Monthly Archives: March 2015

March, 2015

  • 11 March

    59 давхар барилгыг 19 хоногт барьжээ

    Хятадын  Хунань мужийн Чанша хотод барилгын компани  19 хоногт 57 давхар барилга барьж ашиглалтанд оруулсан бөгөөд нийт талбайн хэмжээ нь 2 сая метр кв аж. Ингэснээр өдөрт дунджаар 3 давхар барилгын ажил хийсэн байна. Уг барилгыг барихдаа компаний өөрийнх нь бүтээсэн онцгой модулийн технологийг ашигласан. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

  • 11 March

    20 сая төгрөгийн хахууль авсан Онцгой байдлын ахлах мэргэжилтэн 5 жилийн хорих ялаар шийтгүүлэв

    Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням нарт холбогдох хэргийг 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дүүргийн эрүүгийн I шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв. Д.Тогооням нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 …

  • 11 March

    Иргэдийн сарын дундаж цалин 844 мянган төгрөг

    Ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцдог байсан. Харин өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргадаг болсон. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байсныг таван бүлгээр илүү дэлгэрэнгүй …

  • 11 March

    Б.Цэнгэл Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдлоо

    Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим томилгооны асуудлыг шийдсэн байна. Гаалийн Ерөнхий газрын даргаар ам Тээвэр, Барилга, Хот байгуулалтын  дэд сайдаар ажиллаж байсан Б.Цэнгэлийг  томилжээ. Б.Цэнгэл нь 1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн. 1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1999 онд НИТХ, …

  • 11 March

    Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов

    Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүхт тур” компанид удирдамжгүй шалгалт хийх талаар хуульд нийцээгүй үүрэг чиглэл өгч, хяналт шалгалтын давхардал бий болгосон Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбурамд МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд хариуцлага тооцож, сануулах сахилгын шийтгэл ногдууллаа. Мөн тушаалаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг зөрчиж, удирдамжгүйгээр шалгалт хийсэн улсын байцаагчид хариуцлага тооцохыг У.Сосорбурамд …

  • 11 March

    Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, олборлолтод бэлтгэгдсэн алтны ордны хөрөнгө оруулалтыг судалж, санхүүжүүлэх талаар арга хэмжээ авах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгаж, зохих журмын дагуу хянаж, санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны …

  • 11 March

    Туулай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 12. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 22. Бархасвадь гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа …

  • 11 March

    Та авто тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж …

  • 11 March

    Улаанбаатарт 0-2 градус дулаан байна

    Баруун болон төв, говийн нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 2-7 градус хүйтэн, Алтайн …

  • 11 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Универсиад их наадмын шатрын тэмцээн “Зууны шатар” клубын байранд эхэлнэ. Тус их наадмын нээлтийн ажиллагаа 11:00 цагт болно. 10:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НЕТГ-ын дарга Н.Нацагдорж Монголын үндэсний Палеонтологийн музей болон В.И. Лениний музей нь Монголын Буддын соёлын музей болох өөрчлөлт шинэчлэлийн талаар НЗДТГ-ын хурлын А танхимд мэдээлэл өгнө. Утас: 91112522, 99082520 10:00 цагт энэ сарын …

  • 11 March

    МҮОНТ мэтгэлцээн болохгүйг “урьдчилан” төлөвлөсөн байжээ

    МУГЖ, дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр МҮОНТ-ээр олон нийтийн өмнө тэдэнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг тус телевизийн удирдлага хүлээн авч өнөөдөр 21:00 цагт  эфирийн  цаг гаргаж өгөх болсон тухай урьд өмнө  мэдээлсэн.  Гэтэл нэвтрүүлэг товлосон цагтаа эхэлсэнгүй. Түүгээрч барахгүй  МҮОНТ-ийнхэн  С.Жавхлантай мэтгэлцэх зочид болох төрийн  гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд ирээгүй гэдэг шалтгаанаар шалтаглаж …

  • 11 March

    “Эможи” их ашигладаг хүмүүс сексийн харьцаанд их ордог

    АНУ-ын судалгааны Match.com сайтынхан нэгэн хачирхалтай судлагааг хийжээ. Энэ нь орчин үед ухаалаг гар утас болон компьютер дээр суулгасан эможи буюу сэтгэл хөдлөл, хийж байгаа зүйл зэргийг зургаар илэрхийлдэг тэмдэгтүүдийг хэр их хэрэглэдгээр нь сексийн харицааг тодорхойлох судалгаа юм байна. Судалгаанд 5675 хүн оролцсон бөгөөд үр дүн нь үнэхээр сонин гарчээ. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь хостой, тогтмол бэлгийн харилцаанд …

  • 11 March

    25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?

    25 нас нь хүний амьдралын маш чухал үе. Энэ насанд ихэнх хүмүүс сургууль соёлоо дүүргэн, ажилд орж, их амьдралд хөл тавьчихсан байдаг. Улмаар олон зүйлийг үзэж харж, давж туулаад амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болоод бүрэлдчихсэн байдаг.Ийм ч болохоор 25 настай эмэгтэй хүн гэдэг болзоо, хайр дурлал, гомдол доромжлолтой таарч, эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж …

  • 11 March

    Сэргээгч болон нойрсуулагч хүнсүүд

    Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч  хүнсүүдийг танилцуулж байна. Сэргээгч Халуун амтлагчтай хоол Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. Гэхдээ …