиллагааны чиглэл нь хүн амын дундах давсны хор нөлөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн давсны 7 хоногийн уриа нь “Давс ба хүүхэд” юм. Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхэд давсыг их хэрэглэх хандлагатай байна. Давсны их хэрэглээ нь хүний хөгжилд нөлөөлж цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны …

  • 18 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.19/

    2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Осол, гэмтлийн мэдээ, албан: 3 дугаар сарын 11-ээс 17-нд ГССҮТ-д 1695 хүн хандсаны 61.2%-ийг эрэгтэйчүүд, 22.2%-ийг 0-15 насныхан, 7.7% нь хэвтэн эмчлэгдсэн байна. Шалтгааны хувьд 39.2%-ийг уналт, 17.2%-ийг хүчирхийлэл, 13.7%-ийг зам, тээврийн осол, 4.7%-ийг түлэгдэлт тус тус эзэлж байна. Эх сурвалж: ГССҮТ ДЭЛХИЙ ДАХИНД Эбола вируст халдвар, дэлхий …

  • 18 March

    Мьянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Мьянмарын талаас тус улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Ко Ко Хлайн, хуулийн бодлогын ахлах зөвлөх Сит Ай И, улс …

  • 18 March

    Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайдтай уулзлаа

    Монгол Улс, БНХАУ-тай Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийг  1999 онд байгуулжээ.  Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орны онцгой байдлын хэлтэс, ой хээрийн түймэр хариуцсан байгууллагууд  хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2009, 2010 онд  Халх голын дархан цаазат бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд ӨМӨЗО-ны Хянган, Шилийн гол …

  • 18 March

    Ж.Эрдэнэбат: Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, …

  • 18 March

    Автомашины дуудлага худалдаанд урьж байна

    МҮОНРТ-д ашиглагдаж байсан автомашинуудыг  дуудлага худалдаагаар  худалдана. Дуудлага худалдааг МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд 2015 оны гуравдугаар сарын 25-ны 10.00 цагт зохион байгуулах бөгөөд оролцохыг хүсэгчид  тухайн автомашиныг худалдах  доод үнийн 10 хувьтай тэнцэх дэнчинг Төрийн банкны 100000198061 тоот дансанд тушааж оролцох эрх авна. Оролцогчид өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй  ирж оролцоно. Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудын талаархи мэдээлэл, дуудлага худалдаа явуулах …

  • 18 March

    “Гэгээн үйлстэн шалгаруулах” ёслолын ажиллагаа болно

    Дэлхий аз жаргалтай өдрийг тохиолдуулан “Гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 3-р сарын 25-ны өдөр “Blue sky tower” цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслол нь нийгмийн хэв журмаас эхлээд хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эергээр манлайлж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг дэмжих, тэдний хийж бүтээсэн шударга ариун, гэгээн үйлсийг аз жаргалын үзэл …

  • 18 March

    Д.Баясгалан: Бүдүүн байсан ч, батгатай байсан ч аз жаргалтай бай

    Дэлхийн “Аз жаргалын өдөр” маргааш буюу 03 сарын 20-нд тохионо. Эл өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” хэмээх баярын өдөртэй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг …

  • 18 March

    Э.Лхагвасүрэн гурав дахиа, М.Дэлгэрмаа анх удаа түрүүлэв

    “ARB Mongolia” ХХК-ий нэрэмжит 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд “Оч” клуб дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 204 тамирчин оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад ганцаарчилсан ангилалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн гурав дахь удаагаа, эмэгтэйчүүдээс М.Дэлгэрмаа анх удаа улсын аваргад түрүүллээ. Баруун гар талаас эмэгтэйчүүдийн аварга  М.Дэлгэрмаа, дасгалжуулагч Мэргэн, …

  • 18 March

    Нар хиртэх үеэр “сельфи” хийвэл нүдэнд аюултай болохыг анхаарууллаа

    Энэ сарын 20-ны өдөр Нарны бүтэн хиртэлт болж бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах юм байна. Энэ нь 1997 оны гуравдугаар сарын 9-ний хиртэлтээс  хойш тохиож байгаа бүтэн хиртэлт юм байна. Тэгвэл одон орон судлаачид нар бүтэн хиртэх үеэр “сельфи”-чдыг болгоомжтой байхыг анхааруулжээ. Сүүлийн үед манай гаргийн хүмүүс сельфи хий сонирхолтой болсон бөгөөд алхам дутамдаа хийдэг энэхүү үйлдлээ 20-эы өдөр тэсэхийг …

  • 18 March

    Усны талаар эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт боллоо

     “Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага” усны эрдэмтдийн чуулга уулзалт өнөөдөр ШУТИС-ын төв байрны хурлын танхимд боллоо. Тус уулзалтанд доктор Д.Доржсүрэн, Л.Жанчивдорж, Н.Батсүх, Д.Басандорж, И.Болормаа, С.Чулуунхуяг нар оролцов. Усны нөөц ба хэрэглээний өсөлтийн чиг хандлага, усны салбарт хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, Гидрогеологийн судалгааны ажлын үр дүн, ус хангамж, ус цэвэрлэгээний судалгааны ажлын үр дүн, усны эрүүл …

  • 18 March

    Барилгын салбарын “ТОП-50” үйлдвэрлэгчийг нэрлэжээ

    Барилгын зөвлөгөө, мэдээллийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилга.мн сайтаас Монголд анх удаа эх орныхоо барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниудаас шилдэг 50 аж ахуйн нэгжийг нэрлэж байна. Энэ талаар  өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Барилга.МН сэтгүүлийн эрхлэгч, МУ-ын зөвлөх инженер Ч. Баатарсүрэн, Монголын барилгын матерал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо. БХБЯ, БМҮХ хамтран 2014 …

  • 18 March

    Цагааннуурын боомтыг гурав хоног хаана

    Казах үндэстний Нарны баяр Наурызыг тохиолдуулан энэ сарын 18, 21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахаар болжээ. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байдаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг байна. Энэхүү боомт улсын хилээс 4.5 км. Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км. Улаанбаатар хотоос 1900 км орчим зайтай байдаг. Эх сурвалж: Шуурхай.мн

  • 18 March

    Д.Төмөртогтох: Уяхан, сайхан сэтгэлтэй, сайн аавын дүр бүтээмээр байна

    “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Мандухай сэцэн хатан” киноны Минхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн Д.Төмөртогтохыг урилаа. Түүнийг одоо ч хүмүүс Минхай нэрээр нь дууддаг юм. Тэрбээр “Марко Поло” киноны хоёрдугаар хэсгийн дүрийн шалгаруулалтад ирсэн байхад нь ийнхүү уулзаж ярилцлаа.  -Удтал хараагүй уран бүтээлчийгээ “Редакцийн зочин”-ыхоо хойморт залж, уншигч олонтойгоо …

  • 18 March

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна

    Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн 20-нд төвийн нутгийн хойд, 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө …