Monthly Archives: May 2015

May, 2015

  • 4 May

    Д.Ихбаяр: “Баянголд үйлдвэрлэв” брэнд бий болгох зорилготой ажиллаж байна

    Нийслэлийн Баянгол дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж нээлттэй өдөрлөгийг өчигдөр Улаанбаатар паласт зохион байгууллаа. Энэ үеэр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй болгож, мэдээ мэдээллээр ханган ажилласны зэрэгцээ Баянголын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалгааг дэлгэжээ. Хээ угалзтай Монгол гутал, ноос ноолууран хувцас эдлэл, төрөл бүрийн оньсон тоглоом, бэлэг дурсгал, хүнсний бараа бүтээгдэхүүн гээд Баянголын …

  • 4 May

    Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгалт хийжээ

    Өвөрхангай аймгийн Прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан хаагч нараас 2014 оны сүүлчийн хагас жил болон 2015 оны хоёрдугаар сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхийг удирдамжийн дагуу шалгажээ. Шалгалтын явцад тус тасгийн эрх бүхий албан хаагчдаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 552 материалыг …

  • 4 May

    “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Энэхүү уриалгыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь хүлээн авч, дэмжин 5 дугаар сарын 1-ны өдөр ЦУС БЭЛЭГЛЭХ ӨДӨР-ийг зохион байгууллаа. Энэ цус бэлэглэх өдрийн үйл ажиллагааг МУЗН, ЭМСЯ, ЦССҮТ болон Монголын донорын холбоо хамтран …

  • 4 May

    Аав ээжүүдийн ялгаа

    Эцэг эхчүүд хүүхдээ өөр өөрөөр асран халамжилдаг. Ээжүүд хүүхдээ яаж асарч, харж, халамжилдагыг хүн болгон мэднэ. Тэгвэл аавууд яаж хардаг вэ? Тэднийг харьцуулсан зурагнуудаас хүргэе  

  • 4 May

    Үнсэлтийн ач тус

    Үнсэлт олон янз. Хос хоёр үнсэлтийг ойлголцлын хамгийн дээд хэлбэр ч гэж болох. Чин сэтгэлээсээ үнсэлцэх нь бие организмд багагүй ач тустай. Нүүр, ам, хоолойн булчин идэвхитэй ажилласнаар тэр хэсгийн арьс үрчлээтэхгүй байхад тустай төдийгүй шүд, амны хөндий, гүйлсэн булчирхайн элдэв өвчнөөс сэргийлэх талтай. Хүч гарган үнсэлцэх үед гэдэсний булчин татагдаж, ердийн үнсэлтээс хавьгүй илүү энерги зарцуулагддаг тул хоолны шингэцэд …

  • 4 May

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчид ман-ын даргатай жаргал, зовлонгоо хуваалцлаа

    УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. МАН-ын дарга сэтгүүлчидтэй өглөөний цай хамт уунгаа Монгол улсад хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаад буй асуудлуудаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. МАН-ын дарга М.Энхболд өглөөний цайн дээр “Сэтгүүлчид нийгмийг эмчилж, бусдын төлөө дуугарч яваад өөрсдийнхөө нийгмийн асуудлыг орхигдуулдаг санагддаг. Сэтгүүлчдэд …

  • 4 May

    Польш улс хилээр хууль бусаар хил давуулахыг оролдсон их хэмжээний тамхийг илрүүллээ

    Польш улсын хилээр маш их хэмжээний тамхи  хууль бусаар давуулахыг оролдсоныг илрүүлжээ.Тамхийг оруулж ирэхийн тулд машины дотор нуусан байсан ба гаалийн ажилтнууд сайн ажиллаж хууль бус тамхинуудыг илрүүлсэн байна. Эдгээр тамхи нь Беларусь улсын тамхи байсан ба ойролцоогоо 40 мянган доллрын үнэ хүрэх аж.   Б.Нарангэрэл

  • 4 May

    Гэрлэн дохионы талаар сонирхолтой 10 баримт /Монгол Улс/

    1. Хамгийн анхны гэрэл дохио хуучнаар НАХЯамны уулзварт Орос ах нарын тусламжтайгаар 1962 онд суурилуулж байжээ. 2. 1969 онд МУИС-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Сансарын түнелийн баруун уулзварт гэрэл дохио суурилуулж байжээ. 3. 1971 онд улаанбаатар хот гэрэл дохионы үйлдвэртэй болсон байна. /одоо байхгүй/ 4. Гэрэл дохионы ажиллах горим тээврийн хэрэгслийн тооллого судалгаан дээр үндэслэн хоорондоо уялдаа холбоотой ажилладаг байна. Ногоон гэрлийн долгион үзэх 5. 2010 оны 07-р сарын …

  • 4 May

    Олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн боллоо

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд  Хорватын Загреб хотноо олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн боллоо. Тус тэмцээнд эрэгтэй 256, эмэгтэй 177 нийт 55 орны 433 жүдоч зодоглов. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар мөнгө, 60 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, +78 О.Жавзмаа нар шагналт …

  • 4 May

    Эхнэртээ “эр бяраа” гаргадаг Энхтүвшин даргын хүү Золбоо

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн ганц хүү Э.Золбоо, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хоёр дахь гэргий, “Гандирс”-ын Эрдэнэчулуун хатагтай нарын охин Мандхай нар 2011 оны зун гэрлэсэн билээ. Тарж бутарч салаалсан намууд гэгддэг МАХН, МАН-ын нөлөө бүхий хоёр лидер ураг садан барилцсаны дараахан энэ хоёр эрхэм хоёр намаа нэгтгэхээр хичээн зүтгэж байна гэсэн яриа хүмүүсийн дунд хэсэгтээ сонсогдсон. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн …

  • 4 May

    Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолт болно

    Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй Монголын ард түмэн танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил дотно, сайн мэдэх бүтээлүүд нь болжээ. Чайковскийгаас өмнөх балетын хөгжим, тайзны бүжгийн хавсрага мэт байсан бол түүний балетууд тоглогдсоноор энэ …

  • 4 May

    Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

    Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Архивын Ерөнхий газрын конторын барилгын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан байна. Уг барилга нь хотын төвийн “А” зэрэглэлд байрладаг. Энэхүү барилга нь архив, конторын зориулалтаар баригдсан,  барилгын хэмжээ 72х14 метр, оффисын өрөө болон баруун, зүүн талын жигүүр болох хадгаламжийн сангийн хэсэг гэх мэт нийт 58х34 метр хэмжээтэй. Тус барилга нь 3 …

  • 4 May

    Канадад “ Бид Бахархаж байна. Бид Санаж байна” уриан дор ралли уралдаан боллоо

    Канад улсад Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилд зориулсан “ Бид Бахархаж байна. Бид Санаж байна” ралли уралдаан зохион байгуулжээ. Энэ үйл явдалд Эстони, Армен Орос, Белорус, Украин зэрэг улс орноос хүмүүс оролцсон байна. ОХУ буюу ЗХУ болон Канад, Беларусь, Сибирийн тугийг машинууд байрлуулсан байсан тэд эгнээ болон хотын гудамжаар явжээ. Б.Нарангэрэл

  • 4 May

    Булганд газар хөдөлжээ

    Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус  сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-ийн зайд өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны оройн 22:50 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт чичирхийлэл байдлаар мэдрэгдсэн учир ямар нэг хор хохирол учраагүй  талаар албаны хүн мэдээлжээ.