Monthly Archives: May 2015

May, 2015

  • 27 May

    Нийслэлийн Засаг дарга Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Авлигын эсрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж хэрэгжүүлсэн утаагүй зуух төслийн талаар танилцуулж, санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Юуны өмнө хүрэлцэн ирж, уулзаж байгаад баяртай …

  • 27 May

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар мэдээлэл хийв

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ,  2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг …

  • 27 May

    Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцож байна. Тэрээр тахилгын үеэр хэлсэн үгэндээ: “Хаадын хаан Их эзэн Чингис минь ээ, Хайрхадын хаан Бурхан Халдун уул минь ээ, Дэлгэрэх зуны эхэн сарын, дүүрэн бэлгэт шинийн 9-ний өлзий ерөөл наран саран бүрдмэл энэ өдөр Хаан эзэн Таныхаа суу алдарыг дуурсгаж, хараа ихт хар сүлдийг тань …

  • 27 May

    Хөдөлж ч чадахгүй байсан эмэгтэй өөрийхөө зүрх рүү хутгалж, амиа хорлосон гэв үү

    Өвчиндөө шаналаад олигтойхон ч хөдөлж чадахгүй байсан бүсгүйг нас бие гүйцсэн эрэгтэй хүнийг хүлээд, өөрийгөө зүрхэн тус газраа хутгалж, амиа хорлосон гэх шийдвэрийг гурван ч шатны шүүх гаргасан гэнэ. Энэхүү хэргийн талаар талийгаач бүсгүйн ах, ээж, өмгөөлөгч нар нь мэдээлэл хийлээ. Хэрэг ингэж эхэлжээ О.Бат-Өлзий, талийгаач бүсгүй н.Отгонцэцэг нар 2012 оны тавдугаар сарын 01-нд Булган аймгийн төв рүү мотоциклтой явж …

  • 27 May

    6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд

    Нэгэн удаа Эрнест Хемингуэй тэргүүтэй хэсэг зохиолчид хүний сэтгэлийг хөндөж чадах хамгийн богино өгүүллэг бичихээр бооцоо тавьжээ. Ингээд Хемингуэй ялсан байна. Түүний өгүүллэг: «Хүүхдийн гутал зарна. Огт өмсөөгүй. Эрнест Хемингуэй ( 1899 – 1961 ) Тэр цагаас хойш олон хүн уншигчдын сэтгэл зүрхийг хөндөж, уярааж чадах, 6-7 үгнээс бүтсэн өгүүллэг бичихээр оролдох болжээ. Тэдний заримаас сонирхуулъя. «Та дугаар андуурчээ» гэх …

  • 27 May

    Нүүр буддаг төхөөрөмжийг зохион бүтээжээ /Видео/

    Шведийн гоо сайхны бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Foreo компани нүүр буддаг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар та 30 хан секундын дотор хүссэн make up аа хийж болох гэнэ. www.Urlag.mn

  • 27 May

    Нийслэлийн 2015 оны “шилдэг хороо” – г шалгаруулна

    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг  үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын хороодын Засаг дарга нарт …

  • 27 May

    НББСШУБХ-ны хурал хойшлов

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн. Тус байнгын хорооны дарга С.Батцогт Ховд аймагт ажлын томилолттой байгаа тул өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей даргалав. Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай …

  • 27 May

    “Эх орны хүнс-эрүүл хүнс” өдөрлөгийн нээлт боллоо

    ХХААЯ-наас Үндэсний үйлдвэрлэгч-баялаг бүтээгчдийг дэмжин Хүнсний аюулгүй байдлын нэг сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Эх орны хүнс-эрүүл хүнс” үзэсгэлэн-худалдаа, өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү өдөрлөгөөр Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон 30 гаруй аж ахуйн нэгж  эхний өдөр “Сүүтэй Монгол”, 2 дахь өдөр “Эрүүл, шимтэй махаар-эрүүл хоол, хүнс”,   3 дахь өдөр “Ургацын талбай-эрүүл ургац”, “Эко ус, …

  • 27 May

    Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ

    2015 оны 05-р сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1429 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 32 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 6, …

  • 27 May

    Авлигын чиглэлээрх гадаад мэдээний тойм

    Хүү нь авлигын хэрэгт холбогдсон Нью-Йорк мужийн сенатор албан тушаалаа өгөв  АНУ. Хүү нь авлигын хэрэгт холбогдсоноос долоо хоногийн дараа Нью-Йорк мужийн Сенатын Олонхийн бүлгийн тэргүүн Деан Скэлос албан тушаалаа өгөөд байна. Холбооны хууль хяналтын байгууллагууд 67 настай сенатор Скэлос болон түүний хүү 32 настай Адам нарыг бусдаас хээл хахууль авахаар шахсан, сүрдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Прокуроруудын мэдэгдэж байгаагаар сенатор …

  • 27 May

    Монгол Улс Станбулын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээ газар дээр нь үнэлүүлнэ

    Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд манай улсад хүрэлцэн ирж ажиллана. Энэ хугацаанд шинжээчдийн баг нь төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, бие даасан шинжээчид, олон улсын байгууллага, …

  • 27 May

    ОХУ, НАТО-ын цэргийн сургуулилт давхцав

    ОХУ-ын Батлан хамгаалахын яам 12 мянган алба хаагч, 250 агаарын хөлгийг оролцуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эхлүүллээ. Энэхүү сургуулилт нь дөрөв хоног үргэлжлэх бөгөөд агаарын хүчний бэлэн байдлыг шалгах “гэнэтийн шалгалт” болж байгаагаараа онцлогтой гэж албаныхан тэмдэглээд байна. Умард Атлантын цэргийн эвсэл болон түүний холбоотнууд ч гэсэн энэ өдрүүдэд цэргийн сургуулилтаа эхлүүлээд байгаа юм. Интерфакс агентлагийн мэдээлсэнээр агаарын дайралтаас хамгаалах …

  • 27 May

    Майячуудын мөхлийн нууц

    Майячуудын соёл иргэншил хэдэн зуун жилийн турш хөгжин цэцэглэж байсан. Том хотууд босч, зам гүүр баригдан,  усжуулалтын суваг тавигдаж, хүн ам ч олноор нэмэгдэж байв. Хотын хүн амын нягтаршил: 1 кв/миль талбайд 2 мянган хүн оногдож байсан нь орчин үеийн хэмжээнд дөхөж очих үзүүлэлт юм. Гэтэл МЭ 9-р зуунд цэцэглэн хөгжиж байсан гүрэн гэнэт сүйрэн үгүй болох нь тэр. Барилгачид …

  • 27 May

    Төрийн жолоог согтуу барьвал…

    “Сар бүрийн 1-нд архи хайгаад олдохгүй бол Төрийн ордныг зориорой” гэх явган яриа гардаг боллоо. Эрхэм түшээд чуулганы танхим, байнгын хорооны хурал дээр согтуу сууж, хэл ам нь ээдрэн хэрэлдэхийг үзсэн хүмүүсийн л гаргасан яриа байлгүй дээ. Эсвэл аль нэг сарын 1-ний өдөр Төрийн ордонд орж, архи уусан нөхрийн гаргасан яриа ч байж магадгүй. Ямар ч байсан Төрийн ордноос ямар ч үед архи олддог …