Monthly Archives: December 2015

December, 2015

  • 2 December

    Хотын захын дүүргүүдэд хүнсний ногоо хямд үнээр борлуулна

    Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах үүднээс “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат “Хямралын эсрэг-Дэм дэмэндээ” нэртэй аян өрнүүлж байна. Аяны хүрээнд эхний хийгдэх ажил бол өнөөдрөөс эхлэн нийслэл хотын захын дүүргүүдэд өөрийн компанийн тарьсан хүнсний ногоог кг тутмыг 550 төгрөгөөр борлуулахаар болсон байна. Өнөөдрөөс СХД-ийн нэгдүгээр хорооны иргэд Гацуурт ХХК-ийн төмсийг дүүргийн худалдааны төвөөсөө 550 төгрөгөөр худалдан авах боломжтой. Цаашид …

  • 2 December

    “Монголын зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн хаалтаа хийлээ

    “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн 2015.11.24-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Долоо хоногийн турш олон нийтэд нээлттэй байсан тус үзэсгэлэн нь “Хан Хэнтий-2015” гэрэл зургийн аялалын үр дүн байсан бөгөөд гэрэл зургаар дамжуулан олон нийтэд таниулах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой байсан юм. Нээлт, хаалтын үйл ажиллагаанаас гадна үзэсгэлэнгийн үеэр залуучуудад зориулсан яриа лекц, ахмадууд болон нутгийн зөвлөлийнхний өдөр, аялал жуулчлалын …

  • 2 December

    Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэхийн оронд “ЗАЙЛ” гэж байна

    Хаалгаар нь оруут өмнөөс эртний музейн үзмэр лугаа уран зургийн бүтээлүүд, сүрлэн наамлууд угтах тийм тансаг орчин бол Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв. Монголын багш нарын баярын өдөрт зориулсан үзэсгэлэнгийн үзвэрүүд, сүрлэн наамлууд энэ төвийн нэг давхрын баруун, зүүн жигүүрт одоо ч өлгөөтэй байх. Тэдгээр бүтээлүүдийн хамгийн хуучин нь 27 жилийн өмнөх бөгөөд өнгөрсөн хаврын төгсөлтийнхөн сургуульдаа хийж үлдээсэн 80 …

  • 2 December

    Харзны усанд орох сайн талууд

    Манай монголчууд хатуу зудтай өвөл малаа харзны усаар туулуулах, малдаа явж байгаа малчин харзны уснаас амсах, гараа угаах зэргээр хэрэглэдэг байсан. Нэг сартай хүүхдээс авахуулаад 80 настай буурлуудыг харзны усанд оруулж болдог. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт …

  • 2 December

    Хоёр иргэнийиг эсэн мэнд оллоо

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн харьяат иргэн, 26 настай, эрэгтэй С, 25 настай, эрэгтэй Б нар сумаас хойш 80 км зайд байх Хавцгайтын гол гэдэг газар хөдөө гэртээ очихоор арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагт “Ланд-77” маркийн машинтай гараад сураггүй болсон юм. Уг дуудлагын дагуу энэ сарын 01-ний 21:35 цагт аймгийн ОБГ-т өгснөөр тус сумын Засаг даргын Тамгын газрын …

  • 2 December

    Гаалийханыг баривчиллаа

    Өнгөрсөн сарын 26-27 -нд шилжих шөнө АТГ-аас Гаалийханы нэр бүхий хүмүүсийг их хэмжээний авлигалын хэрэгээр баривчилсан. Энэ хэргийн сэжимийг гаалийн ажилтангууд  гаргажээ.  Хахуул авч ажилд авсан хүмүүсийн мэдээлэлийг авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт ийнхүү буруутгагдан шалгагдаж эхэлсэн байна.  Тодруулбал,Замын-Үүдийн Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар жиллаж байсан Ч.Насанбат, Гаалийн …

  • 2 December

    Б.Энхтайван: Тайваны шүүхийн туршлагаас суралцах зүйл их байна

    Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван Тайвань улсад 2015 оны 11 дүгээр сарын 08-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан бөгөөд энэхүү сургалтын талаар бичиж ирүүлсэн сэтгэгдлийг нь хүргэж байна. Тайвань улсын нийслэл Тайпэй хотод байрлах Шүүгчдийн сургалтын академид зохион байгуулагдсан сургалтаар Шүүхийн хараат бус байдлын тухай Тайвань туршлага, Цахим шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхимын …

  • 2 December

    Хятад эр агаар дахь тоосонцор цуглуулж тоосго хийжээ

    Хятад Шэньжэнь хотын нэгэн эр нийслэл Бээжингийн агаар дахь тоосонцор, утааг цуглуулан тоосго хийсэн байна. Тэрээр нэг тоосго хийхийн тулд нийслэл хотод 100 хоногийг өнгөрөөжээ. Энэ бүхий л хугацаанд тэрээр хүн олон хөлхдөг газар, нийслэлийн төв Тяньаньмэнийн талбай, бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоор тоос сорогч үүрэн явж агаарын тооосонцор, утаа тортог соруулж авчээ. Хэрэгцээт “түүхий эд”-ээ цуглуулсны дараа тусгай …

  • 2 December

    Өндөгний цагаанаар төрөлхийн мэт давхараа оруулж болно

    Охидоо энэ удаад өндөгний цагаанаар  хэрхэн төрөлхийн мэт мэдэгдэхгүй давхараа оруулах талаар орууллаа. Юуны өмнө эхлээд өндөгний цагааныг нь ялгаж авна. Тэгээд дараа нь цэвэр хөвөнд шингээгээд нүднийхээ давхараа оруулах хэсэгтэй зураас үүсгэн түрхэнэ. Тэгээд хаттал нь нээхгүй хүлээнэ. Огт давхараагүй охидод их зүгээр санагдлаа. Туршаад үзээрэй амжилт. Доорхи видеог дагаад хийгээрэй. \

  • 2 December

    Нийгмийн даатгалын дэвтэрээрээ БНСУ-ын виз авч болно

    БНСУ-руу 90 хоногийн хугацаатай зорчих визний журамд өөрчлөлт оруулсан байгаа. Үүний нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон. Санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарахдаа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсан бол байхгүй болгосон. Мөн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа …

  • 2 December

    Байнгын хороодын хэлэлцэх асуудал

    БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт: 1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний …

  • 2 December

    “Сүмтэй” будааг “заантай” будааны уутанд савлан зарж байна

    Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд “Заантай будаа хуурамч байна, гэр бүлээрээ хордлоо” гэх мэдээлэл тарсан. Ер нь цагаан будаа хуурамч байна, дотроос нь өт гарж ирлээ гэх мэдээллүүд сүүлийн үед мэр сэр гарах болсон. Энэ талаар мэдээллийг анх тараасан фэйсбүүк хэрэглэгчээс тодруулах гэсэн боловч хаягаа устгасан байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас лавлалаа. НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний …

  • 2 December

    Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо

      ХХААЯ, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ,  , Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран  “Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмыг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амжилттай зохион байгууллаа. Монгол улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг …

  • 2 December

    Гэрэл зурагчдын дурангаас дөлөх болсон жүжигчин бүсгүй

    Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Н.Мөнхсоёл энэ удаад гэрэл зурагчдын дурангаас дөлөх болжээ. Тэрээр нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа ийнхүү манай гэрэл зурагчнаас нүүрээ бууруулан бараг л зугтах нь холгүй яван одсон юм. Нэг хэсэг жүжигчин Б.Тамиртай хайрын романс үүсгэж байсан ч хосууд хувь хувийн амьдралаа хөөн уран бүтээлийн ажилдаа илүүтэй анхаарах болсон. Саяхан жүжигчин Б.Тамир шинэхэн найз охиноо загвар өмсөгч бүсгүйгээр сонгосноо зарласан …

  • 2 December

    Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 15-нд асаана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/926 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 …