Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд Найрамдах Турк улсад ажиллалаа. Тэрээр өчигдөр Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай Истанбул хотноо уулзаж ярилцсан байна. Сайд Ц.Цолмон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа. Туркээс манай …
Monthly Archives: May 2015
May, 2015
-
7 May
Хөсөгтөн хамтлаг финалын шатны тоглолтоо өнөөдөр толилуулна
Asia’s Got Talent тэмцээнд Монгол улсыг төлөөлж Хөсөгтөн хамтлаг тун амжилттай оролцож байгаа билээ. Язгуур урлаг, хөөмий зэрэг үндэсний хөгжим, урлагийг олон нийтэд танилцуулж байгаа хамтлаг маань хагас финалын тоглолтоо тун амжилттай толилуулж сүүлийн шатанд шалгараад байгаа юм. Харин өнөөдөр шөнө тэд сүүлийн шатны шилдэгийн шилдэг тоглолтоо тайзнаа тавих гэж байна. Б.Нарангэрэл
-
7 May
Амгалан – Ботаник орчмын авто замыг түр хугацаагаар хаана
Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан – Ботаник орчмын авто замыг 5 дугаар сарын 08-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар боллоо. Иймээс иргэд Та бүхэн зам түр хааж байгаа хугацаанд Дүнжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
7 May
Ялалтын баярын хөтөлбөр гарлаа
Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ой дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Гэвч Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн, зүүн Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг геополитикийн маргаантай асуудлаас үүдэн ойн баярыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй нь тодорхой боллоо. Дээрх асуудлаас үүдэн Дэлхийн II дайнд холбоотон байсан АНУ, Их Британи уг баярт оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс …
-
7 May
Б-ийн амийг нь хөнөөж, машины тээшинд цогцосыг нуусан байжээ
Энэ сарын 05-ны өдөр сошиал сувгаар тээшинд нь хүүхдийн цогцос байсан машиныг цагдаа нар саатуулсан гэх мэдээлэл тархсан. 2015 оны тавдугаар сарын 05-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух …
-
7 May
Азийн аварга болсон Э.Бэхбаяртаа баяр хүргэе!
Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Азийн аварга боллоо. Тэрбээр Катарын Доха хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны 57 кг-ын жинд хүч үзсэн юм. Манай тамирчин дэлхийн оюутны аварга Японы Ф.Моришитаг 5-0, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рахул Аварег 8-5, Инчон-2014 Азийн наадмын аварга Ардчилсан Солонгосын Жон Хак Жинийг 3-2, дэлхийн оюутны Универсиад наадмын дэд аварга Кыргызстаны С.Надырбек-Улуг 4-1 оноогоор …
-
7 May
Дэлхийн II дайны тухай таны үзэх ёстой 10 кино
1. “Тогоруун цуваа” 1957 он 2. “Зам зуурын шүүх” 1971 он 3. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” 1975 он 4. “Ирээд үзэхтүн” 1985 он 5. “Хөхөө” 2002 он 6. “Аз жаргалтай он жилүүд” 1946 он 7. “Иво Жимагийн элсэн дунд” 1949 он 8. “Бохир бүлэг” 1967 он 9. “Цэрэг Райныг аварсан нь” 1998 он 10. “Иво Жимагаас ирсэн захидлууд”, …
-
7 May
“Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт ЭШХ боллоо
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгчийн газартай хамтран 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол Улсын …
-
7 May
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблей Монголд
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблей Монголд анх удаа “Нэг Ази 2015” : Тогтвортой хөгжлийн зорилтод Залуучуудын оролцоо сэдвийн дор 2015/05/18-2015/05/21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Азийн 26 улсын 600 гаруй төлөөлөгчид оролцох энэхүү чуулганаар олон асуудлуудыг бүс нутгын хэмжээнд ярилцан шийдвэрлэх юм.
-
7 May
“Хавдрын эсрэг үндэсний аян 2015” Орхон аймгаас эхэллээ
Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байна. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь нээлтийн арга хэмжээ 05 дугаар сарын 05-ны …
-
7 May
Ялалтын баярт зориулсан тоглолт болно
Монгол улсын Филармонийн гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаярын “ПОКЛОНИМСЯ” аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт маргааш буюу 5-р сарын 8-нд 19 цагаас СТӨ-нд болно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, дуучин М.Бямба-Эрдэнэ, хөгжимчин М.Хулан, СУИС-ийн найрал дуучид, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцоно. Тасалбарыг СТӨ, улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. 7011-8012, 7014-8012, 9992-5074, 99045517 дугаарын утаснаас лавлана …
-
7 May
Ялтнуудад хоригдох хугацаанд нь бичиг үсэг сургана
Ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй 5 ялтанг бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран ажиллах санал хүргүүлсний дүнд Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дээрх нэр бүхий ялтануудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заалгаж байх ба ялтанууд ял эдлэх явцдаа …
-
7 May
“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм. Уралдаанд 6-16 насны хүүхэд багачууд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл