Monthly Archives: March 2015

March, 2015

  • 19 March

    Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа

    НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн  танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга  Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй …

  • 19 March

    “Содура” УСК өнөөдөр 11:00 цагаас “Тэнгис” кино театр нээлтээ хийнэ

    Өнгөрөгч онд нээлтээ хийх байсан ч хойшилсон “Содура” уран сайхны кино өнөөдөр буюу энэ сарын 20-нд нээлтээ хийнэ. Тус киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнан хийж бүтээсэн аж. Чадварлаг уран бүтээлчид, мэргэжлийн баг хамт олон ажилласан энэхүү кинонд тайгын амьдрал, цаатан үндэстний аж байдлыг тод томруунаар дүрслэн харуулсан бөгөөд хүний амьдралын гол утга учир болох хайр сэтгэлийн ариун нандин …

  • 19 March

    Хэдэн настайдаа хүүхэд төрүүлэх нь хамгийн тохиромжтой вэ?

    Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий. Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, …

  • 19 March

    Аврагчдын цалин нэмэгдлээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны б/123 дугаар тушаалаар Аврах тусгай ангийн бүтэц орон  тоонд өөрчлөлт хийж, 165 аврагчдын албан тушаалын цалинг  ТТ-7 зэрэглэлийг ТТ-9 болон нэмэгдлээ. Мөн Аврах тусгай анги “Масс мессеж”-г буюу зарлан мэдээллийг ангийн нийт бие бүрэлдэхүүнд зэрэг тараах үйлдлийг ашиглаж эхэлсэн ба үүнийг ашигласнаар бие бүрэлдэхүүнийг нэгэн зэрэг түргэн цуглуулах буюу “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах …

  • 19 March

    Бууз баншны цехүүдэд шалгалт хийнэ

    Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэн Б.Бямбаа, “Сүүж уулын оргил” ХХК, “Анхбат” ХХК, “Сэнгэ наран” ХХК –ийн бууз, баншны цехүүдэд шалгалт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан №02-01/125 тоот “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх” удирдамжийн хүрээнд хийх хяналт, шалгалт нь 03-р сарын 26-наас 04-р сарын 29-ний хооронд …

  • 19 March

    “Cinderella” АНУ-ын Box Office-ийг шууд тэргүүллээ

    Дисней кино компанийн хамгийн сүүлд дэлгэцнээ амилуулсан “Cinderella” кино үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо АНУ-ын Box Office-ийн жагсаалтыг шууд тэргүүллээ. Сир Кенед Бранаг найруулж, Британийн жүжигчин Лили Жеймс, Ричард Мэдден нарын тоглосон уг кино өнгөрөгч амралтын өдрүүдэд 70.1 сая ам.долларын ашиг олсон билээ. Диснейн өмнөх кино болох “Maleficent” киноны амжилтыг мөн энэхүү шинэ бүтээл дахин давтаж байна. Харин жүжигчин …

  • 19 March

    Өргөдлийн байнгын хороо дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдлаа

    Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын нөхцлийг сайжруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах асуудлуудаар хийсэн өргөтгөсөн уулзалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны Г танхимд зохион байгууллаа. Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг …

  • 19 March

    УИХ-ын дарга БНПУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.19/ Варшавын Их Сургуулийн Монгол Судлалын тэнхимийн оюутнуудтай уулзаж, Монгол хэлний сурах бичгийн нээлтэд оролцов. Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед польш эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл боловсролтой, монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Монгол судлалын тэнхим өргөжин …

  • 19 March

    Хүзүүний үрчлээ арилгах дасгал

    Бид хүзүүнийхээ арьснаас уучлалт гуйх хэрэгтэй байх! Нүүрээ л арчилж хамгаалахаас биш, бид жинхэнэ эмэгтэй хүний хэдэн настай, хэр өөртөө анхаарал тавьдгийг илтгэгч “индикатор” болох хүзүүгээ ор тас мартчихдаг. Хүзүүний арьс нь биеийн хамгийн зөөлөн хэсгүүдийн нэг учраас үрчлээтэхдээ амархан байдаг юм. Дээр нь байнга бөхийж суух, өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших зэрэг хүзүүнд үрчлээс нугалаа үүсгэдэг муу зуршлуудыг …

  • 19 March

    Өнөөдөр дэлхийн ”Аз жаргалын өдөр”

    НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргасан. Энэ дагуу “Аз жаргалын зам” ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн …

  • 19 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаан болно. 09.00 цагт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “Эрдэм шинжилгээний бага хурал”-тай. Хурлын үеэр БНСУ-ын гэрэл зурагчин Ли Бонжуны Монгол, Солонгосын харилцааны түүхийг өгүүлсэн “Хөх тэнгэр хээр талын золгоо” …

  • 19 March

    Нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулсан хөдөлгөөнт камераар 1598 зөрчил илрүүлжээ

    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 дүгээр захирамжийн хүрээнд  “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт, зогсоол” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран 2015 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд зохион явуулсан. Энэ ажлын хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол талбайд …

  • 19 March

    Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 283 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хүрээнд өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Үүний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, …

  • 19 March

    Өнөөдрөөс том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

    НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны  өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд  жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын  хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. …

  • 19 March

    Улаанбаатарт 0 градус орчим байна

    Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, Говийн бүс …