Monthly Archives: July 2015

July, 2015

  • 24 July

    Өөрийгөө илэрхийлэх, толилуулах, тайлагнан танилцуулах ур чадварт

    Өдөр бүр ажлын байрандаа илүү амжилттай байж, дэвшин дээшилж, магадгүй хамт олноо манлайлан удирдах бололцоог бид хүсдэг. Эсвэл өөрийн хэлэх гэсэн санаагаа зоримог шулуухан бөгөөд зөв цэгцтэйгээр илэрхийлж, хурал, танилцуулгын үеэр оновчтой мэдээлэл хийх чадвар хамгаас чухал болохыг үргэлж мэддэг. Гэсэн хэдийн ч завгүй, чөлөөгүй, эсвэл чадахгүй гэсэн бодлоосоо болоод бид ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ, ТОЛИЛУУЛАХ, ТАЙЛАГНАН ТАНИЛЦУУЛАХ ур чадварт суралцахаа үргэлж …

  • 24 July

    Реппер Дөлгөөний эрс өөрчлөлт

    Реппер А.Дөлгөөн гэх эршүүд бүсгүйн уран бүтээлийг сүүлийн үед залуучууд их сонирхох болсон. “Хорьж болохгүй 20 нас”, “BABY COME ON” , “Шинэ жил” зэрэг дууг нь мэдэхгүй залуу байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэрбээр10 жил Солонгост амьдрах хугацаандаа Сөүлийн Почон дүүргийн сургуульд суралцаж, солонгос хүүхдүүдэд нэлээд дээрэлхүүлж байсан учир  мөчөөгөө өгөлгүй сургуулийнхаа “атаман” болсон гэдэг. А.Дөлгөөн өнгөрсөн өвөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би …

  • 24 July

    Түмэн бумбаны тахилгад сүсэгтэн олон та бүхнийг урьж байна

    Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ өнөөдөр Налайх дүүрэгт болж байна. Гурван өдөр үргэлжлэх уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн …

  • 24 July

    “ДОЗ энтертайнмент”-ийнхан энэ удаа Бангкокт кино зураг авалтаа хийжээ

    Монголын хошин урлагийн салбараас кино урлагийн салбарт хүчээ үзэж яваа “ДОЗ энтертайнмэнт”-ийнхан дахин шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тус энтертайнмент нь “Дүүлэн нис”, “Кино шиг амьдрал” гэх зэрэг кинонуудаа гадаадын орнуудад хийсэн. Тэдний хувьд гадаад оронд кино хийдэг болоод удаж байгаа бөгөөд энэ удаа Бангкокт кино зураг авалтаа хийжээ. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсаараа дамжуулан кино багийхандаа баярласан …

  • 24 July

    Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна

    Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр  тохиодог. Уг өдрүүдийн хүрээнд  долдугаар сарын 16-наас 28-ны  хооронд  дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж Нийслэлийн …

  • 24 July

    Инженерийн шугам сүлжээний зориулалтаар газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга …

  • 24 July

    Бизнест хөл тавигсдын гаргадаг нийтлэг 18 алдаа

    1. Ганцаараа бизнес эрхлэхийг оролдох 2.  Буруу газар байрлах 3. Төлөвшөөгүй зах зээлийн сегмент сонгох 4. Хийсвэр санааг хэтэрхий ихээр төсөөлөх 5. Зөрүүдлэн өөрийн бодсоноороо  зүтгэх 6. Чадвар султай программист хөлслөх 7. Буруу бизнес сонгох 8. Хэтэрхий удаан эхлүүлэх 9.  Яаран сандран бизнесээ эхлүүлэх 10. Хэрэглэгчээ зөв сонгоогүй 11. Ашиг багатайгаас сэтгэлээр унах 12. Хэтэрхий өндөр зардал гаргах 13. Хэтэрхий …

  • 24 July

    “Хувь Хүний Хөгжил” сургалт 8 сарын 5-нд эхлэнэ

    Сургалтын зорилго: Суралцагсдын хувийн нөөц бололцоог нээн илрүүлж, өөрийгөө хөгжүүлэх зорилтуудыг тодорхойлж, амжилтын сэтгэлзүйг төлөвшүүлэхэд оршино. Сургалтын онцлог: Хувь хүний хөгжлийн дэлхий дахины судалгаа, чиг хандлагыг тусган тасралтгүй шинэчлэгддэг хөтөлбөрөөр зохион байгуулна. Их дээд сургуульд заадаггүй атлаа ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг олгох хичээлүүдийг заана. Хичээл бүрийг салбартаа мэргэшсэн туршлагатай сургагч, багш нар удирдан явуулна. Сургалтын давуу талууд: Суралцагч …

  • 24 July

    Ашиг сонирхлын зөрчилтэй 21 албан тушаалтныг томилсон байна

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.4.2 дахь заалт, 3.6 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг томилох эрх бүхий байгууллага нь Авлигатай …

  • 24 July

    Бээжингийн гудамжинд жагссан Спартанчуудыг баривчилжээ

    Хятадын Бээжин хотноо нэгэн шинэ рестораны нээлтийн үеэр 300 спартаныг дуурайн хувцасласан гадаадын иргэд гудамжинд гарч жагссан байна. Тэд шинэ рестораны бүтээгдэхүүнийг жижиг хайрцаганд хийж, гартаа барьсан бөгөөд Бээжингийн төв гудамжаар пирамид хэлбэр үүсгэн, явж, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Гэвч Бээжингийн цагдаагийн ажилтнууд тэднийг зогсоож, баривчилсан байна. Учир нь, иймэрхүү хувцастайгаар олон нийтийн газраар явах нь тус улсын хувьд олон нийтийн …

  • 24 July

    Trends.mn цахим хуудсанд мэдэгдэл хүргүүллээ

    www.trends.mn цахим хуудасны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Миний цагдаа миний эрхийг зөрчихгүй ажиллаж байна уу?” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд АТГ-ын  үйл ажиллагаатай холбоотой бодит  бус, үндэслэлгүй тоо баримтыг ашигласанд залруулга хийлгэхээр албан ёсны мэдэгдлийг Авлигатай тэмцэх газраас гаргалаа. Дээрх цахим хуудасны оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа тул мэдэгдлийг www.trends.mn цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнийн өөрийн болон …

  • 24 July

    Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзжээ

    Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчил ихтэй гэх” иргэний гомдол, мэдээллийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс  дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Тус дүүргийн Татварын хэлтсийн хэмжээнд удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, тэдгээртэй холбогдох шийдвэрүүд ил тод, нээлттэй бус, Ёс …

  • 24 July

    УИХ-ын дарга элчин сайд Акош Мадаритыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.23/ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадаритыг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ноён Акош Мадаритыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн …

  • 24 July

    Рианна шинэ үнэртэн гаргана

    Барбадосын алдарт дуучин маань Puma-гийн бүтээлч захирал, Dior-ийн нүүр царай ба оймсны загвар зохион бүтээгч гээд маш олон ажилтай хэр нь бас үнэртэн гаргаж амждаг билээ Рианна Instagram хуудсандаа шинэ “RiRi” нэртэй долоо дах үнэртнийхээ сурталчилгааны зургийг нийтэлж, “Тун удахгүй худалдаанд гарна!” гэсэн гарчиг өгчээ. Уг зурган дээр дуучин Рианна хүүхэлдэй шиг төрх бүрдүүлж, яв ягаан өнгөөр хувцасласан байна. Рианна өмнө нь …