Monthly Archives: May 2015

May, 2015

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө

    УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар “International New York Times” сонины сэтгүүлч Л.Даниель болон П.Лаура нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. “International New York Times” сонин нь дэлхийн 160 гаруй орны уншигчдад хүрдэг бөгөөд Европ, Ази, Ойрхи Дорнодын уншигчид ихэвчлэн захиалдаг байна. Энэхүү сонины …

  • 25 May

    Л.Гүндалайн үүсгэн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг бүртгэхээс татгалзав

    “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт …

  • 25 May

    Шизофрениэр өвчилсөн Нобелийн шагналт эр авто ослоор нас нөгчлөө

    АНУ-ын математикч, Нобелийн шагналт Жон Форбс Нэш эхнэр Алисиягийн хамт авто ослоор амиа алджээ. Тэдний сууж явсан такси Нью Жерсид авто осолд орсон байна. Жон Форбс Нэш энэ жил 86 настай, эхнэр нь 82 настай байсан аж. Тэрээр 1994 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол 2015 онд шугаман бус дифференциал тэгшитгэлийн онол боловсруулсныхаа төлөө Абелийн шагнал хүртэж байсан …

  • 25 May

    Роналду 120 саяар борлогдох уу

    ПСЖ” багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи “Реал”-ын довтлогч Криштиану Роналдуг авах талаар бодолд автжээ. Катарын бизнесмэн эр португал тоглогчийн төлөө 125 сая евро санал болгох боломжтой байгаа аж. Харин Роналду “Реал”-даа үлдэхийг хүсэж байгаа бөгөөд клубынхээ ерөнхийлөгч Флорентино Перест ирэх улиралд багийг өөрийнх нь хүсэлтээр бүрэлдүүлэх шаардлага тавьж байгаа сурагтай. Эх сурвалж http://www.info.mn

  • 25 May

    Алга болсон охид 11 жилийн дараа олджээ

    1. Michelle Knight 2002 оны 8 сарын 21 өдөр алга болжээ. Тэр алга болох үедээ 21 настай байсан бөгөөд хүүтэйгээ уулзахаар явахдаа төөрчихсөн байв. Харин түүнийг зам асууж явахад нэгэн танил хүн туслахаар ирсэн бөгөөд тэр нь түүний сайн найзын аав нь байжээ. Тэрээр өөрийн бичсэн номондоо “ Би танихгүй хүний машинд хэзээ ч итгэж суухгүй байсан. Харин сайн найзын …

  • 25 May

    О.Гүндэгмаа дэлхийн чансаад дээгүүрт бичигдэв

    “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа  25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүллээ. Мөн “Рио 2016″ олимпийн эрхээ өвөртөлсөн, ОУХМ Г.Нандинзаяа чансааны 14-р байрт бичигдсэн байна. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп,дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог юм. Эх сурвалж: Шуурхай.мн

  • 25 May

    Бүлэг этгээд согоо агнаж яваад баригджээ

    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Их ав” дэлгүүрийн гадна автомашинд согоо ачсан байна гэх мэдээлэл цагдаагийн  байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эрэгтэй О бусадтай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хоёр согоо агнан, тээвэрлэж явсан байна. АНУ-д үйлдвэрлэсэн sawage бууг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I …

  • 25 May

    Хэдэн сарын турш гэдсэндээ тархиа “хадгалсан” бүсгүй

    Джеми Хилтон (Jamie Hilton) — АНУ-ын Айдахо мужийн Гоо бүсгүй болж байсан энэ бүсгүй нэгэн хачирхалтай мэс засал хийлгэжээ. 2014 оны 06 дугаар сард бүсгүй 3 метрийн өндрөөс толгойгоороо унасан байна. Үүнээс болоод түүний гавлын ясны хэсгийг авахаас аргагүй болжээ. Ослоос болж Джемигийн тархи маш их хавдаж томорсоноос тархинд хангалттай зай байхгүй болсон байв. Тархи нь буцаж хэвэндээ ортол зай гаргаж өгөх шаардлагатай болсон …

  • 25 May

    БНХАУ Тайванийн сөрөг хүчинд сануулга өглөө

    ТАЙПЕЙ. /NHK/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жызюнь Тайванийн арлыг тусгаар тогтнуулах тал баримтлагч улс төрийн хүчнийхэнд анхааруулга өгсөн байна. Тэрбээр бямба гарагт Тайванийн хяналтад байдаг Зиньмэнь аралд зочилж, Тайванийн эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Сыа Лияаньтай уулзжээ. Сайд нарын түвшний зэрэглэлтэй түшмэд хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Айлчлалаа дүгнэн хийсэн мэдэгдэлдээ Жан Жызюнь, …

  • 25 May

    Нийслэлийн Прокурорын газраас сургалт хийжээ

    Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарт зориулан 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Ганбаатар, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын …

  • 25 May

    “Өгийн цом” яруу найргийн наадам болно

    Эх болсон байгальтайгаа зүй бусаар харьцсан болон дэлхийн дулаарал, цөлжилтийн уршгаар жил ирэх тусам олон гол мөрний урсац, нуур цөөрмийн усны түвшин нь багассаар байгаа билээ. Монголын үзэсгэлэнт нууруудын нэг Өгий нуур ч нэгэн адил усны түвшин нь дундарснаар, нарны шууд тусгал ёроолд нь хүрч зэрлэг өвс, ургамал ихээр урган бохирдож байгаа учир нуураа хамгаалах, түүний усны түвшинг нэмэгдүүлж цэнгэгшилтийг …

  • 25 May

    Тэйлор Свифтын шинэ клип дээд амжилт тогтоов (видео)

    Тэйлор Свифтын хамгийн сүүлд гаргасан “Bad blood” дуу нь Youtube сайтад ердөө 24 цагийн дотор 20 сая хандалтыг авсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчид болоод клипыг бүтэхэд тус болсон бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.  Ингээд түүний Bad blood дууны video-г хүргэж байна. www.urlag.mn  

  • 25 May

    “Хүүхдийн эрхийг дээдлэе” парадад 1000 орчим дугуйчин оролцлоо  

      Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос өнгөрөгч ням гарагт “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм.  “Хүүхдийн эрхийг дээдлэе” …

  • 25 May

    Эмся-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.25/

    2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7897 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 25 May

    Аймаг, дүүрэг дамжсан хулгайн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

    2009 оны есдүгээр сарын 13-наас 2014 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд Д.Ганбагана нь 22 удаагийн үйлдлээр, Н.Алтанбаатар нь 7 удаагийн үйлдээр, Г.Төгөлдөр нь 4 удаагийн үйлдлээр,  Б.Сүхбаатар, Э.Сүхбаатар А.Энхсайхан нар тус бүр 2 удаагийн үйлдлээр, Э.Эрхэмжаргал, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Б.Цогтбаатар нар тус бүр 1 удаагийн үйлдлээр Дорнод аймаг, Дархан-Уул аймаг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ганцаараа болон бусадтай …