Yearly Archives: 2015

October, 2015

  • 6 October

    Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах хугацаа маргааш дуусна

    Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон …

  • 6 October

    АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичиг барьсных нь дараа Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. Хатагтай Ж.Галт цэлмэг хөх тэнгэртэй, нар ээсэн сайхан өдөр Итгэмжлэх жуухаа барьсан нь ажил үйлс сайн сайхан эхлэхийн бэлгэдэл хэмээн баяртай байгаагаа уулзалтын эхэнд хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон дугуй ширээний ярилцлага, бусад арга хэмжээнүүдэд амжилттай …

  • 6 October

    Авто цогцолборын нээлтэнд худалдаачид ирсэнгүй, хөлсний машинууд зогсоолдоо байршуулжээ

    22-ын товчооны “Авто цогцолбор” руу авто зах, автобизнес эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийг нийслэл, мэргэжлийн хяналтын газраас удаа дараа хүргүүлж, бизнесменүүд эсэргүүцээд байгаа. “Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний …

  • 6 October

    С.Баярцогт: О.Баасанхүү гишүүн худлаа мэдээллийг зориуд тарааж байна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар хийлээ. Иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн …

  • 6 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын  үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх тухай” А/785 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын  дахин  төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам …

  • 6 October

    Нийслэлийн хэмжээнд түр хугацаанд цахилгаан хязгаарлана

    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -аас өвлийн их ачааллын өмнөх бэлтгэл ажлыг хангах зорилгоор 110 кВ-ын арван дэд станцад тохируулгын ажил хийх тул 10 дугаар сарын 5-14-ний өдрийн хооронд дараахь байршлуудад цахилгаан эрчим хүч богино хугацаанд түр тасрах болсныг мэдээлж байна. Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. 10 сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүрэг 10,11,16-р хороо 7-р хороолол, 100 айл, …

  • 6 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” зөвлөгөөн МҮЭСТО-нд болно. Зөвлөгөөний үеэр нийслэл, дүүргүүдийн хөдөлмөр, нийгмийн даатгал, халамжийн хэлтсийнхэн иргэдэд үйлчилнэ. Утас: 91989890 10:00 цагт: “Дархан цаазат Богд хан уул” номын нээлт БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно. Нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон номын зохиолч, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99906083, 260718 10:00 цагт: НИТХ-ын …

  • 6 October

    Дохио: Зарим газраар шуургатай

    Дохио !! Цаг агаарыг аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2015 оны 10 дугаар сарын 06-ны 08 …

  • 6 October

    Хөхөгчин туулай өдөр

    Аргын тооллын 10 сарын 6-ны мягмар гараг, билгийн тооллын 24-ны ангараг гараг, 4 ногоон мэнгэтэй, арвидахын барилдлагатай, хий суудалтай, Найралт эх одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7: 17 цагт минутад мандан, 19:33 цагт  жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …

  • 5 October

    Түүхэн алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууцаас

    Алдарт Мэрилин Монрогийн нууцаас. Тэрээр нар арьсны хөгширөлтийг хурдасгадаг гэдгийг мэддэг байсан. Тиймээс хэзээ ч наранд бие шарж байгаагүй гэдэг. Харин арьс чөлөөтэй амьсгалж байх ёстой гэж үздэг.Унтахдаа ямар ч хувцасгүй унтана, хэзээ ч шилэн трико тэр байтугай дотуур хувцас өмсдөггүй байсан гэнэ. Элдэв тос хэрэглэлгүй оливын тос л нүүрэндээ түрхдэг байж. Алдарт хатан хаан Клеопатрагийн хамгийн гол нууц нь …

  • 5 October

    Афган дахь эмнэлгийг АНУ бөмбөгдлөө

    Афганистаны Кундуз дахь эмнэлгийг бөмбөгдсөнийг олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хатуу шүүмжиллээ. Үүний улмаас 12 ажилтан, долоон өвчтөн амиа алдсан юм. Долоон өвчтөний гурав нь хүүхэд байсан хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэв. АНУ-ын нисэх хүчний онгоцууд аравдугаар сарын 3-ны үүрийн 02:08-03:15 цагийн хооронд (орон нутгийн цагаар) Кундуз дахь эмнэлгийг 15 минут тутамд агаараас довтолж бөмбөгдсөн …

  • 5 October

    “Бөөлөх биш” согтуугаар солиорч буйгаа өөрөө ч мэддэггүй байжээ

    Уулзалгүй хоёр сар болсон хүү нь ээжийгээ бараг танихгүй байжээ. Ингэж хэлэхэд итгэмээргүй боловч үнэхээр ийм юм болсон байна. Саранчимэг энэ хугацаанд 20 гаруй кг-ыг хаяж, нэлээд турсан аж. Түүнээс гадна чийг бамаас болсон уу аль эсвэл идэж, уух хоол унднаас нь болсон уу нүүр, биеэр нь битүү юм туурч өөрийнх нь хэлснээр хүн харахын аргагүй юм болжээ. – Ээж минь …

  • 5 October

    Багануурын захирагчийн төлөө 4 хүн өрсөлдөж байна

    НИТХ-аас Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан билээ. Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 14-нд явуулахад найман нэр дэвшигч өрсөлдөж, Ш.Хаан сонгогдсон. Харин Багануур хотын захирагчийг сонгох сонгуулийг хараахан явуулаагүй байсан юм. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Багануур хотын захирагчийн сонгуулийг энэ сарын 18-нд явуулахаар товложээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын …

  • 5 October

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Шилэн хяналтын систем”-д шилжинэ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт  сургалт зохион байгуулж байна. “Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх …

  • 5 October

    ОУОСХ-ны өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна

    2014 оны 10 сарын 16-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын …