Monthly Archives: May 2015

May, 2015

  • 28 May

    АСЕМ-д зориулан барьж буй хотхоны бохир усыг Туул голд асгаж байна

    Өнөөдөр төрийн ордонд “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг эхэлсэн. Олон жил “аврал эрсэн Туул гол” гэж ярьсаар өдийг хүрч байна. Өнөөдөр ч гэсэн танхимд суугаад хэлэлцэж л байна. Гэвч танхимын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Туул голын бохирдлын асуудал улам бүр ундарч байна. Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Цэвэрлэх байгууламж өдгөө аваарын байдалтай …

  • 28 May

    Д.Отгонбаатар: “40 гарсан ах нар залуусын хэлээр ярих уу”

    НАМЗХ-г шинэчлэх түр хорооноос өчигдөр мэдээлэл хийж холбооны удирдлагуудаа эсэргүүцэн түр хороо байгуулж, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар НАМЗХ-г шинэчлэх түр хорооны зохицуулагч, Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч Д.Отгонбаатараас тодрууллаа. -НАМЗХ-нд чухам ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Та бүхэн ямар үндэслэлээр нийслэлийн МАН-ын даргад шаардлага хүргүүлж байгаа юм? -НАМЗХ-ны үндсэн дүрмийн 1.2.5-д заасан …

  • 28 May

    Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчдын чуулга уулзалт боллоо

    Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр дүүргийнхээ Төрийн албан хаагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус дүүргийн төсвийн байгууллагуудын 4000 орчим ажилтан, албан хаагч оролцжээ   Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид урьд өмнө нь ингэж чуулан хуралдаж байгаагүй юм. Төрийн албан хаагч бол нийгэмд үлгэр жишээ болсон, сахилга баттай, чадвартай …

  • 28 May

    Азийн Залуучуудын Ассамблейн Бэсрэг наадам болж өндөрлөлөө

    Азийн залуучуудын  XIII ерөнхий Ассамблейн Нэг Ази нэрийн доор зохион байгуулагдсан бөгөөд хурэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчиддөө зориулан Бэсрэг наадмыг зохион байгууллаа. Бэсрэг наадам нь Цонжин болдог цогцолборт болсон бөгөөд Монгол Ардын уртын дуу  Хэрлэнгийн барьяагаар эхэлж, Морин хуурын татлага, Баяд бүжиг бүжгээр үргэлжилж  наадамчин олны уухайн дуун дунд дунд ёслол төгөлдөр өрнөсөн юм.  Үүний дараагаар хүчит бөхийн барилдаан, хурдан …

  • 28 May

    “Нийслэлийн шилдэг сурагч -999” төсөл хэрэгжиж эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгэмд танигдаад байгаа билээ. Тэгвэл эдгээр төслийн үргэлжлэл болгон Ерөнхий боловсролын шилдэг сурагчдыг Полиси төвийн Залуучуудын Хөгжлийн Сургуульд эрчимжүүлсэн сургалтын тусгай хөтөлбөрөөр сургах “Нийслэлийн шилдэг сурагч-999” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөлд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 118 сургуулийн урлаг, …

  • 28 May

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар маргалджээ

      Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байгуулсан “Оюу толгой”-н далд уурхайн гэрээтэй холбоотой мэдээллийг “МАХН-МҮАН Шударга ёс” эвслийнхэн сонслоо. Гэвч уг хурал УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын мэтгэлцээн болж хувирсан байна. Тус хурал дээр О.Баасанхүү гишүүн уг гэрээг хурцаар шүүмжлэхэд хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Баасанхүү гишүүн та, танай намын сайдын даалгаврыг хэрэгжүүлж ЭМСЯ-ны Төрийн …

  • 28 May

    “Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ

    Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ. Уг кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ. Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн …

  • 28 May

    Улаанбаатарын бохирыг гурав хоног туул руу цутгана

    Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа. Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар ирсэн. Харамсалтай нь хамгийн чухал энэ асуудалд хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөдөггүйгээс Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийхэд хүрлээ. …

  • 28 May

    Улаанбаатур аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс  дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах …

  • 28 May

    Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6  дугаар сарын 02,        08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, …

  • 28 May

    Томуу, томуу төст өвчин буурчээ

    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 121 мянга 478 хүн хамарчээ. Үүнээс 3303 хүн буюу 2.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 85.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжид 1375 дуудлага ирсний 544 тохиолдол буюу 39.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

  • 28 May

    Бааварт 1.6 жилийн хорих ял оноожээ

    Байсхийгээд хэрэг төвөгт холбогдож байдаг “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар  дахин 1,6 жил хоригдохоор боллоо. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон, өөрийгөө шатааж байсан зэргээр байнга шахуу хэрэг төвөгт өртөж явдаг тэрбээр энэ удаад ч мөн хар тамхины хэрэгт холбогдсон юм. Учрыг тодруулбал өнгөрсөн оны 12 сард Говь-Алтай аймагт хэсэг нөхдийн хамт мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баригдаж, цагдаагийн ажилтны биенд халдсан …

  • 28 May

    Нэг сая зөгийгөөр биеэ хучуулж дээд амжилт тогтоожээ

    Зөгийнд хазуулахаас айдаг хүмүүс олон бий. Тэгвэл Хятадын Шаньдун мужийн Тайань хотод амьдардаг зөгий үржүүлэгч Гао Бинггуо биеэ нэг сая зөгийгөөр хучуулж Геннесийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна. 55 настай зөгий үржүүлэгчийн биенд шавааралдан суусан нэг сая зөгий 109.05 кг байсан гэнэ. Дээд амжилт тогтоосны дараа түүний биеэс 2700 орчим зөгийний хошуу гарган авчээ. Гао Бинггуо өнгөрсөн жилийн тавдугаар сарын …

  • 28 May

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  яамны хэлтэс, албадын …