Monthly Archives: May 2015

May, 2015

  • 7 May

    Тамирчдынхаа өмнөөс барилдсан 2 багш 7, 8 дугаар байр эзэллээ

    Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд Тэмцээний 1 дэх өдөр Катарын Доха хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээллүүд Монгол түмнээ нэг бухимдуулж, дараагаар нь баярын сайхан мэдээнүүд түгсээр байна. Монголын шигшээ багийн найман тамирчин Ази тивийн аваргыг зорьсон бөгөөд Монголын Чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүйгээс тус тэмцээний 74, …

  • 7 May

    Шуурхай мэдээ: Ц.Цогтбаяр дасгалжуулагч дэвжээнд гарч, Г.Идэрхүү, Б.Номин нар зооноос алтын төлөө барилдлаа

    Катарын Доха хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн буюу өнөөдрийн барилдаануудын мэдээг шуурхай хүргэе. Тэгвэл тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр манай тамирчид эхний барилдаанууддаа амжилт гаргасаар байна. Чөлөөт бөхийн 61 кг-д 15 орны шилдгүүд өрсөлдөж байна. Манай улсын тамирчин, ОУХМ Б.Номин жингийнхээ 12 дугаарыг татаж эхний даваанд Тажикийн Р.Режеповтой, дараагийн даваанд саяхан Ардчилсан …

  • 7 May

    Хүчирхийллээс болж дүрвэгсдийн тоо 38 саяд хүрчээ

      Хүчирхийлэл, зөрчилдөөн зэрэг эмх замбараагүй байдлын улмаас 38 сая хүн эх орноо орхин дайжсан тухай судалгааны дүн гарчээ. Норвегийн Дүрвэгсдийн Зөвлөлийн гаргасан уг судалгаа нь анхаарал татсан маш ноцтой асуудал мөн гэж ажиглагчид үзэж байна. Ирак, Өмнөд Судан, Сири, Ардчилсан Бүгд найрамдах Конго улс, Нигери зэрэг орнууд хамгийн их хүн дүрвэсэн орнуудаар тодорсон юм. Дүрвэгсдийн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн …

  • 7 May

    Таргаар арьсанд гүн цэвэрлэгээ хийх нь

     Бүсгүй хүний гоо сайхан ямагт торгомсог, толигор, булбарай зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс нь эрэгтэй ч, эмэгтэй ч бай хүний гоо сайхны төдийгүй эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлдэг гэж хэлж болно.     Арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий.     Үүний дотроос таргаар арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг энэ удаад сонголоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Арьс …

  • 7 May

    Зөвлөлтийн танктай хамт Берлин хүрсэн монгол морьдын дурсгал Москвад мөнхөрлөө

    Хоёрхон хоногийн дараа ОХУ-ын Улаан талбайд Ялалтын баярт зориулсан ёслолын сүрт парад болно. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн биеэр оролцохын зэрэгцээ Улаан талбайд Оросын цэрэг дайчидтай мөр зэрэгцэн Монгол цэрэг дайчид алхана. Монголчууд ялалтын баярыг хуваалцах, тэмдэглэх дархан эрхтэй ард түмэн. Тухайн үед өөрсөддөө байгаагаа ЗХУ-д бэлэг болгон илгээж, дайны ялалтанд гавьяагаа байгуулж байсан. Ингэж Монголыг тамгалах …

  • 7 May

    Дайны жилүүдийн алдартай гэрэл зургуудаас

    Берлинийг эзэлсэн Зөвлөлтийн улаан армийн аугаа их ялалтыг магтан алдаршуулах зорилгоор гэрэл зурагчин Евгений Халдейг Москвагаас Берлин рүү яаравчлан илгээв. Халдей Берлинд ирмэгцээ Зөвлөлтийн цэргүүдийн эзэлсэн Рейхстагийн орой дээрээс зураг авахаар шийдсэн байна. Энэ туг Рейхстаг дээр мандсан хоёр дахь туг ажээ. 1945 оны 4 дүгээр сарын 30-нд Зөвлөлтийн хэсэг дайчид ялалтын тугаа мандуулсан боловч маргааш нь нэгэн герман цэрэг …

  • 7 May

    Хяналтын байгууллага ажлын шинэ арга хэлбэрт шилжлээ

    2014 онд хяналт шалгалтанд хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм. 2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан бол эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт …

  • 7 May

    Ууланд аялж байхдаа өөртөө мэс засал хийх хичээл заажээ

    Ууланд ганцаараа авирч байхад янз бүрийн зүйл тохиолдоно. Аялагчид аль ч улиралд хамаагүй аялсаар л байдаг. Ууланд ганцаараа байх үед хөл гэмтэх мөн цус хурах үе цөөнгүй тохиолдоно. Алексей Чеботок гэх альпийн нуруугаар аялагч залуу тэрээр альпийн нуруунд аялж байхдаа нэгэн аялагчтай таарсан байна. Түүний хөл нь гэмтэж цус хурсан, мөн мөсөн унжлагууд хөл дээр нь унасан байсан юм. Маш …

  • 7 May

    Жижиг нүдийг том харагдуулах 20 арга

    Жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй. 1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно. 2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо гадагш нь чиглүүлэхээ мартуузай. 3. Нүдийг том харагдуулахад хоёр …

  • 7 May

    Таван толгойгоос илүү “олон толгой”

    2012 оны сонгуулиар “ингэж” хэлж ялалт байгуулж гарч ирсэн нам бол Ардчилсан нам. Монголчууд улс төрийн тогоог олон жил барьж, хар буруу санаа өвөртлөөгүй “залуу намаа” дэмжсэн шиг дэмжинэ гэдгээ өнгөрсөн сонгуулиар харуулсан. Ард иргэдээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлнэ гэсэн уриатайгаар “олуулаа” гарч ирсэн Ардчилсан намынхан өнгөрсөн жилд “олуулаа” улсаа хувааж идээд, эдийн засгийг нь бүрэн сөхрүүлж дууслаа. …

  • 7 May

    “Репат” холбооноос зохион байгуулсан ээлжит арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

    Энэ сарын 06-ны өдөр Гадаадад төгсөгч Монгол манлайлагч залуусын холбоо буюу, Репат холбооноос зохион байгуулсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай уулзах чөлөөт ярилцлага-уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд гадаад болон дотоодын их дээд сургууль төгсөгч залуучууд хамрагдсан бөгөөд нийт 50 гаруй залуус уулзалтанд оролцож, Амаржаргал гишүүнтэй ярилцлага өрнүүлэн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон хөгжлийн гарц зэрэг олон сонирхолтой сэдвээр, өргөн …

  • 7 May

    Мөнгө олохын тулд машинд дайруулжээ

    Хятадын зам дээр нэгэн жаал хүү замаар явж байсан машины дээгүүр үсрэх гэж байгаад дайруулжээ. Машинд мөргүүлсэнийхээ дараа жолоочоос мөнгө нэхэх зорилготой байжээ. Жолооч нь “ Би эмч байна. Яаралтай цагдаа дууд. Би эмчилж өгнө” хэмээсэн байна. Тэрээр хүүг замын хажуугийн бут руу холдуулсан байна. Хятадад машинд мөргүүлэх явдал нилээд их бөгөөд дайруулаад дараа нь  гэмтсэн мэт жүжиглэдэг байна. Ингэснээр …

  • 7 May

    Гиннесийн номд орсон сонин сонин дээд амжилтууд

    Алдарт Гиннесийн номд орсон сонин содон, бүр хүний санаанд оромгүй амжилтуудас танилцуулж байна. Хүүхдийн тэрэг түрээд Хүүхдээ түрсэн аав ээжүүд хамгийн удаан, тайван явдаг бол тэрэг түрээд хурдан гүйх тэмцээнд АНУ-ын Нэнси Шубринг гэгч эмэгтэй хагас марафон зайд 1 цаг 30 минут, 51 секунд гүйцээ. Эрчүүдээс Их Британийн Нил Дэйвисон нэг цаг 15 минут 8 секунд гүйсэн байна. Толгойгоороо суудал …

  • 7 May

    Гитлерийг галзууруулах шахсан домогт парад

    1941 оны 11-р сарын 7-ны домогт парад… Шинэ танкууд төмөр замын буудлаас Улаан талбайд шууд шилжив. Тэдгээр танк, цэргүүд парадаас Москвагаас хэдхэн км зайтай орших байлдааны талбарт очиж байлаа. Сөрөг давшилт удахгүй эхэлнэ… “Москваг эзэлсэний төлөө” одон медалиуд …Тэр үед нийслэлийг булаан эзлэхийг Гитлерийн цэрэг хамаг чадлаараа оролдож байлаа. Маш олон хайрцаг дүүрэн одон медаль Москваг эзэлсэний төлөө цэргүүдээ шагнахаар …

  • 7 May

    Мөрдөн байцаагч нарт эрүү үүсгэлээ

    Улаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажлын хэсэгт Улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өнгөрсөн 2014 оны есдүгээр сард АПУ компанийн гэрээт борлуулагчийн амь насыг хөнөөсөн г хэрэг гарсан. Түүний дараахан уг хэргийг шалгаж байсан Улаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тодорхой албан тушаалтнууд гэмт …