Monthly Archives: July 2015

July, 2015

  • 20 July

    Цоо эрүүл бүсгүйд үхэх эрх олгожээ

    Сэтгэл гутралд орсон ч гэлээ бусдаар бол цоо эрүүл нэгэн бельги бүсгүйд үхэх эрх олгожээ. Ёсзүйн үүднээс нэр болон наснаас нь өөр ямар ч мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Лаура гэдэг энэ бүсгүй эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд аль хүүхэд байхаасаа л амиа хорлох тухай бодож эхэлсэн учраас үхэлд хүргэх тунг тариулахыг хүсэж байгаагаа өгүүлжээ. Амьдралаас уйдсан энэ бүсгүй 21 наснаасаа хойш …

  • 20 July

    “Хөдөө аж ахуйн бирж” 322.3 тэрбумын арилжаа хийжээ

    Хөдөө аж ахуйн бирж ХХК 2015 оны 7 дугаар сарын 9 -ний байдлаар 100 удаа арилжаа зохион байгуулсан байна. Үүнд; – 914.1 тонн ямааны завод ноос – 18.9 тэрбум төгрөгөөр – 5,225.65 тонн ямааны ноолуур 295,6 тэрбум төгрөгөөр – 4,386.90 тонн хонины ноос 7.0 тэрбум төгрөгөөр – 52.8 тонн тэмээний ноос 353.8 сая төгрөгөөр – 576 тонн хүнсний буудай 315.1 …

  • 20 July

    Үерийн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллажээ

    Нийслэл хотод 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үргэлжилсэн усархаг шүрүүн бороо орсны улмаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдээс үер усны аюултай холбогдолтой 6 дуудлага, 2 мэдээлэл ирсэнийг хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 1-1 тоот иргэн М.М-ын байшин усанд автлаа гэсэн дуудлагаар …

  • 20 July

    Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

    Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Монгол төрийн генералууд, төр захиргааны байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, цагдаагийн алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүд, үе үеийн ахмадууд, иргэд өргөнөөр оролцлоо. Энэ үеэр …

  • 20 July

    МСНЭ-ийн УРИАЛГА

    INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв. Тэр …

  • 20 July

    Б.Мөнхболор: “Ухаалаг автобус” төсөл энэ сарын 24-нөөс хэрэгжиж эхэлнэ

    “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа. -“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн удирдлагын сис­тем, тээврийн хэрэгс­лийнмэдээллийн систем, цахим төлбөр тооцооны системийг нэвт­рүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Энэажил ямар шатанд явж байна вэ? -Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажил­лагаа хэвийн явж эхэлнэ. Одоогоор нийтийн тээврийн1200 автобуснаас 1100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулчихаад байна. –Тэгэхээр …

  • 20 July

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа учраас  иргэд, олон  нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна. Голын усны түвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд …

  • 20 July

    Баян, ухаан муутай залуутай гэрлэснээс өөрөө баяжих нь хамгийн зөв сонголт

    Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт: Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, хувцаслах мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Би жилийн 500 мянгаас дээш долларын орлоготой залуутай гэр бүл болмоор байгаа юм. Намайг шуналтай гэж бодож магадгүй л дээ, гэхдээ л Нью-Йоркийнхны хувьд жилийн 1 сая доллар бараг л дундаж орлогод тооцогддог. …

  • 20 July

    Хорт хавдрыг 3-хан сарын дотор устгах шидэт ундаа

    Хятадын эмийн ургамал судлаач эмч уушгины хорт хавдраар зовж шаналж байх үедээ нэгэн шидэт ундааг ууснаар түүний хавдрын хэмжээ буурч, биеийн байдал нь урьдынхаасаа илүү сайжирчээ. Тэрээр уг ундааг гурван сарын турш хэрэглэсэн байна. Мөн энэхүү ундаа нь хүний биед хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг гэж Seto эмч ярьжээ. Энэхүү шидэт ундааг хийхэд маш амархан бөгөөд та бидний өдөр бүр хэрэглэдэг хүрэн …

  • 20 July

    Үерийн уснаас 32 иргэний амь насыг авран хамгааллаа

    Улаанбаатар хотод өчигдөр 15-17 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт үерийн усны 13 дуудлага ирсэн байна. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 7, 22 дугаар хороо / хуучин 22-ын товчоо, Орбит орчим/ гудамж талбай, айлын гэр, байшин, амины аж ахуйн байр усанд автсан нийт 8 дуудлага ирсний дагуу  нийслэлийн Аврах ангиас 1 автомашин, 9 албан хаагч, дүүргийн ОБХ-ээс 3 …

  • 20 July

    Усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байна

    2015 оны 7 дугаар сарын 20–ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум  орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.  Маргааш буюу 7 дугаар сарын 21-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, 7 дугаар …

  • 20 July

    Японы БХЯ -ны төрийн нарийн бичгийн дарга манай улсад айлчиллаа

    Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар боллоо. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм. Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон бөгөөд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори …

  • 20 July

    “Сонгодог үдэш” гоцлол дуучдын тоглолтоор үргэлжилнэ

    Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатар хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог өвөрмөц тоглолтоор үргэлжилсэн. Тэгвэл энэ сарын 23-нд гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх аж. Тоглолтод ДБЭТ-ын …

  • 20 July

    Мэргэжлийнхээ ур чадвараар дэлхийд өрсөлдөх залуучууддаа Ерөнхий сайд амжилт хүслээ

    Бразилийн Сан Пауло хотноо 2015 оны наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээнд манай улс анх удаагаа оролцох гэж байна. Олон орны шилдэг залуу мэргэжилтнүүд өрсөлддөг энэхүү тэмцээнд манай улсаас 23 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор ирэх сарын 4-5-нд Бразилийг зорих юм. Мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөх гэж буй багийнханд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амжилт хүсч, Монгол Улсын …