Monthly Archives: May 2015

May, 2015

  • 29 May

    Эрх зүйн шинэтгэл иргэнд хэрхэн мэдрэгдэх вэ

    УИХ-аар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Шинэ хуулийг УИХ-ын гишүүд “Маш чухал” хэмээн тодотгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль хяналтын байгууллага гэмт хэргийг хэрхэн илрүүлэх, үйл ажиллагаа, процессын хууль юм. Процессын явцад хүний эрх зөрчигдөх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бүр цаашилбал эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх байдлаар хэргийг шийдэж, хэрэг хүлээлгэсэн гэх зэрэг годмол иргэдээс олон ирдэг билээ. …

  • 29 May

    Ч.Хашчулуун: 2009 оны хямралаас хойш эдийн засаг хамгийн доод цэгтээ хүрчихлээ

    МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа. -Эдийн засгийн байдалд 1-5 оноогоор дүгнэлт өгөөч гэвэл та хэдэн оноо өгөх вэ? -Эдийн засгийн одоогийн байдлыг муу гэж дүгнэхээс аргагүй. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй, эдийн засгийн өсөлт энэ онд 2014 оныхоос хоёр дахин удаашрах төлөвтэй байна. Энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлт 4.4 орчим хувь гарсан. Энэ нь …

  • 29 May

    Хилээр чемоданд хийсэн цогцос гаргахыг завджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал, жонш нүүрс ачихаар явж байгаа гэсэн том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан аж. Гаалийнхан уг үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгч, хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэхүү мэдээллийг …

  • 29 May

    Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд …

  • 29 May

    Мал төллөлт 83.3 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 83.3 хувь буюу 17.8 сая эх мал төллөж, 17.5 сая төл буюу 44.5 мянган ботго, 404.4 мянган унага, 776.5 мянган тугал, 8.7 сая хурга, 7.5 сая ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдэж, төл бойжилт 98.0 хувьтай байна.

  • 29 May

    Тамхийг зөвшөөрөлгүйгээр, ширхэглэн зарах нь түгээмэл байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийлээ. Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явууулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн …

  • 29 May

    ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн даргаар дэд сайд Б.Батзориг сонгогдлоо

    Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж,  зөвлөлийн даргаа сонголоо. Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолоор Биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын 6, төрийн бус байгууллагын 7 төлөөллөөс бүрддэг юм байна. Шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш зөвлөл анх удаа хуралдаж байгаа бөгөөд хуралд оролцогсдын 100 хувийн саналаар ХХАА-н дэд сайд Б.Батзоригийг зөвлөлийн …

  • 29 May

    Мазаалайг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурлаа

    БОНХАЖЯ болон  Мобиком Корпораци дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг  БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ц.Цэнгэл болон Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэй нар үйлдсэн юм. Энэхүү санамж бичиг нь ирэх зургадугаар сарын 1-нээс 2017 оны арванхрёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм. Арга …

  • 29 May

    Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

    ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР БИЛГИЙН ТООЛЛЫН 11, ТЭРГҮҮН ДАГУУЛ ОДТОЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР (Аргын тооллын 5 сарын 29, Сугар гараг) Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эрхтэн хурц болно Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв …

  • 29 May

    Улаанбаатарт 18-20 градус дулаан байна

    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон …

  • 28 May

    Нийтийн тээврийн ажилчдын ажил хаялтаас сурвалжилсан мэдээлэл

    Сүүлийн хэдэн өдөр нийтийн тээврийн 3 компани ажил хаялт хийж нийгэмд багагүй бухимдал үүсгэж байна. Энэ талаар зарим зүйлийг ажил хаялт хийж байгаа хүмүүсээс тодруулга авлаа. Салбарын ҮЭ–ийн дарга Рагчаа: -Автобус баазуудын ажил хаялтын үндэслэл явцын талаар мэдээлэл өгнө үү.   – Ажил хаялт 4 дэх өдрөө үргэлжилж байна. Байгууллагын захиргаанаас цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг хотын дарга Бат-Үүл, санхүүгийн орлогч …

  • 28 May

    Прокурорууд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

    БНХАУ-ын Үндэсний Засаг захиргааны академиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд прокурорын байгууллагын 20 прокурор 2015 оны 05 дугаар сарын 05-наас 26-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын үеэр БНХАУ-ын Гадаад Харилцааны яамны Азийн хэлтсийн мэргэжилтэн Гү И Мин “Хятад монголын найрсаг харилцаа”, Үндэсний засаг захиргааны академийн хууль зүйн судалгааны хэлтсийн профессор Рэн Жин “БНХАУ-ын Үндсэн хуулийн тогтолцоо ба Засгийн газрын …

  • 28 May

    УИХ-ын гишүүд Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

    УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Б.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авч уулзан, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, тулгамдаад байгаа асуудалын талаар мэдээлэл өгч, БОЭТ- ийн зарим тасгуудаа танилцууллаа. Гол асуудал нь өнөөдрийн ачааллыг 1973 онд 165 …

  • 28 May

    “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймагт зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран …