Yearly Archives: 2015

January, 2015

  • 12 January

    Нас барагсдыг ч тайван нойрсуулахгүй цаг иржээ

    Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрлөөс шалтгаалан газар талбайн зохион байгуулалт, агаарын бохирдол, авто замын бөглөрөл гээд л тоочоод барамгүй, хойшлуулж боломгүй олон тулгамдсан асуудлууд бий болсоны нэг нь хуучин оршуулгын газруудын асуудал яахын аргагүй мөн.  Монголчууд бид 1950-иад оны дунд үеэс одоог хүртэл сүүлийн 50-60 жил талийгаачдыг булж бунхалах буюу газарт оршуулж иржээ.    Ингэж оршуулгын газрууд тэлж, иргэдийн …

  • 12 January

    Цагийн ажил эрэлт ихтэй байна

    Урт хугацааны өвлийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуучуудын дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа зүйл бол цагийн ажил юм. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн нэг жилийн хугацаанд цагийн ажлын сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн бирж ажиллуулах гээд шат дараалалттай олон ажлуудыг зохион байгуулсны үндсэн дээр өнөөдөр оюутан, залуучууд, байгууллагуудын хооронд үл ойлголцол арилж, хоёр …

  • 12 January

    “Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна

    Өнгөрөгч зун буюу долдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтойгоор халдаж, хэвлэн нийтлэх болон уншигчдын мэдээлэл авах эрхийг боомилсон үйлдэл  болсон билээ. Тодруулбал, уншигчдын хөтөч болсон “amjilt.com” сайт нь “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” хэмээх гарчиг бүхий фото сурвалжлагыг үнэн бодит мэдээллийн хамт уншигч олноо хүргэсэн билээ. Энэхүү мэдээлэл нь өнгөрөгч долдугаар сарын 3-нд …

  • 12 January

    Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолттой холбоотой

    Жавар тачигнасан гурван ес эхэлж, хүйтний улирал ид дундаа оржээ. Энэ үед хүмүүс тэр дундаа бага насны хүүхдүүд ханиад томуу тусч, эмнэлгийн хаалга татах нь ихэсчээ. Тиймээс бид ханиад томуу туссаны дараа эмчлэх бус түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр ЭХЭМҮТ­ийн Хүүхдийн зөвлөх, поликлиникийн тасгийн эрхлэгч Ж.Нармандахтай ярилцлаа.  -Сүүлийн үед ханиад томуу ихэсч, хүмүүс эмнэлэг, эммийн …

  • 12 January

    Марк Цукербергийн 2015 онд тавьсан хүчирхэг зорилт

    Марк жил бүрийн сүүлийн долоо хоногт шинэ оны хүчирхэг зорилтуудыг өөртөө тавьдаг. Өнгөрсөн жил тэр хятадаар ярьж сурах зорилго тавьсан. Харин энэ жил тэр номын галзуу улаан фен болж, өөрийн сонирхдог номны клуб нээхээр шийджээ. Тэр жилийн турш долоо хоног бүр нэг ном уншиж, уншсан номныхоо тухай онлайн постууд тавьж бусад уншигчидтай бодлоо хуваалцах юм байна. Энэ зорилго нь түүний …

  • 12 January

    Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх талаар Ерөнхийлөгч зарлиг гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Уг зарлигт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэгт/ чиглэл болгожээ. Үүнд: 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 …

  • 12 January

    Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Ц.Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О гэгчийг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэгдсэн. Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Ц.Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р …

  • 12 January

    П.Цагаан: Түүх түүхээрээ үлддэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаад байна. Уг зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга авсан юм. -Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарлиг гаргасан байна. Зарлигийн агуулгын талаар товч …

  • 12 January

    “Монос”-ын эмэнд хордсон хүүхдүүдэд элэгний С вирус илэрчээ

    ДЭМБ-ААС ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭВ Нойрсуулах, тайвш­руулах үйлчилгээтэй “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд буруу тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. “Эмийн үйлдвэр” компанийн үйлдвэрээс “Монос” компани татаж зах зээлд гаргадаг байсан тус эмийг “Монос”-ын эмийн санч түгээхдээ илүү тунгаар худалдаалсан уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, эмийн санчдын нэгийнх нь ялыг хойшлуулж, …

  • 12 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн нийт оролцогч талуудын хэлэлцүүлэг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангийн 6 давхрын 604 тоот хурлын танхимд болно. Утас: 70112689 11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга …

  • 12 January

    Авлигатай тэмцэх төрийн байгууллага “алга”

    Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн цөм болсон энэ арга хэмжээг зохион байгуулах нь төрийн байгууллагууд, нийтийн албан тушаалтнуудыг авлигын эрсдэл, зан үйлээс хамгаалах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. Энэ жилийн хувьд төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнөх онтой харьцуулахад идэвх санаачлагатай ажилласан хэмээн хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн байна. Үнэлгээнд Улсын Их Хурлаас байгуулагддаг 7 байгууллага /Монголбанк, …

  • 12 January

    Өнөөдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2015 оны нэгдүгээр сарын 13/ Улсын Их Хурлаас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 11.00 цагаас Төрийн Ёслол хүндэтгэлийн Их Танхимд болно. Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулах юм. Ардчилсан шинэ Үндсэн …

  • 12 January

    Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан УИХ-ын даргын мэндчилгээ

    Монголын нийт ард иргэд ээ! Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах – Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, АИХ-ын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын …

  • 12 January

    Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар санал асуулга явуулна

    Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11-р сараас эхлүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын …

  • 12 January

    Өглөөний цайны тухай 4 буруу ойлголт

    Өглөө сэрүүлгээ арай эрт тавиад өглөөний цайгаа сайхан уугаад, өөрийн биеэ сэрээгээд гэрээс гарах үнэхээр сайхан. Өглөө бидэнд өөртөө цай бэлдэх цаг хангалттай байдаг. Алдаа №1: Өглөө цадталаа идэх Маш олон хүмүүс энэ дээр алддаг. Өглөө маш сайн, бүр тултлаа идээд гарах ёстой гэж боддог. Энэ бол алдаа юм шүү. Их идэх тусам бидний организмыг буцаад нойрмог байдалд хүргэдэг. Дээрээс …