Yearly Archives: 2015

September, 2015

  • 24 September

    Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө

    Сүүлийн үеийн судалгаанууд ухаалаг гар утас хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг нотлон харуулсаар байна. Тэгвэл гар утасны тод цэнхэр гэрэл хүний тархи болоод бусад эрхтэнд хамгийн муугаар нөлөөлдөг гэнэ. Ухаалаг төхөөрөмжийн дэлгэцний гэрэл нүдэнд очих ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Мөн хэт хурц гэрэл нь тархинд нөлөөлж, мелатонин дааврын ялгаралтыг зогсооход хүргэдэг аж. Биологийн хэмнэлийг зохицуулдаг, өнчин тархинаас ялгарч буй дааврыг …

  • 24 September

    Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдлөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд махны экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Тэгвэл уг асуудлын хүрээнд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд холбогдох албаныхан болон мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд И.К.Азизов, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад албан …

  • 24 September

    “Боловсон хүчнийг дадлагажуулах төслийг хэрэгжүүлнэ” гэв

    ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Миколаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа ялангуяа Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газарт хийх иж бүрэн технологийн шинэчлэлийн ач холбогдлын чухлыг …

  • 24 September

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автотээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх талаарх сургалт зохион байгуулна. Сургалт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2 давхрын хурлын танхимд эхэлнэ. Утас: 99072885 09:00 цагт: “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр САREС Хөрөнгө оруулалтын чуулганыг …

  • 24 September

    Өнөөдөр харагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 11. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй,  харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа …

  • 24 September

    Улаанбаатарт 6 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг анхааруулж байна. 2015 оны есдүгээр сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар …

  • 23 September

    Налайх дүүргийн Городок тосгонд “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо

    Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих” төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм. Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох …

  • 23 September

    Шилдэг тохижилттой 600 аж ахуйн нэгжид батламж гардууллаа

    “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах  болзолт уралдааны хүрээнд 19 мянган байгууллага аж ахуйн нэгж 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан 401.2 га талбайн цэвэрлэгээ угаалга хийсэн байна. Ажлын хэсгүүд тохижилт сайтай 6408 байгууллагад смайл наалт нааж урамшуулан, цэвэрлэгээ муутай 3568 аж ахуйн нэгжид гахай наасан.Эдгээр …

  • 23 September

    Шүдний ооны олон талын хэрэглээ

    Бидний өдөр тутмын  хэрэглээ болох шүдний  оог амны хөндийн ариун  цэвэр сахихад хэрэглэдэг. Гэхдээ оонд бидний бодож байгаагаас илүү олон ашигтай талууд хадгалагдаж байдаг аж. Зөвхөн шүд цэвэрлэж, амны хөндийг ариутгаж, шүдийг цайруулахаас өөрөөр шүдний оог үр ашигтай хэрэглэхийг хүсэж байгаа бол, шаардлагатай нөхцөлд шүдний оо ашиглаад л асуудлыг шийдэж болохыг мэдэхийг хүсвэл дараах зөвлөмжөөс санаа аваарай. Ундны усны сав цэвэрлэгч. …

  • 23 September

    Эрдэнэт –2040 он хүртэлх сорилт боломжууд

    “Эрдэнэт – 2040” хөгжлийн форумд зориулав 40 хүрэхгүй жилийн түүхтэй, Эрдэнэт хотоор овоглож энэ газар шороонд төрсөн унаган хүүхдүүд нь дөнгөж дөчин насыг шүргэж байгаа залуухан хотод бид амьдардаг. Гэхдээ Монголчууд бидний ярьдгаар түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр илүү хэмээн хэлдэгчлэн Эрдэнэт хот маань өдгөө Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн хамгийн гол бүрдүүлэгч болж байна. …

  • 23 September

    “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалтад 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамрагдаж байна. “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтаар сэтгүүлчдэд Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн хамгаалалт, Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шүүхийн …

  • 23 September

    Чингэлтэй дүүрэгт шинэ гүүр ашиглалтад орлоо

    Чингэлтэй дүүрэгт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторын нээлт,  тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Тус сургууль 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель буюу хиймэл хүн, тоноглол бүхий сургалтын Ур чадварын лабораторийг байгуулжээ. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар барьж байгуулсан …

  • 23 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж …

  • 23 September

    Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга

    Орчин үеийн архитектурын хөгжил дээшээ буюу хүн төрөлхтнийг огторгуй сансарт хүргэх хүсэлтэй мэт тэнгэр өөд баганадсаар байна. Ирээдүй хаяанд ирснийг гэрчлэх мэт өнөөдөр баригдаж байгаа барилгууд сүндэрлэсээр.. Хатан хааны цамхаг Хатан хааны цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халиф”-аас давах юм. Уг цамхаг бараг 1 км-ийн өндөртэй, Саудын Араб-д баригдаж байна. Энд оффисийн талбай, зочид буудал, огторгуй сансрын …

  • 23 September

    Монголын сагсчдыг Дэлхийн аваргад урьжээ

    Ази тивийн оюутны 3х3  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн  БНХАУ Шиняан хотноо болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 4 баг оролцож, эрэгтэй I шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багыг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг ирүүлжээ. Ингэснээр Монголын …