Monthly Archives: May 2015

May, 2015

  • 18 May

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Харин нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ …

  • 18 May

    Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн болно

    Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар  2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд Нийслэлийн ЗДТГ –аас “Ажилгүйдлийг бууруулъя, Аюулгүй орчин бүрдүүлье, Эрүүл мэндийг дэмжье” гэсэн уриатай ажиллаж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь нэгдсэн төлөвлөгөөний дагуу шат дараатай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн  онцлох  нэг ажил нь  “Нийслэлийн …

  • 18 May

    Шүүх байгуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.18/ өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн …

  • 18 May

    25 минутын дотор 3 банк дээрэмджээ

    Америкийн Флорида мужийн Брандон хотод 50 настай Синди Карабео гэдэг эмэгтэй 25 минутын дотор гурван ч банк дээрэмдсэн тул саатуулагдав. Энэ эмэгтэй 2015 оны тавдугаар сарын 11-ний өглөөний 03 цаг 20 минутаас гурван цаг 45 минутын хооронд энэ үйлдлээ хийжээ. Тэрбээр ойролцоо байрладаг гурван ч банкны салбарыг дээрэмдсэн аж. Банк болгонд ороод уг эмэгтэй өөрт нь мөнгө хэрэгтэй байгаа, цүнхэнд нь …

  • 18 May

    “Засгийн газрын цом-2015 ” тэмцээний шатар, ширээний теннисний аваргууд тодорлоо

    Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом 2015 ” тэмцээн болж байна. Шилжин явах цомын төлөөх тэмцээнд энэ жил 15 яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатарын тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багийн нийт 100 гаруй тамирчид оролцлоо. …

  • 18 May

    Азийн модель агентлаг гран при цомын эзэн боллоо

        Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос Азийн модель агентлагийн санаачлагаар зохион байгуулж ирсэн байна. Энэ жил уламжлал болон энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Азийн модель, Монгол модель,  Шилмэл загвар, Андра модель агентлаг зэрэг загварын агентлагуудын баг тамирчид оролцлоо. Загварын агентлагууд бооцоо тавьж өрсөлдсөн ба тэмцээнээс цугласан мөнгийг буяны үйлсэд зарцуулах ажээ. …

  • 18 May

    Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

    Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга аа, Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Агуу үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ би чин сэтгэлээсээ баяртай байна. Монгол Улсын Их Хуралд үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг юм. Монголын ардчиллын …

  • 18 May

    Дурлалд яарч байгаа бүсгүй танд хүргэх зөвөлгөө

    Цаг нь болохоор амьдрал бидэнд бүхнийг заагаад өгчихдөг. Гэвч цаг хугацааны эрхээр сурсныхаа дараа, “Үүний талаар арай эрт мэддэг байсансан бол?” хэмээн санаа алдах үе байдаг.     Амьдралын их далайн гол дунд нь яваа хүүхнүүдийн зүгээс, дөнгөж л завиа бэлдээд, усанд орохоор зэхэж буй залуу бүсгүйчүүдэд өгч байгаа дурлалын талаар 18 зөвлөгөөг хүлээн авна уу. 1. Ямарвааг өөртөө хэтэрхий …

  • 18 May

    Нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна

    Virtue foundation олон улсын нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2015 оны 05 дугаар сарын 09-23 ны өдрүүдэд ажиллаж байна. Тус үйл ажиллагааны нээлтийг 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн БОЭТ- д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч М. Амарсанаа ЗДТГ- ийн НХХ ахлах мэргэжилтэн С. …

  • 18 May

    Х.Тэмүүжиний харамсал хэнд хамаатай вэ?

    УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгох тухай, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Тахарын ерөнхий газрыг татан буулгахад чиглэсэн энэхүү өөрчлөлт нэлээд улстөржилт дагуулан шийдэгдэхээр байна. Уг нь 2013 онд Тахарын албаны тухай хуулийг баталж байх үед …

  • 18 May

    Амралтын өдрүүдэд нийслэлд дээрмийн гурван хэрэг гарчээ

    2015 оны 05-р сарын 17-с 18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмтхэрэг, зөрчлийн 1238 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 8, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 2, зам …

  • 18 May

    Хүүхдийн баяраар “Жаргалтай жаалууд” өдөрлөг болно

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 01-нд Хүүхдийн баярт зориулсан “ЖАРГАЛТАЙ ЖААЛУУД” өдөрлөг Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд болох гэж байна. Өдөрлөг олон сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжлэх ба хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна. – Үзэсгэлэн худалдаа – Хүүхдийн баярын бэлэг, бүх төрлийн бараа үйлчилгээ нэг дороос – Түргэн хоол – Хүүхдийн баярын амттан, түргэн хоол /ширээ, сандал/ …

  • 18 May

    Гэмт бүлэглэл болон мотоциклчдын буудалцааны улмаас 9 хүн нас баржээ

    Өнөөдөр АНУ-ын Техасын мужийн, Waco хотын нэгэн зоогийн газар дугуйчдын бүлэг өрсөлдөгч бүлэг хоорондоо буудалцаж, есөн хүн амь үрэгдлээ гэж цагдаа нар мэдээлсэн байна. Мөн сумны шарх авсан 18 хүн Техас хотын цагдаагийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд тус хэрэгтэй холбоотой аж. Цагдаа нарын мэдээлсэнээр хэрэгтнүүд АНУ-ын зах зээлийн төв “Ихэр оргилууд” хэмээх барилгын машины зогсоолд бие биерүүгээ …