Yearly Archives: 2015

January, 2015

  • 14 January

    Зам тээврийн хэргийг шийдвэрлэжээ

    Содномдаржаагийн Болдбаатар  2014 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 07:40 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны адаг Цэнхэрийн гүүрний тойргийн замд “Дайчин сүх” ХХК ны эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог …

  • 14 January

    Засгийн газрын 1111 төвд Цагдаагийн албан хаагч нарт талархал ирүүлжээ

    Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт гэмт хэргийг таслан зогсоож, шуурхай илрүүлэн ажилласанд иргэн Ц.Буяннэмэх, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Баттулга нь хулгайн гэмт хэргийн үйлдэл дээр нь барьж илрүүлэн иргэний эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн явдалд иргэн Ш.Ганзориг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах ахлагч н Оюунболдод хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэнд …

  • 14 January

    Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр 2015.01.14-нд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний өв, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж …

  • 14 January

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО  БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн …

  • 14 January

    Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай”  А/30 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн …

  • 14 January

    129 өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулна

    Нийслэлийн Засаг “Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах тухай” А/35 дугаар захирамж гаргаж, байгууллагын тогтвортой байдлыг хангаж, 2014 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ биелүүлэн ажилласан 129 өрхийн эрүүл мэндийн төвийн нэрсийг баталлаа. Гүйцэтгэлийн гэрээгээ “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй нэг жил, “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн  өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 6 сарын хугацаатайгаар 1 сард багтаан 2015 оны гүйцэтгэлийн …

  • 14 January

    Буддагийн 8 сургааль

    Бага зүйлээс эхлэх нь ердийн үзэгдэл. Ус дусалсаар дусалсаар хувинг дүүргэнэ. Уран дархан нэгэн цагт сонирхогч төдий л байсан. Хүн бүр ингэж л эхэлдэг тул багыг бүү чамла! Эмх цэгцтэй, тэвчээртэй байвал амжилтанд хүрэх нь лавтай. Ганцхан шөнийн дотор зорилгондоо хүрчихнэ гэж байдаггүй юм. Хувин дүүртэл хүлээ! Бодол санаа бол материаллаг зүйл. Бидний ухамсар бол бүхнийг бүтээгч. Та юу бодно, …

  • 14 January

    Нийслэлийн санхүү, эдийн засгийн салбарт 2015 онд хийгдэх томоохон ажлууд

    Нийслэлийн санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд: Төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт Эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт Өмч, хөрөнгийн бодлого, зохицуулалт Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалт Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын шатанд иргэдийн оролцоог хангаж, мэдээлэл, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах үндсэн зарчмыг баримтлан ажиллаж …

  • 14 January

    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

    Аймгийн удирдлагуудтай хийсэн 2015 оны эхний цахим хурлын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төсвийн тодотголд тусгасан гол гол өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй хуулиудтай холбоотой мэдээлэл өглөө. Ирэх сарын 2-3-нд ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт, сургалт хийнэ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын 2014 оны ажлыг дүгнэж, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулна. УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэж …

  • 14 January

    Өнөөдөр болох зарим үйл явдлаас

    09:00 цагт “Blue Sky” төвийн 3 давхарт Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийн стратегиийн баримт бичгийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Утас: 99188746 10:00 цагт Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт сэтгүүл зүй судлалын III симпозиум МУИС-ийн дугуй зааланд болно. 11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны жилийн эцсийн байдлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн …

  • 14 January

    Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл /бүрэн эхээрээ/

    Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Харин хуулийн төсөл бүрэн эхээрээ олон нийтэд хүрээгүй болохоор эргэлзээ төрүүлж байсан юм. Ингээд уг хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Эх сурвалж: Доргио.мн  

  • 14 January

    Ж.Батсуурь: Төрийн алба цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байх ёстой

    УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай  улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа – Эдийн засаг хүнд байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрчихсөн. Харин энэ хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг олон нийт бодитой бус гээд байгаа. Жишээлбэл цомхотголыг олон хүнийг ажлын байргүй болголоо гээд байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? -Ер нь эдийн засгийн нөхцөл боломждоо тулгуурлаад, энэ удаа Засгийн газар, УИХ болон шат …

  • 14 January

    Намаа сонгуульд ялуулах санамж бичиг байгуулжээ

    Өнгөрсөн   12-ны өдрийн Морин цагт Тусгаар Тогтнолын Ордонд Нийгмийн Ардчилал-Монголын Оюутны Холбоо, Ялалтын чимээ PR бүлгэм хамтран   “Ялалтанд хүрэх хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулжээ. Энэхүү ялалтанд хүрэх Санамж бичгийн зорилго нь 2016, 2017 оны бүх шатны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг ялалт байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, мөн оюутан, суралцагчдын суралцах нөхцөл баталгааг хангах, сайжруулахын тухайтад хамтран ажиллахад чиглэгджээ. Нийгмийн …

  • 14 January

    Улаанбаатарын цаг агаарын мэдээ

    Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар …

  • 14 January

    Цагаагчин туулай өдөр

    Аргын тооллын 1 сарын 15-ны пүрэв гараг, билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 25-ны бархасвадь гараг, 7 улаан мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай, хийсуудалтай, хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8:32  цагт  мандан, 17:18 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …