Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо

p19m9uth7l1oa3uc81r6m1bug1snl8Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн анхдугаар хурал өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 27-нд боллоо.

Зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, гишүүдээр нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг оролцуулсан 31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Тус ажлын хэсэг нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг батлуулан, биелэлтийг хангаж, онолын мэдээллийг олон нийтэд түгээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.

p19m9uth7l1mgh1oki1i9717c4h3t9Тус хурлаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Монгол Улс болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн ерөнхий төлөв байдлын талаар танилцууллаа. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1994-2000 онд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийг бүртгэх өндөр мэдрэмжтэй орчин үеийн тоон бичлэгтэй 15 суурин станцыг байгуулснаар хотын эргэн тойрны 100 км радиуст газар хөдлөлтийн горим, ерөнхий төлөв байдлыг нарийвчлан судалж эхэлжээ.

Нийт  бүртгэгдсэн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харахад тус бүс нутагт жилд дунджаар 80-100 орчим, үүний дотор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 10-20 орчим сул газар хөдлөлт бүртгэгджээ. 2005 оноос эхлэн Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн тоо огцом өсч, сүүлийн 10 жилийн хугацаанд /2005-2015/ нийт 7427  удаа газар хөдөлжээ. Ялангуяа 2012 оноос эхлэн идэвхжилт улам ихэсч,  2005 оныхтой харьцуулахад 2-5 дахин өссөн үзүүлэлттэй буюу газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхижилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг хэллээ.

p19m9uth7l1hob1ofu32k10i51mo9aМөн Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд хийсэн судалгааны үр дүнд 6 идэвхтэй хагарлыг илрүүлэн тогтоосон байна. Хэдийгээр шинжлэх ухаан хөгжиж байгаа ч газар хөдлөлтийг өнөө маргааш болно гэж хэлэх түвшинд хүрээгүй байгаа гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …