Yearly Archives: 2015

August, 2015

  • 26 August

    Гадаадад байгаа монголчууд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг болно

    Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхлээд  байна. Энэхүү ажлыг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй ба шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа оржээ. Гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо эргэн …

  • 26 August

    Энхийг сахиулах ажиллагаанд 400 эмэгтэй оролцож байна

    Монгол цэргүүд дэлхийн халуун цэг болсон орнуудад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол цэргүүд эх орноо хамгаалах статусаа өөрчлөн дэлхийн цэрэг болсныг олон улсад хүлээн зөвшөөрч, манай цэнхэр дуулгатнуудын ур чадвар, мэдрэмж, сонор соргогийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өндрөөр үнэлж байдаг билээ. Дэлхийн цэрэг болсон манай энхийг сахиулагч цэрэг эрсийн эгнээ жилээс жилд нэмэгдэхийн зэрэгцээ хатуу …

  • 26 August

    “Батзүү”-гийн дүрэмт хувцас 35-55 мянган төгрөгийн үнэтэй байна

    -“Батзүү”-гийнхэн зарим нөхдийн булхайг дэлгэв-      Дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хэрэглэгчдийн итгэлт нөхөр “Батзүү” компани нь хэвлэлийнхэнд хандлаа. Юуны өмнө дурдаж хэлэхэд өнөөдөр төрөөс мөнгө авсан компаниуд худал мэдээлэл цацаж, 78-145 төгрөгөөр чанаргүй дүрэмт хувцас борлуулж байна. Харин тэд 35- 55 мянган төгрөгөөр чанартай дүрэмт хувцас нийлүүлж байгаагаа дурдсан юм.      Тэд хэлэхдээ  “өнөөдөр …

  • 26 August

    Үсээ хурдан бас гоё янзлах хялбар аргууд

    Нэгэн хэвийн байдлаар үсээ янзалсаар байна уу? Энгийн хэрнээ цаанаа л нэг дэгжин байдлаар үсээ янзалмаар байна уу? Мэдээж үсээ янзалахд боох, ороох, индүүдэх гээд л маш их цаг зарцуулдаг шүү дээ. Тэгвэл их цаг зарцуулахгүйгээр үсээ янзалж дэгжин харагдах аргыг хүргэж байна.

  • 26 August

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцогчдын танилцуулга /II хэсэг/

    Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан манай сайтын зүгээс   тус тэмцээнд оролцогч  тамирчдын хувийн  амжилтаас танилцуулж …

  • 26 August

    Цэцэрлэг, дунд сургуулийн төлбөрөөс хэд дахин бага үнэтэй дээд боловсрол

    Манайхан дипломтой ажилгүйчүүд гэх нэр томьёо сүүлийн арав гаруй жил хэлц үг болтлоо чихэнд сонсогдох болсон. Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд боловсролын байгууллагад ажиллаж байсан сүйхээтэй болгон нь  аль нэг байрны булан тохойд өөрийн гэсэн дээд сургуулийг нээж нэг хэсэг л хошуурсан. Хоёр сая хүн амтай Монголд 200 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан үе ч бий. Харин сүүлийн …

  • 26 August

    Шар будаагаар бөөрөө эмчлэх таван төрлийн жор

    Шар будааны ач тустай шинж чанарын тухай, ялангуяа бөөрний өвчлөлд хэрэглэх тухай олон сайт, форум , нийтлэлүүдийн доорх комментээр бичиж, дурдсан байдаг. Энэхүү нийтлэлд ардын эмчилгээний анагаах увидаст аргын тухай хамгийн түгээмэл зөвлөгөөнүүдийг нэгтгэн толилуулсан болно. Жор #1 Нэг аяга (хэмжээ нь стакан, цаашид аяга гэх) шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. …

  • 26 August

    1.5 сая долларын үнэтэй гайхалтай зургыг 12 настай хүү гэмтээжээ

    Тайваний Тайпей хотод маш азгүй гэмээр нэгэн осол болжээ. Үзэсгэлэн үзэж явсан 12 настай сурагч санаандгүй байдлаар бүдэрсэн байна. Тэрээр бүдрэхдээ урлагийн гайхалтай бүтээл болох Да Винчигийн 1,5 сая долларын үнэтэй зургийг гэмтээжээ. Түүнийг үзэсгэлэнгийн дотор байрлах нууц камераар шүүж байж барьсан байна. Золгүй байдлаар зургийг гэмтээсэн ч энэ нь маш үнэтэй бүтээл тул даатгалаар сэргээх мөнгийг нь нөхөн гаргаж …

  • 26 August

    Хорих ангиудын хувьчлал хойшлогдлоо

    ШШГЕГ-ын харъяа хорих 401, 411 дүгээр ангийг Засгийн газрын тогтоолын дагуу хувьчлахаар болсон. ХУД-ийн XI хорооны нутаг дэвсгэрт орших 5.3 га газар, 29 нэрийн үл хөдлөх хөрөнгөтэй хорих ангиудыг өчигдөр 7.8 тэрбум төгрөгөөс дуудаж худалдах байсан ч хойшиллоо. Энэ талаар ТӨХ-ноос тодруулахад “Дуудлага худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд ирээгүй учраас хойшилсон” гэв. Дуудлага худалдаагаар хувьчилж авсан тал эд хөрөнгийн үнийг …

  • 26 August

    Солонгост унадаг дугуй хулгайлж байсан залуу баригджээ

     Солонгос улсын Пёнгтэк дүүргийн цагдаагийн газар тус дүүрэг дэх орон сууцны хорооллуудаар шөнийн цагаар явж бусдын дугуйг хулгайлж байсан Монгл улсын иргэн таван залууг саатуулжээ. Тэдгээр нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байхдаа Пёнгтэк дүүргийн нэгэн хоёр дахь түүхий эд цуглуулах газар хамтдаа ажиллаж байсан 28-41-н насны залуус ажээ. Одоогоор хоёр сая дөрвөн зуун дөчин воноор үнэлэгдэх дөрвөн ширхэг …

  • 26 August

    Их сургуулийн удирдлагууд сайдынхаа шаардлагыг хүлээж авах уу

    Намрын  синдром эхэллээ. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал эцэг, эхчүүд болоод оюутнуудын бухимдлыг төрүүлдэг.  Мөн цэцэрлэгийн асуудал ч олон иргэдийг хэдэн шөнө нойргүй гадаа хонуулдаг юм. Тэгвэл эдгээр үйл явдал биеллээ олоод байна. Тодруулбал арваад хоногийн өмнөөс “Оюутны талбай”-д сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн оюутнууд тайван жагсаал хийсэн юм. Уг жагсаалд таван их, …

  • 26 August

    Кристен Стюарт “Коко Шанел”-ийн тухай богино хэмжээний кинонд тоглоно

    Карл Лагерфельд ирэх арванхоёрдугаар сарын1-нд болох “Bal de la Rose” хүлээн авалтад эртнээс бэлдэж эхэлжээ. Тэрбээр “Коко Шанел”-ийн тухай өгүүлэх богино хэмжээний киног бүтээжээ. Тэрбээр энэ жилийн “Chanel” брэндийн сурталчилгааны нүүр царай болсон Кристен Стюартыг киноныхоо гол дүрээр сонгосон байна. Люк Бессоны студид Карл Лагерфельд найруулагчийн сандал дээр сууж, домогт брэндийг үүсгэн байгуулсан “Шанел”-ийн талаарх ээлжит богино хэмжээний киногоо хийжээ. …

  • 26 August

    Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ

    Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …

  • 26 August

    Европын хамгийн том зоос нэг сая еврогийн үнэтэй

    Европ тивийн хамгийн том алтан зоос 11 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр Германы нийслэл Берлин хотод иржээ. Уг зоосыг үнэт металлын дилер болох Pro Aurum компанийн Берлин дэх төв байранд очиж үзэх боломжтой. Алтан зоосыг “Биг Фил” гэдэг бөгөөд жин нь 31 килограмм аж. Тойргийн хэмжээ нь 37 сантиметр гэнэ. Зоосны нүүрэн талд Венийн филармонийн Алтан танхимд байрладаг орган хөгжмүүд дүрслэгдсэн …

  • 26 August

    С вирус шинжлэх лабораторийг зарлана

    Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 мянга нь элэгний С вирустай гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар элэгний С вирусыг бүрэн эмчлэх эм байхгүй юм. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамны оролцоотойгоор элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг ирэх аравдугаар сарын сүүлээр Монголд оруулж ирэхээр болсон билээ. Нэн …