Monthly Archives: May 2015

May, 2015

  • 27 May

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан …

  • 27 May

    Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 – ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа 05 сарын 25-нд дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • 27 May

    Жүжигчин Жонни Деппэд 10 жилийн ял заналхийлж байна

    Холливудын нэрт жүжигчин Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” шинэ цувралын зураг авалтад оролцохоор саяхан Австралид очихдоо Бу, Пистоль хэмээх хайртай том нохдоо аваачсанаар бөөн хэл аманд орсон билээ. Австралид ирсэн анхны өдрөөсөө л жүжигчин эр зөрчилтэй тулгарсан байна. Түүний ноход нь өвчингүйг батлах ямар ч бичиг баримт байхгүй байсан бөгөөд хэрэв нохдоо нэн даруй тус орноос гаргахгүй бол унтуулах арга …

  • 27 May

    Жирэмсний тест залуугийн амийг аварчээ

    Нэгэн наргианч залуу дүрсгүйтэж жирэмсний тест хийж үзсэн байна. Яагаад ингэсэн юм бол? Зөн совин нь шивнэсэн юм болов уу? Залуугийн хариу эерэг гарсан тухай бас нэг алиа найз нь сүлжээнд тавьжээ. Хэрэглэгчдийн бичсэн хөгжилтэй хариунууд төгсгөлгүй урсав. Бараг 1000 гаруй хүн сэтгэгдэл бичсэн гээд бод доо! Гэтэл нэг хүний бичсэн зүйлээс болж хэрэг бишдэв:  «Хэрэв таны хариу үнэхээр эерэг …

  • 27 May

    Шахааны хүн

    Өглөө ажилдаа иртэл хүн бүгд гүйлдэж ирж мэндлээд л, мэхэлзээд л, гайхамшигтай. Намайг хараад яравгар Ядам хүртэл малийтал мишээж, бас гэдгэр Гэндэн өмнө ирчихсэн бөхөлзөж байна. Ямар гоё вэ гэж дуу алдмаар. Захирлын албан тушаалтай болчихоор бүх зовлон гачлан ард хоцорч, санаа зовох юмгүй сайхан амьдрал эхэллээ л гэж би бодож билээ. Гэвч эндүүрэл байж. Нарийн бичиг охиноос бүх лай …

  • 27 May

    Тархинд хортой 10 муу зуршил

    Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн тархинд хортой 10 зуршил:: 1. Өглөөний цай уухгүй байх – Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг!! 2. Хэт идэх …

  • 27 May

    Голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олоогүй

    Баян-Өлгий аймгийн Бугат сумын гуравдугаар багийн нутаг “Их булан” гэдэг газарт 15 настай хоёр хүүхэд Ховд голын усанд осолдсон байна. Тавдугаар сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл хүүхдүүдийн цогцсыг хайж байгаа ч хараахан олоогүй байгаа  юм. Одоогоор тус аймгийн болоод сумын онцгой байдлын газрын нийт 30 албан хаагч ажиллаж байгаа гэнэ. Аймгийн Онцгой байдлын албаны байцаагчтай холбогдоход “Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх …

  • 27 May

    “Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно

    Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ.  Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг аяны …

  • 27 May

    “Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ

    ШШГЕГ-ын харъяа Баривчлах төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад эмнэлгийн байгууллагын тодорхойлолттой, түүний дотор сүрьеэ өвчтэй гэх хүмүүс ирэх болсонтой холбогдуулан  Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн ажилчдад 2015 оны 05 сарын 18-ны өдөр “Эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа тодорхойлолт, бичиг баримтын үнэн зөв байдал, хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр …

  • 27 May

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.05.27/

    2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд:   Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж …

  • 27 May

    Т.Гантулга: “Монголын нийт хүн ам бараг тэр чигтээ залуу гэсэн индекст хамаарах болчихоод байна”

    Сонгууль дөхөхийн хэрээр улс төрийн нөлөө бүхий хүчнүүдийн залуучууд хөл хөдөлгөөнд орж эхэлдэг. Энэ жилийн хувьд АН-ын XXV Их хурлаас энэ түүчээ эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, АН-ын залуучууд хурлын үеэр “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” хэмээн уриа лоозон барьж гарч ирэн түйвээсэн бол өнгөрсөн долоо хоногт  Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос Уул уурхайн яамны гадна жагсаал …

  • 27 May

    “Хувдай ишигний паян” сургамжит симфони үлгэрт урьж байна

    “Хувдай ишигний паян” симфони үлгэр нь дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан 40-н жилийн тэртээ Ардын жүжигчин, Төрийн шагналт зохиолч Ц.Намсрайжав симфони үлгэрийг зохион, хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Ч.Нянгар хүүрнэлийг нь бичин 1983 онд ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан удирдаач Хохлов анх удирдан тоглуулсан байдаг. Тэгвэл 2013 онд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд зөв …

  • 27 May

    Мексик, Техаст хүчтэй хар шуурга дэгджээ

    Мексикийн хилийн бүст орших Сиудад Акуна хотод хар шуурга дэгдсэний улмаас 13 хүн амиа алджээ. Дел Риогоос Техас хүртэл үргэлжлэх Коахуйла мужид байрлах тус хотод хүчтэй хар шуурганаас болж олон зуун айл өрх гэр оронгүй болсон байна. Харин АНУ-ын мужид үер усны аюул нүүрлэж, одоогийн байдлаар гурван хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Мексикийн гамшиг …

  • 27 May

    Эмгэнэл

    СОСОРБАРАМЫН ТЭМҮҮЛЭН /1977-2015/ МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чанарын холбооны гүйцэтгэх захирал Сосорбарамын Тэмүүлэн нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй гарз, хохирол тохиолоо. С.Тэмүүлэн нь 1977 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Сосорбарамын Ууган хүү болон мэндэлж, …

  • 27 May

    Террористуудыг дэмжсэн Австраличуудыг иргэншлээс хасна

    Австралийн засгийн газраас гаргаж буй шинэ тогтоолын дагуу хилийн чанадад террорист бүлэглэлүүдэд ажиллаж байгаа тус улсын 50 орчим хүнийг иргэншлээс хасахаар болж байна. Австрали улс нь өөрийн орны иргэншил бүхий Ирак, Сирид дайтаж буй хүмүүсийн давхар иргэншлийг зогсоох энэхүү шинэ хуулийн төслийг тун удахгүй танилцуулах аж. Түүнчлэн дээрх шийдвэр нь Австрали улсад ажиллаж, амьдарч буй террорист бүлэглэлүүдийг дэмждэг иргэдэд хамаарах …