Monthly Archives: December 2015

December, 2015

  • 1 December

    Нийслэл 2016 оны төсвөө хэлэлцэн баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан болж, хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг биелүүлэх,  төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал …

  • 1 December

    Цэргийн албан хаагчдад байрны түлхүүр гардуулан өглөө

    Батлан хамгаалах салбарт ажилладаг 300 офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчид энэ өдөр шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож оршин суугч офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчдад байрных нь түлхүүрийн гардуулан өглөө.    

  • 1 December

    Иргэдийн анхааралд

    Өчигдөр 22-ын товчоогоор 400 орчим цагаан зээр сүрэглэн орж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь иргэдийн анхаарлыг татаад байгаа билээ. 1990-ээд оны эхэн үеэр цагаан зээр олноороо нүүдэллэж нийслэлд орж ирсэн. Тухайн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ирж, 10-аад зээр нь өвөлжиж байгаад алга болж байсан ажээ. Энэ талаар албаны эх сурвалжаас ийнхүү анхааруулж байна.   1940, 1950 оны үед Улаанбаатар-Замын …

  • 1 December

    12 сарын зурхай

    Орой хүний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг шиг 12 сард гэгэлзсэн, өөртөө дүгнэлт хийсэн, сайхан ирээдүй рүү тэмүүлсэн бодлоор бид дүүрэн байдаг. 12 сар өөрөө нэг жилийн хувьд “үдэш” нь юм болов уу. Өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаараа унтахынхаа өмнө боддог шиг 2015 оны зорилт хэрхэн биелсэн тухай бодож, ирээдүйгээ сайхнаар төсөөлөөрэй хэмээн од эрхэс чамд шивнэж байна. Хонь 12 сарыг …

  • 1 December

    ӨНӨӨДӨР: Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ

    10.00 цагт: УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригттой Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд ХБХ-ийг хот дотор болон хот хооронд саадгүй зорчиход тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчид болон холбогдох албан тушаалтнуудад таниулах, уг асуудлуудыг шийдэх гарцын талаар болон олон улсад авч хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар санал солилцох, хамтын зөвшилцөлд хүрэх уулзалт “Blue Sky” зочид буудалд болно. 10.00 цагт: АШУҮИС-ийн Цахим сургалтын …

  • 1 December

    Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүний үхрийн ферм байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/920 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус  тус баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон …

  • 1 December

    Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх

    Бэлтэх жор, арга: 20 гр нунтаг хушга 1/2 стакан, буцламгай ус 1 ц/х зөгийн бал Хандлах хугацаа: 30 минут Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө: Ходоодны шархыг сайн аниулна. Ходоодонд хортой бичил организм үржих …

  • 1 December

    Сэрэмжлүүлэг: Цасан шуурга болно

    Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. 2015 оны 12 дугаарр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газар, баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга …

  • 1 December

    Өнөөдөр цагаагчин гахай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 21. Ангараг гараг. Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа …