Monthly Archives: November 2015

November, 2015

  • 3 November

    Зүрхний мэс заслын хамтарсан баг үнэ төлбөргүй мэс засал хийлээ

    Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар 2015 оны 10 дугаар сарын 18-23 өдрүүдэд Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг 10 хүнд үнэ төлбөргүй хийж өглөө. Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Люксенбургийн Их Гүнт Улсаас  хэрэгжүүлж буй МОН/005 төслийн хүрээнд …

  • 3 November

    Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна.  Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг …

  • 3 November

    Таргалалтаа шинжээд үз

    1. Хоолны таргалалт Дэлхий дахинд хамгийн их тархсан таргалалт. Хүнс, чихрийн хэт хэрэглээнээс үүдэж бий болдог. Хоолоо багасгах, өдөрт дор хаяж 30 минутын ачаалал, дасгал биедээ өгөөд байвал үүнээс амархан сална. 2.“Стрессны гэдэс” хэлбэрийн таргалалт Сэтгэл зовнил, стресс, дарамтнаас үүдэлтэй таргалалт. Стресстэй хүмүүс чихэрлэг хүнс илүү их хэрэглэдэгтэй холбоотой. Гол нь сэтгэлээ засаж чадвал арилах таргалалт юм. 3.Бөгсөн биеийн таргалалт …

  • 3 November

    Өнөөдөр бурхан багшийн “Эхийн ачийг хариулсан дүйчэн” өдөр

    Бурхан багш өөрийг нь төрүүлээд мөнх бусыг үзүүлж, 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулаад тэнгэрийн орноос Замбу тивд эргэн заларсан дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11.00-16.00 цагт “Бурхан багшийн чого” хурна. Мөн Цогчин дуган буюу Очирдарийн дуганд 11.00-16.00 цагт “Дэмчиг”-ийн зан үйлийн дэлгэр хурлыг хурна. Дэмчиг нь нууц тарнийн ёсны 4 гол …

  • 3 November

    Элсэн чихрийг хүнснээс хассаны дараах 5 өөрчлөлт

    Элсэн чихэр бол хор гэж хэлэхгүй. Хүнсэнд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Чихэр, бялуу, жимс идэхгүйгээр амьдрана гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ элсэн чихрийн хэрэглээгээ багасгавал дараах өөрчлөлтүүд бий болдог. 1. Жин тогтворжино Таны жин байгаа хэлбэлзэж байдаг уу? Тэгвэл элсэн чихрийн хэрэглээгээ багасгавал жингээ барихад тустай байдаг. 2. Илүү эрч хүчтэй болно Элсэн чихэр нь энергийн түвшинг бууруулж байдаг. Багасгаснаар та …

  • 3 November

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. 09.00 цагт: Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99087886 10.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа …

  • 3 November

    Улаанбаатарт 5 градус дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  баруун хойноос  баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар  секундэд түр зуур …

  • 3 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 21. Ангараг гараг. Найралт эх одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай …

  • 2 November

    Гэмт этгээдийг цаг алдалгүй баривчилж, гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэжээ

    Албан үүргээ гүйцэтгэж  явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж  хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлж,  БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболдоор ахлуулсан  бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан  баривчиллаа.   Гэмт этгээд  “Б” нь 50 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж.  Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд …

  • 2 November

    Сонгинохайрхан дүүрэгт “Нийслэлийн засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг” зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулах удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагад Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга …

  • 2 November

    БСШУ-ны сайд залуу эрдэмтдэд тэтгэлэг гардууллаа

    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны  Яамнаас “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд гардууллаа. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Япон, Герман, ОХУ, Хятад, Чех  зэрэг орны дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад докторын зэрэг хамгаалж, эрдмийг өвөрлөн ирээд эх орондоо хөдөлмөрлөн амжилттай ажиллаж байгаа шинэ, залуу боловсон хүчин  та бүхэндээ  талархаж байна. …

  • 2 November

    Хийлч Дээгийгийн шүүлт дуучин Заяаг нэлээд бухимдуулжээ

     “Монгол” HD телевизээр ням гараг бүр гардаг нэвтрүүлэг болох “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг юм. Монгол бахархлыг дэлхийд таниулах зорилготой уг шоу нэвтрүүлэг гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн сайшаал, талархал, шүүмжлэлийг зэрэг зэрэг хүртээд байгаа. Тэгвэл өчигдрийн дугаарт гарсан “илбэчин” залуугийн үзүүлбэр олон үзэгчидэд таалагдсан хэдий ч шоуны шүүгч хийлч Дээгий түүнийг дэмжээгүйгээр олон олон хүний эгдүүцлийг хүргээд авсан. Тэгвэл илбэчин залуугийн …

  • 2 November

    “Нэг-хүүхэд” бодлогын гажуудлыг засахад 100 жил хэрэгтэй

    Хятадын эрх баригчид 1979 онд нэвтрүүлсэн “Нэг- хүүхэд” бодлогоо цуцалж,  залуу гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлж, улсынхаа хүн амын бодлогод гарсан гажуудлыг засахад “туслаач” хэмээн уриалж байгаа. Гэвч эрх баригчдынхаа оройтсон ухаарлыг эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа тухай бид “Баярлалаа, гэхдээ хэрэггүй”  хэмээх өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Тэгвэл энэ удаа Хятадын хүн амд ойрын 100 жилдээ засч …

  • 2 November

    Австралид шуугиан дэгдээсэн аймшигт сурталчилгаа

    Австралийн сувгуудаар сурагчдыг хичээл таслаж, дураараа зугаалж сэлгүүцэхийн эсрэг чиглэгдсэн нэгэн сурталчилгаа гаргаж эхэлсэн байна. Энэ сурталчилгаа нэлээд харгис болсон учир шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ. Хэсэг бүлэг сурагчид хичээлээ таслан, хориотой бүс рүү явснаар амь үрэгдэж буй энэ бичлэг таны бодлоор зөв сануулга мөн үү?… эх сурвалж: caak.mn

  • 2 November

    Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

    Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх …