Yearly Archives: 2015

September, 2015

  • 7 September

    Зүүн бүсийн залуус Чингис хотноо чуулна

    Монголын Залуучуудын Холбооны зүүн бүсийн залуус энэ сарын 11, 12, 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо чуулахаар болжээ. Уг чуулганыг Монголын Залуучуудын Холбоо, Хэнтий аймгийн залуучуудын холбоо, Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран зургаан жилийн дараа зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 6 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцох юм. Зүүн бүсийн чуулганаар залуучуудад тулгамдаж буй асуудлаар орон нутгийн залуучуудын дунд …

  • 7 September

    Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно

    Монголын Залуучуудын Холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд алслагдсан гэх тодотголтой Багануур дүүрэгт дугуйн зам баригдаж байна. Тодруулбал, тус дүүргийн 2, 4, 5-р хороонд баригдаж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар өдгөө ажил хэрэг болж, Багануур дүүргийн залуус унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэх нь. Дээрх …

  • 7 September

    Magic financial group 5 дахь салбарынхаа нээлтийг хийлээ

    2015-09-07 ны өдөр Мэжик Санхүүгийн нэгдэл 5 дахь салбараа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо нээж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Сургалтын хорооны дэд захирал Б.Мягмаржав, Өмнөговь аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэсийн дарга Б.Нарантуяа, “Татвар хураалтын хэлтэс”-ийн дарга Б.Цэнд, Нэг цэгийн үйлчилгээний дарга Бурмаа нар оролцлоо. Бид “Орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан Санхүүгийн …

  • 7 September

    Амбер хэдий гэрлэсэн ч хэнээс ч хараат биш гэдгээ илэрхийлжээ

    “Elle” сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарт Жүжигчин Амбер Хёрд Джонни Дэпптэй энэ оны эхээр гэрлэсэн бөгөөд хосууд хувийн харилцаагаа бусдаас аль болох нууцалдаг билээ. “Magic Mike XXL” кино нээлтээ хийсний дараа Амбер “Elle” сэтгүүлд зургаа авахуулах үеэрээ хоёр биенийхээ талаар зарим нууцыг сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Амберийн хувьд “Карибын тэнгисийн дээрэмчин”-ы од 52 настай Джоннитой гэрлэсэн хэдий ч бие даасан, хэнээс ч хараат …

  • 7 September

    МАН-ын бүлэг хоригийг 100 хувь дэмжлээ

    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжлээ гэж  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээллээ. МАН-ын бүлэг авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлөөс Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.             Энэ талаар …

  • 7 September

    Бидэнтэйгээ цуг зовж, жаргаж яваа соён гэгээрүүлэгч

    1990 онд Ардын их хурлын депутатаар ажиллаж эхэлснээс өнөөг хүртэл тэрбээр төр засагт өөрийн мэдлэг боловсрол, хувь нэмрийг оруулж яваа юм. Төрд ажилласан хугацаандаа олон улс орноор явж, танин мэдэх, соёл, нийгмийн байдалтай танилцсан тухай эссэ тэмдэглэлээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан манай сайтаар дамжуулан уншигч та бүхэнд хүргэж байна. Өнгөрсөн  хоногуудад түүний “Гал ус хоёр”, Монгол хуулийн “Архитектор”, Шопены гэрт, Хөшгөө бүү …

  • 7 September

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.07/

    2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:  Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлого, олныг хамарсан осол гэмтлийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст халдвар: Хүний Коронавирүст халдварын шинэчлэгдсэн мэдээллээр Иордан улсад 2 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Мөн …

  • 7 September

    Гэмтлийн эмнэлгийн цонхоор хүн үсэрч, амиа алджээ

    Өнгөрсөн пүрэв гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зургадугаар давхарын цонхоор нэгэн настай эмэгтэй үсэрч амиа алдсан гэнэ. Тэрбээр амиа хорлох оролдлого хийгээд гэмтсэнээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байжээ. Талийгаач 54 настай эмэгтэй Ш эмнэлэгт гарынхаа судсыг ханасан байдалтай ирсэн гэх бөгөөд оёдол тавиад явуулах гэтэл шөрмөс нь тасарсан байсан тул мэс засалд оруулахаар гар сарвууны тасагт хэвтүүлжээ. Гэвч тэрээр амиа …

  • 7 September

    Дэлхий дээрх модны нөөцийн 46 хувь нь устжээ

    Иргэншил эхэлснээс хойш дэлхийн модны нөөцийн 46% нь үгүй болжээ. Мод хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг бид бүгд сайн мэднэ. Харин дэлхийн бөмбөрцөг дээрх мод, ургамлын нөөц хэр их вэ гэвэл тийм ч таатай дүн гарахгүй л болов уу. Саяхан “Nature” сэтгүүлийн мэдээлснээр дэлхий дээр өнөөдрийн байдлаар гурван триллион гаруй мод байгаа юм байна. Мөн жил бүр дэлхий дээр нийт 15 тэрбум …

  • 7 September

    Ховд, Буянт голын усанд 2 хүн осолджээ

    Сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хужир булан” гэдэг газар иргэн Аг /19 настай, эмэгтэй/ 2015.09.05-ны өдрийн 07:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.06-ны өдрийн 08:00 цагт “Буянт” голын усанд осолдож нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн …

  • 7 September

    Г.Ариунбуян: Албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулна

    Онцгой байдлын ерөнхий газрын Штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянтай ярилцлаа. – Манай аврагчид ОХУ-д гарсан түймрийг унтраахаар өнгөрсөн долоо хоногт мордлоо. Монголын аврагчдын ур чадвар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл гэж харагдаж байна л даа…? -2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараа онцгой байдлын аврагчдаас бүрдсэн баг очиж, сэргээн босгох ажиллагаанд гар бие оролцсон. Мөн бид зэвсэгт хүчний салбарт , …

  • 7 September

    “Монголын мистер 2015” Бодибилдингийн спортын шилдгийн шилдгүүд тодорлоо

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015” 24 дэхь удаагийн бодибилдинг фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 31 клубын 105 тамирчин 13 жингийн ангилалд өрсөлдөж багийн дүнгээр 1-р байранд Чийрэг монгол, 2-р байранд Perfect body клуб, 3-р байранд Голден жим клуб шалгарлаа. Мөн тус тэмцээний үеэр МҮОХорооны Алтан Очир одонгоор Монголын мистер Б.Батсуурь, Олимпын …

  • 7 September

    Жүжигчин Н.Цэнд-Аюушийн “өөрчлөлт” фото

    “ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа. Анх тус хамтлагийн залуучууд “Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон. Энэ хамтлагийн ганц “сарнай” гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг бүсгүй. Өнөөг хүртэл эрчүүдийн харцыг булааж ганц бие байгаа бүсгүй …

  • 7 September

    Дүрвэгсэд Европын хил хаахаас өмнө Австри болон Герман руу цувж байна

    Сүүлийн хэдэн өдөр Будапештын галт тэрэгний буудалд Австрийг зорих гэсэн Сири, Ирак, Афганистан зэрэг Дундад Ази болон Африкийн дүрвэгчид бужигнаж байна. Баруун Европыг зорих галт тэргэнд хэдэн зуун мянган дүрвэгч өдөр бүр зорчих болов. Австри болон ХБНГУ  хилээ дүрвэгчдэд нээсэн ба Австрид өнгөрсөн гурван хоногт л гэхэд нийтдээ 12,000 гаруй дүрвэгч хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Унгарын төв галт тэрэгний буудалд мянга мянган …

  • 7 September

    Автобусны шинэчилсэн чиглэлийг нийслэлийн цахим хуудсанд байршууллаа

    SMART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо.  Шинэчлэгдсэн чиглэлүүдийг илүү ойлгомжтой болгохын тулд Нийслэлийн  Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйш нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа …